Цагийн зохицуулалт, хориглолтод орсон өөрчлөлтийн талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Ресторан, баар, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээ зориулалтын байртай бол шөнийн 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой. Орон сууцны барилга дотор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана
ХХОАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх ёстой.
Авлигатай тэмцэх газраас иргэний ирүүлсэн гомдлын мөрөөр “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавт холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хянан шалгав.
Сар бүрийн нэгний өдөр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын газар хүчингүй болголоо.
оронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журамд зааснаар шар түвшинд бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр Улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана.
Өнөөдөр /2022.02.15/ Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Өчигдөр Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн байдлын зэрэглэлийг шар түвшинд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Бас удахгүй хэвийн амьдралдаа буюу ногоон түвшинд шилжинэ гэдгийг хэллээ
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. 2022 оны Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ
Стандартын шаардлага хангаагүй чингэлэгээр нэмэх хэмд тээвэрлэгдэж ирсэн тахианы махны асуудлаар тал үнэн сурвалжлагаараа манай сайт мэдээлж байсан. Тэгвэл 420 тонн тахианы махыг Улаанбаатар хотод лабораторийн шинжилгээнд шинжлүүлж байна гэдэг тайлбарыг Хилийн мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх мэдэгдэж байсан. Түүний мэдэгдсэнээр шинжилгээний хариу өнгөрсөн 7 хоногт гарсан байх учиртай. Харин 2-р сарын 14 буюу өнөөдөр өглөө түүнтэй утсаар ярихад дараах хариултыг өглөө.
Гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй, шаардлага хангасан иргэнд Боловсролын зээлийн сан тэгш боломжоор хангаж зээл олгох учиртай. Гэвч бодит байдал тэс өөр байдаг. Тодруулж хэлбэл мэдээлэлд ойр, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хүүхдүүд ихэвчлэн тус сангаас зээл авсан байгаа юм. Зээл авчихаад эргүүлэн төлөөгүй баримтууд ч олон байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн тул сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргажээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын газраас “Өнөөдрөөс эхлэн долоон аж ахуйн нэгжийн 24 автобус 19 сургуульд үйлчлэхээр гарч байна
МУИС-ийн генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцлаа. -“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. Энэ тогтоолыг баталснаар монгол хүнийудмын сангийн аюулгүйбайдлыг хамгаалах, үндэстнийдархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтойгэж үзсэн байна лээ
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ. Энэ үеэр ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулав
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагийн 91 буюу 26.6 хувь нь гаргаагүй буюу үүнээс УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ гаргаагүй байна. Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна
Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Өнөөдөр бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даалган хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. “Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан” байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотыг тойрсон баталгаат болон баталгаат бус замуудад хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулах үүргийг тасралтгүй гүйцэтгэдэг. Энэ оны 01 дүгээр сард Шалган нэвтрүүлэх цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 132 үйлдлийг илрүүлснээс гарал үүсэл тодорхойгүй мал, мах тээвэрлэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зөвшөөрөлд дурдсан хэмжээнээс илүү мод тээвэрлэсэн, хориотой ан амьтны эд эрхтэн тээвэрлэсэн, галт зэвсэг тээвэрлэсэн, зөвшөөрлийн бичиггүй “Хуш” мод, самар тээвэрлэсэн /800 кг орчим/, нойтон тарвага, лаазалсан тарваганы мах тээвэрлэж явсныг тус тус илрүүлж харьяаллын дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хүлээлгэн өгч шалгуулж, шийдвэрлэлтийн явцад хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12, 13-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 468 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 364 мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 3, нийт 10 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 107, орон нутагт 40, нийт 147 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн өнөөдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, “Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явах”-аар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Түүнчлэн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчихоор заасан байдаг
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл энэ оны 02-р сарын 13-ны өдрийн 16:42 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тухайн осол нь тус сумын 2-р баг “Хонгорын элс” гэх газарт гарсан бөгөөд суудлын хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Урьдчилсан байдлаар хэсэг, бүл
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Өнөөдөр бүх шатны боловсролын байгуууллагын танхимын сургалт эхэлж буйтай холбоотойгоор замын ачаалал, хөдөлгөөн эрс нэмэгдээд байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонбаяр “Яармагийн зам баруунаасаа зүүн чиглэл рүү хөдөлгөөний ачаалал их байна. Мөн Энхтайвны өргөн чөлөө зүүнээсээ баруун, 100 айл зүүнээсээ баруун, хорооллын эцэс баруунаасаа зүүн чиглэл рүү автомашины хөдөлгөөн их байна. Цагдаагийн алба хаагчид замын уулзвар бүрт байрлаж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 364 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 107, орон нутагт 40 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Өнөөдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар" түвшинг "шар" түвшинд буулгах асуудлыг хэлэлцсэн юм. "Шар" түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгж байгууллагад тавьдаг хязгаарлалтыг сулруулна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 9-10-нд шилжих шөнө “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл очсоны дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг баримтжуулан дайчлан баривчиллаа.
Бүтэн хоёр жилийн дараа анх удаа 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гарсан. Холбогдох байгууллагууд хамтран бэлтгэлээ бүрэн хангаснаар өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Албан ёсны батлагдсан сургалтын төлөвлөгөө ямар нэг тусгай зохицуулалтгүйгээр 100 хувь хэрэгжинэ. Анги бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарлахгүй бөгөөд тухайн сургуулийн бүлэг дүүргэлт нь хэд байна, түүгээрээ хичээллэнэ.
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагийн байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагийн 91 буюу 26.6 хувь нь гаргаагүй буюу үүнээс УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ гаргаагүй байна. Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тоон мэдээллийг хүргэж байна.
Их тойруу, бага тойруу буюу хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай сургуулиудын цагийн хуваарийг зохицуулах боломжтой гэсэн судалгааг Нийслэлийн боловсролын газраас гаргажээ.
Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1513 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1221, хулгайтай холбоотой 40, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 133, гэмт хэргийн шинжтэй 103 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 14-нээс эхэлж олгох нь