Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1640 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1249, хулгайтай холбоотой 30, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 143, гэмт хэргийн шинжтэй 107 мэдээлэл бүртгэгдсэн байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд дараах аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын тухай хуулийн хүрээнд бүх айл өрх болон нэр бүхий 9 салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс дааж байгаад энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг шийдвэр эцэс болсон.
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойрогт гал гарч байна гэсэн дуудлага 02.15-ны өдрийн 15:06 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид “Эс Жи Эс” ХХК-ийн 6х10 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгааны утас, шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт тус байгууллагын ажилтан Б /25 настай, эрэгтэй/-ий дух, баруун гарын сарвуу хэсэг түлэгдсэнийг ГССҮТ-д хүргэжээ.
Голын мөсөнд суусан автомашиныг татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээлжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хуст-Арал” багийн “Ховд” голд хоёр зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч шөнө /2022.02.16/-ийн өдрийн 02:20 цагт иржээ.
Дуудлагын дагуу Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид тухайн газар очиход, иргэн С-ын “Эстима” загварын суудлын автомашин Ховд голын мөсөнд урд талын хоёр дугуй хэсгээр мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.
Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 24, хоёрдугаар тунд 46, гуравдугаар тунд 304, дөрөвдүгээр тунд 371 нийт 745 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.9 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.6 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3033 жирэмсэн эх, 12-15 насны 68653 хүүхэд, 16-17 насны 27062 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Цар тахал шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан Хүүхдийн их эмч, клиникийн профессор Ө.Батжаргалтай ярилцлаа. -Дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид болон омиркон гэсэн шинэ хувилбараар давалгаалаад дуусах тийшээ хандлаа
Энэ сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ойн салбарын хэлэлцүүлэг, чуулган ташуур өгч, нийслэл хот, 21 аймаг нийтдээ 680 сая мод тарьж ургуулна гэсэн амлалт авсан нь саяхан. Тогтоол шийдвэрт гарын үсэг зураад бэх нь хатаагүй байтал зарим аймагт ургаа моддыг хугалах “дажин” эхэлчихсэн байжээ. Хулгайгаар самар түүж бэлтгэдэг бүлэглэл өнгөрсөн намраас Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын ойн гүнд бүгж, тусгай хамгаалалттай газарт хушин ойг сүйтгэж байсныг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Экологийн цагдаагийн алба, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ТЕГ, Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох газруудын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр шалгалт явуулж илрүүлжээ. Ажлын хэсэг хэдийгээр “МИ-8” нисдэг тэргээр очсон ч самарчдын мөрөөр хяналт шалгалт явуулах ажил нь амь эрсдэж мэдэх хүнд нөхцөлд өрнөдгийг тухайн үед хийж, саяхан олон нийтэд цацсан баримтат нэвтрүүлгүүд харууллаа
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, "Номин Холдинг"-ийн Ш.Баярсайхан нарын бизнесийн хоршил жил хүрэхгүй хугацаанд үргэлжилж эцэстээ шүүх, цагдаа дээрээ тулсан. Тодруулбал, Эрэлийн Б.Эрдэнэбат, Ш.Баярсайханаас 20,0 тэрбум төгрөг залилсан хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял оноож байсан. Удалгүй Б.Эрдэнэбат хонгилоор чирүүлэх оосор бүчийг нь Ш.Баярсайхан хонгилын өмгөөлөгч Б.Баасантогтоор дамжуулан түүний “Ариг Банк”-ны хувьцааны маргаандаа өмгөөлөгчөөр авч ажиллуулсан
ЕБС-ийн II улирлын хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Тодруулбал, долоон ААН-ийн 24 автобус өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарчээ.2021-2022 оны хичээлийн жил эхлэх үед 37 чиглэлд 37 автобус явуулж байв
Цагдаагийн байгууллагаас энэ сарын 14-ний өдрийн 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн “Ц”-ын “Тоёота Кровн” маркийн автомашиныг тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй “Д” гэгч согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад “Тоёота Спасио” маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан хэргийг шуурхай илрүүлжээ.
Дэлхий дээр жил бүр 0-19 насны хүүхдийн хорт хавдрын 300,000 орчим тохиолдол шинээр оношлогддог. Эдгээрийн 215,000 нь 0-14 насанд, 85000 нь 15-19 насанд тохиолдож байна. Хүүхдийн хорт хавдрын өвчлөлд цусны, тархины, мезотел ба зөөлөн эдийн, бөөр-шээсний замын хорт хавдар зонхилон тохиолддог. Монгол Улсад жилд хүүхдийн хорт хавдрын 80-100 орчим тохиолдол шинээр оношлогдож байна
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу 02-р сарын 14-ны өдөр нийт 468 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 47 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд орох голлох өөрчлөлтүүдийн талаар танилцуулга хийжээ. Тодруулбал өнөөдөр тус яамнаас хуулийн төслийг танилцуулж, санал авах уулзалтыг “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхонтой хийжээ. Уулзалтаар хурдан морины бүртгэлийг уралдаанаас өмнө хийж, мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах, ялтас суулгаж мэдээллийг баталгаажуулах, хариуцлагын тогтолцоог чангатгах, маргаан шийдвэрлэх процессыг шуурхай, ил тод болгох асуудлыг тусгажээ. Тодруулбал, морь бүртгэлийг уралдаанаас нэг хоногийн өмнө бус, 2-3 хоногийн хийдэг болох нь
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр Агаарын температур: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. 3-р сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим дулаан, 5-р сард Баян-Өлгийн нутгаар олон жилийн дунджийн орчим, үүнээс бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан байна. Хур тунадас: Гуравдугаар сард Хангайн уулархаг нутаг буюу Завханы нутаг, Баяхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутагт хур тунадас ахиу орно
Жастын Ш.Батхүү болон Г.Алтан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёрдугаар сарын 15-нд буюу өнөөдөр 10:00 цагт зарлагдаад байсан билээ. Тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд Алтанжигүүр шүүгч ороцлсон бөгөөд шүүх хуралдааны явцад өөрөө оролцохоос татгалзсан байна.
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн дүнгээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагаас одоогоор 29 буюу 8.6 хувь гаргаагүй байна. Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна
Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1635 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1173, хулгайтай холбоотой 42, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 131, гэмт хэргийн шинжтэй 101 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дэлхий дээр жил бүр 0-19 насны хүүхдийн хорт хавдрын 300.000 орчим тохиолдол шинээр оношлогддог, эдгээрийн 215.000 нь 0-14 насанд, 85000 нь 15-19 насанд тохиолдож байна. Хүүхдийн хорт хавдрын өвчлөлд цусны, тархины, мезотел ба зөөлөн эдийн, бөөр-шээсний замын хорт хавдар зонхилон тохиолддог. Монгол Улсад жилд хүүхдийн хорт хавдрын 80-100 орчим тохиолдол шинээр оношлогдож байна. Цусны хорт хавдар, тархины хорт хавдар, лимфома, ретинобластома, нейробластома, зөөлөн эдийн хорт хавдар зэрэг хавдрууд зонхилон тохиолдож байгаа нь бусад улс оронтой өвчлөлийн бүтэц, тохиолдлын тоо ойролцоо байна. Хүүхдийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх боломж байдаггүй
Нийслэлийн Засаг даргын А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлсэн тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр мэдээлэв. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр хоёр төрлийн захирамж гаргасан байна. Тодруулбал, сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон
Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа эсэх талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа. -Хөгжлийн Банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудалд прокурорын байгууллага ямар байр суурьтай байна вэ? Хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй, зээл авсан хүмүүсийг шалгахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна? -Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлууд өмнө нь эрүүгийн журмаар шалгагдан прокурорын байгууллагаас хяналт тавьж, мөн төр, нийтийн ашиг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичих зэрэг ажлууд хийгдэж байсан
Сүүлийн 24 цагт 609 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн нас баржээ. Түүнээс 286 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 323 нь орон нутгаас бүртгэгджээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл хоёрыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Иргэн 29 настай, эмэгтэй, С 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна