Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна. 2022 онд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулна- 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.- Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой боллоо.- Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia апплекейшнээс хэвлэн авна.- 12 дугаар ангийн шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана- Шалгуулагчид “EEC” апплекейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой боллоо.- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна
Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр танхимаар эхэлж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас ковидын шинжилгээний бичгийг суралцагсдаас шаардахгүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага багш ажилтнуудад сануулж байна. Сүүлийн үед шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдээд байна
Өнөөдрөөс эхлэн бүх ЕБС-ийн хичээлийг танхимаар эхлүүлнэ. Сурагчдын арван хоёрдугаар сарын 18-наас эхэлсэн улирлын амралт дуусаж, хичээлдээ орлоо. Манай улсад тархсан омикрон хувилбарын улмаас сурагчдын амралтыг хойшлуулсан юм. Танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй гэж УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл зөвлөжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 4.4 магнитудын газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр /02.13-ны/ 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Өнөөдрөөс орон даяар бүх шатны боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна.
Энэ сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр /2022.02.14/ Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
Өнөө жил 90 насны босго алхаж буй Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа гуайнд сар шинээр золгохдоо цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр Төв аймгийн Авдарбаян(хуучнаар) сумын хүн юм
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаад, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар явуулахаар боллоо.
Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ. Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна
Монгол улсад мэргэжлийн боловсролын байгууллагын суурь 1920-1930 оны хооронд тавигдсан гэж үздэг. Өнөөдөр 75 сургалтын байгууллагад 4060 багш ажилтан ажиллаж, 40165 хүн суралцаж байна
Ирэх долоо хоногийн даваа гараг буюу хоёрдугаар сарын 14-ний өдрөөс бүх шатны боловсролын байгууллага 100 хувь танхимаар хичээллэх гэж байна
Хүн бүрд эх орон, эх дэлхийдээ буян үйлдэж, цахимаар мод тарих боломжийг олгосон “Мод хөтөлбөр” захиалга авч эхэлжээ. Техник технологийн дэвшлийг эрдэмтдийн судалж гаргасан мод үржүүлгийн шинэ арга барилтай хослуулан 10 жилийн хугацаанд 50 сая мод тарих зорилготой “Мод хөтөлбөр”-ийн талаар тус хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Л.Батзоригтой ярилцлаа.
Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан. Энэ санаачилгыг Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн юм
Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байлдаар 1,460 чингэлэг ачаа барааг татан аваад байна. Өнгөрсөн 1 дүгээр сараас ажиллаж эхэлсэн тусгай зохион байгуулалт бүхий тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна
Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) буюу International Council of Museums (ICOM) нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм. ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагджээ. Тус байгууллага 2021 оны байдлаар 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгээд байна
Дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн цахим хуудсандаа Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчийн талаар оруулжээ
АНУ-ын Брукинс институтын зөвлөх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын мэргэжилтэн Д.Тэгшбаяртай ярилцлаа. -ЛЮКСЕМБУРГ БОЛ НЭГ ЖИШЭЭ. АНГЛИД НАСАНД ХҮРЭЭГҮЙ 4000 ХҮҮХЭД КОМПАНИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭСЭН БҮРТГЭЛ БАЙНА- -Гэмт хэрэг болон авлигыг мэдээлэх OpenLux байгууллагаас Монгол Улсын нэг настай иргэн нүүрсний томоохон орд эзэмшдэг тухай мэдээллийг ил болгосон байна
Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол дүүрэг, сумын ЗДТГ-ын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлээрэй. Монгол Улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Иймд иргэд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу
Ковид19 халдварын үеийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор Б.Болормаа мэдээлэл өглөө.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2022.02.11/ Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр дахин нэг сараар сунгасан байна. Эргэн сануулахад олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан
Монголын иргэдэд Чех улсын жолооны үнэмлэх олгохдоо шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн буюу курст сууж, шалгалт авахгүйгээр олгодог. Харин монголчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргах болсон тул Чехийн тал монгол иргэдийг жолооны курсэд суулгахгүй үнэмлэх олгох ажлаа зогсоох талаар хөндөж эхэлжээ. Энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ
Баянхонгор аймгийн Богд суманд хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01:44 цагт аймгийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй агуулахад очжээ
2022 оны хоёрдуаар сарын 11-нд нийслэлийн хэмжээнд I тунд 50, II тунд 72, III тунд 409, IV тунд 486, нийт 1017 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.4 хувь байна
“Гал үндэстэн холбоо”-ноос өнөөдөр “Зуун дамжсан урвагчид” уриатай хэвлэлийн хурлыг хийлээ. Тэд Бээжингийн олимпийн үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа хэлсэн үг нь эх орноо үл тоомсорлосон, том гүрний улыг долоосон увайгүй үйлдэл болсон тул Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм
Эрүүл мэндийн яам мэдээллээ өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1070 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 8 дугаар ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгчдийн сэлгэн ажиллах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар анхан болон давж заалдах шатны 10 шүүхээс 25 шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд цахимаар ирүүлжээ
COVID-19-ийн Омикроны дэд хувилбар нь өмнөх хувилбаруудаасаа халдвар чадвар өндөртэй гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэллээ. Тэрбээр "Омикрон дотроо дэд хувилбартай. Тус хувилбарын давтан халдварлах чадвар өмнөх хувилбаруудаас өвөрмөц байна гэдгийг олон улсад мэдээлж байгаа
Мөрдөн байцаах албаны ажил дүгнэх шалгуур үзүүлэлтээр орон нутгийн мөрдөгч нараас нэгдүгээр байр, улсын хэмжээний мөрдөгч нараас гуравдугаар байрт шалгарч, “Мөрдөн байцаах албаны 2021 оны Хөдөлмөрийн аварга” болсон Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Амарбаясгалантай ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе! Өөрийгөө уншигчдад танилцуулаач, цагдаагийн байгууллагатай ажил, амьдралаа холбосон тэрхүү дурсамжаас ярилцлагаа эхэлье? -Та бүхний амрыг эрье. Намайг Шинэбаярын Амарбаясгалан гэдэг