Цагийн сайханд гэдэг шиг цагтаа уулыг эргүүлж усыг шуугиулж явсан байгууллагын удам судар нь Монголын Залуучуудын холбоо юм. Тэр цагт Монголын залуучууд энэ байгууллагын гишүүн гэдгээрээ гангардаг байв
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 3 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 02 дугаар сарын 10 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих 3 дугаар хугацааг 01 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч зарим томоохон голд халиа тошин гүйсний улмаас мөсний зузаан нимгэрч мөс хэврэгших, нуурт өрх үүсэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.
2022 оны 1 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 277.679 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад 21.7 хувиар өссөн байна.
Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах “Шамбала 2056” төсөл хэрэгжиж байгаа. Тэгвэл тус төслийн багийнхан хог хаягдал болж буй е-баримтуудыг нэгдсэн байдлаар цуглуулж, бордоо болгон ашиглахаар болсон байна
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээллээ. Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-ны хооронд нийт 268 чингэлгээр 3.964.3 тонн ачаа татан авсан. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын тээвэр, зуучийн холбоо, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцсон” гэв. Түүнчлэн Замын-Үүд боомтоос гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй. Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулах хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр" тус дүүргийн прокурорын газарт буцаасан. Эргэн сануулахад олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан
"Өөрөөр нь төлүүлье" Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаарх хэлэлцүүлгийн үеэр комедиан Д.Амартүвшин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Учир шалтгаанаа эхлээд олъё. Төрийн мөнгө гэдэг бол хэний ч мөнгө биш байдаг
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 7-10-нд нийт 874 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 658 мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс хүүхэд өртсөн 4 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан байна. Энэ сарын 14-нд бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлнэ
Хөгжлийн банкны асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Хоёр төрлийн хариуцлага байна. Нэг нь хуулийн хариуцлага
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 7-10-нд нийт 874 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 658 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 19 нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 2 хүний амь хохирсон байна. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 15 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн бол автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж, 2 иргэн гэмтжээ. Харин орон нутагт явган зорчигч мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд амиа алдлаа
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг явагдаж байна.
Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд 03 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү. Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага: Улаанбаатар хотын харьяа байх; Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой; 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/; 168 см-ээс дээш өндөртэй; Биеийн зөв хөгжилтэй; Цэргийн алба хаасан бол давуу тал болно; Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй
Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 50 гаруй хувь нь чанаргүй зээл болсноор өнгөрсөн сараас чанаргүй зээлийн мэдээллийг олон нийтэд ил зарласан. Ингэснээр анхаарлын төвд ороод байгаа.
Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана.
Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү?
2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ.
Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ?
2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна.
Засгийн газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй
Өнгөрсөн шөнө гурван аймгийн 11 суманд -40 хэмээн давж хүйтэрч хоножээ. Тодруулбал, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 хэм хүртэл хүйтэрсэн байна
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08:40 цагийн байдлаар 43.6 мянган албан тушаалтан буюу 93.2 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтан байгаагаас одоогоор 149 буюу 44.1 хувь нь гаргаж ирүүлээгүй байна. Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 95 ба түүнээс дээш хувьтай байна. Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна
Энэ сарын 10-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1537 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1273, хулгайтай холбоотой 30, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136, гэмт хэргийн шинжтэй 96 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Ирэх 7 хоногоос бүх шатны боловсролын байгууллага 100 хувь танхимаар хичээллэнэ. Энэ нь иргэдийн өдөр тутмын толгойны өвчин болсон замын түгжрэлийг эрс нэмэгдүүлэхээр байгаа юм
“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор С.Хүрэлбаатар “Монголын төр ба Covid-ийн эмчилгээ, хүндрэлийн шалтгаан” сэдвээр өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Монголчууд цар тахалтай нүүр тулж гурав дахь жилийнхээ нүүрийг үзлээ
Нийслэлийн Архивын газраас олгодог 15 төрлийн архивын лавлагааг 7 дүүргийн 30 хорооноос олгож байна. Архивын лавлагааг хорооноос авах болсны сацуу цаасан суурьт архивын материалыг цахимжуулах ажлыг Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НЗДТГ, Азийн сан хамтран хэрэгжүүлж байгаа
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж байгаагаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй болоод байгаа. Тодруулбал, 640 хүүхдийн багтаамжтай 115-р сургуульд одоо 2700 гаруй хүүхэд суралцдаг. Нэг ангид 45-60 хүүхэд сурдаг. Анги танхимын хүрэлцээгүй байдлаас тус сургуулийн 6 бүлэг нь үндсэн сургууль дээрээ бус 130-р сургууль дээр хичээллэдэг байна. Тиймээс сургуулийн өргөтгөл барих шаардлагатай болсон. Төсөв мөнгийн шийдсэн хэдий ч барилгын зөвшөөрөл олгох үйл явц төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж удааширч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тойрогтоо ажиллалаа.
Хөгжлийн банкийг үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дэмжих зорилгоор 2011 онд байгуулсан. Гэвч Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 50 гаруй хувь нь чанаргүй зээл болсноор өнгөрсөн сараас чанаргүй зээлийн мэдээллийг олон нийтэд ил зарласан. Ингэснээр анхаарлын төвд ороод байгаа. Тиймээс Хөгжлийн банкнаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банканд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор АТГ-аас мэдээлэл хийлээ.
Шинжлэх ухааны салбарын шинэ зууны хөгжлийн гараа “Сайжруулах”хэмээх усан бар жилд эхэлж байгаа нь түүхэн зөв цаг хугацаа тохиож байна гэж бодож байна. Монгол Улсын дунд болон урт хугацааны зорилтод хүрэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг их юм
Өнөөдөр /2022.02.10/ АТГ-аас Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас чанаргүй ангилалд орсон зээлдэгчдээс гадна зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг ч холбогдуулан шалгаж байгаа юм байна. Энэ үеэр Люксембургийн оффшор компаниудын хувь эзэмшигч нарын дунд нэг настай монгол хүүхэд багтсан талаар сэтгүүлч тодруулсан юм
Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Тухайлбал: Нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй. Машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийх. “Байгальд хийх арга хэмжээнүүд байгаль орчноо сүйтгэдэг байх ёсгүй юм
Булган-Хөвсгөл чиглэлийн замд нойтон цас орж, цасан шуурга шууран зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдджээ. Иймд жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг Булган аймгийн Замын цагдаагийн төвөөс анхаарууллаа. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангана уу
Монгол Улсын иргэн Ц.Уянгатай ярилцлаа. Түүнийг иргэд цахим орчинд Uyanga Tsoggerel хаягаар нь түлхүү мэддэг болоод удаж байгаа юм. -Сайн байна уу
ӨМӨЗО-ны иргэн, өв соёл, тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэгч Б.Балжинням 21 аймаг 9 дүүргийн багш нар болон төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй монгол бичиг заах болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрээр ”Чингис хаан найман аймгийг нэгтгэсний дараа уйгаржин бичгийг зохиосон