Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Оролцох хүсэлтэй хүмүүсийн бүртгүүлэх холбоос:https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing Засгийн газраас энэ сарын 19-нд Улсын Их Хуралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм
Өнөөдөр Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын заагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж байгаа болон дэмжиж байгаа иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүдэнд зэрэг хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад байгаа “Эрдэнэ Монгол” ХХК-ийг үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих, эсэх талаар ахмадууд ба залуучууд гэж хоёр хуваагдаад байгаа гэнэ. Улмаар “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжихгүй байгаа ахмадууд ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг холбогдох яамдуудад хүргүүлэхээр Улаанбаатар хотод иржээ. Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж байгаа Шинэжинст, Баян-Өндөр сумын залуучуудын хувьд хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар орон нутагт ажлын байр бий болгохыг мөн л холбогдох яамдуудад уриалахаар хүрч ирсэн байна. Ингээд өнөөдөр “Эрдэнэ Монгол” ХХК-ийн асуудлаар Баян-Өндөр, Шинэжинст сумын ахмадууд ба залуучуудын дунд багагүй маргаан дэгдэж, хэвлэлийн хурал нь мэтгэлцээн болж хувирав.
“Эрдэнэ Монгол” ХХК-ийн хувьд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийн 2007 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж, улмаар “Баян Хөндий” гэх алтны орд илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ашиглалт малтмал, газрын тосны газраас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Шинэжинст, Баян-Өндөр суманд хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшүүлэх, залуучуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтарч ажиллаж ирснээс гадна “Баян Хөндий” ордынхоо ашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл 300 гаруй хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс хариуцлагатай уул уурхайг түшиглэн ажилтай, орлоготой болохыг хүссэн тус хоёр сумын залуучууд “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан иргэн Д.Совдод холбогдох эрүүгийн хэргийг гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халварын тохиолдол бүртгэгдээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байгаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ талаар мэдээлэхдээ "Сонгинохайрхан дүүрэгт Менингококкт халдвараар өвчлөөд байсан нэг айлын хоёр хүүхдийн нэг нь өвчнөө даалгүй нас барсан. Харин нөгөө хүүхдийн биеийн байдал нэн хүнд байгаа. Менингококкт өвчний эсрэг вакциныг ХӨСҮТ-д хийж байгаа. Вакцины тоо хязгаартай байгаа тул цэгийн тоог нэмэх боломжгүй" хэмээн мэдээлэв.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөвийг зөвлөе” арга хэмжээг энэ оны 03-р сарын 04-ний өдрөөс эхлэн 03-р сарын 23-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийг хяналтад авах зорилгоор “Эко-2022” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Насанд хүрсэн хүн өдөрт 5 грамм ба түүнээс бага, хүүхэд үүнээс 2 дахин бага давс хэрэглэх ёстой. Давс их хэрэглэх нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, харвалт, хорт хавдар, чихрийн шижин, таргалалт зэрэг халдварт бус өвчний нэг шалтгаан болдог.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 32 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 27 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Машин таглаж тавьсан нэгнийгээ зодож амийг нь хөнөөсөн хэрэг саявтар гарсан. Энэ эмгэнэлтэй хэргийн халуун мөр гүйцэд арилаагүй байхад зогсоолтой холбоотой маргааны улмаас нэгнийхээ амийг хохироосон хэрэг гуравдугаар сарын 12-нд гарлаа.
БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. - 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд; Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана. - 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ. БНСУ-д ирэхээсээ өмнө ( https://cov19ent.kdca.go.kr ) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 164 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 106 нь Улаанбаатарт, 58 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь 11 сараар хасаж тэдний шийтгэлийн хугацаа дуусаад хоёр сар болсон байна. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд оролцох гэж очсон боловч зарим бөхчүүд эсэргүүцэн тэднийг барилдуулаагүй. Улмаар цагаан сарын барилдаанд мөн зодоглоогүй
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1333, хулгайтай холбоотой 39, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 122, гэмт хэргийн шинжтэй 109 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, үүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар гуравдугаар сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь гуравдугаар сарын 20-ноос хойш гарах юм байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрийг сулалаа. Тодруулбал, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан/ , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан/ тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авчээ. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв
Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн боловч явган хүний замгүй учраас иргэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгвэл гүүрийн ажлыг Үндэсний баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлсэн байна.
Орхон аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал тав дахин нэмэгджээ. Уг ханиад нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархалт өндөртэй байгаагаас гадна маш хурдан хүндэрч, хатгаа болж байгааг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай тус яамны чиг үүрэг болоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярилцлаа. -Манай улс салбар бүрийн асуудлыг хариуцсан яамдтай. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэг ямар байх вэ гэдэг нь анхаарал татаж байна
Өнөөдөр /2022.03.16/ Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "2020 оноос хойш КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээнд зарцуулсан гадаадын зээл тусламж, хөрөнгө санхүү, зарцуулалт, худалдан авалтад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулж, тайлагнахаар болсон
КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэсэн үг
Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 14-ний хооронд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, судалгаа хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих нэг бүрчилсэн хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ
Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. -Шүүх "Таны амь насыг хамгаалахын тулд цагдан хорьж байна" гэснээ бүр халтай нөхцөл байдалд оруулж байгаа нь харамсалтай- -Амь нас нь хэзээ ч эрсдэж болзошгүй хүнийг шүүхээс цагдан хориод байгаа жишээг та олон нийтэд хуваалцсан байсан. Манай хууль шүүхийн практикт ийм тохиолдол нэг бус гарсан
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс нийслэл хотын үерийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодрууллаа. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг Дундговь аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд иргэд жолооч, тээвэрчид та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-нд Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ. Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад бороо орсон талаар УЦУОШГ-аас мэдээлсэн байна. Харин Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ, “Elab education academy”-ийн Elab төслийн зохицуулагч Э.Санжсүрэн нар өнөөдөр 2021-2025 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, дунд ангийн сурагчдын хоцрогдол арилгах болон олимпиадад бэлтгэх, ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалтад бэлтгэх, залуу багш нарыг чадваржуулах гурван чиглэлд хамтран ажиллах юм. Санамж бичиг үзэглэсний дараа Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тохиосон цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт, тэр дундаа сурагчдын мэдлэг боловсролд хоцрогдол үүсэж, тэрхүү хоцрогдлыг нөхөхөд цаг хугацаа, багш нараас хичээл зүтгэл ихээхэн шаардаж байна. Ийм цаг үед Монголын урдаа барьдаг, сор болсон багш нар маань нэгдэж, сурагчид болоод залуу багш нарын боловсролд чиглэсэн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар санаачилга гаргасан нь сайн хэрэг” хэмээн ярилаа