Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм. Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна. ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна
Замын хөдөлгөөний ачаалал хамгийн их цэгүүдэд байралдаг Ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ сургуулиудыг гурван бүсэд хувааж эхний ээлж 7:45 цагаас хичээл орох бол хоёр дахь бүсчлэлд хамаарах сургуулийн хичээл 8:15 цагаас, гурав дахь бүсчлэлд хамаарах сургуулиудын хичээл 9 цагаас эхлэхээр зохион байгуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Дээрх төлөвлөлтөөр иргэдээс санал авахад санал өгсөн иргэдийн 69.9 хувь дэмжсэн байна.
Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцлээ 2022.02.17 Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 392 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д заасныг баримтлан шүүгчийн 392 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ
Ковид-19 халдварын Омикрон хувилбарын давалгаа бүрэн намжсан гэж Эрүүл мэндийн яам үзэж байна. Тиймээс улсын хэмжээнд халдварын бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан
Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах, бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулав.Улсын хэмжээнд 47553 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс хуулийн хугацаанд 100 хувь гаргав.Авлигатай тэмцэх газарт 2021 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 336 албан тушаалтан мэдүүлгээ хугацаанд нь шинэчлэн мэдүүлжээ
Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ. Бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэлх хугацаанд 30 хоног цахимаар явагдах юм.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тоон мэдээллийг хүргэж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж буй барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж нас баржээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 19.20 цагт Цагдаагийн байгууллагад ирүүлсэн юм
Иргэний болон захиргааны хэрэг, маргааны хувьд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр талт болон олон улсын гэрээнүүдэд тодорхойлсноор харилцах эрх бүхий төв байгууллага болох Монгол Улсын дээд шүүх хилийн чанадад шүүхийн даалгаврыг илгээх, мөн хилийн чанадаас хүлээн авч харьяалагдах шүүхээр гүйцэтгүүлэх ажиллагааг зохион байгуулж ажилладаг.
Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгад одоогийн байдлаар 4379 хүн санал өгөөд байна. Нийт санал өгсөн иргэдийн 69.9 хувь буюу 3059 нь хичээл эхлэх цаг болон дээрх зохицуулалттай уялдуулан аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгохыг дэмжжээ. Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар нийслэлийн иргэдээс санал асууж буй. Асуулга өчигдөр эхэлж 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг
Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон. Тэгвэл шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00 цагаас ирэх сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана. Засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр төрийн албаны нөөцийн бүртгэлд бүртгэх, нөөцөд орсон иргэдийн ажил эрхлэх боломжийг өргөтгөж төрийн жинхэнэ албаны нөөц ашиглалтыг сайжруулах, аймаг, нийслэл, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын хүний нөөцийн эрэлтэд нийцүүлж төрийн албаны ерөнхий шалгалт авах цаг хугацаа, байршлыг уян хатан тогтоох чиглэлээр оны эхний хагаст багтаан тодорхой шийдвэр гаргана. Шалгалтын босго оноо авч чадаагүй иргэдэд дараагийн шалгалтад бэлтгэл ханган амжилттай оролцох цаг хугацааны боломж олгох асуудлыг ч бас авч үзжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж буй.
Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдийг энэ сарын 18-ны өдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 9.00 цагаас эхлэх бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм. Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ
Өнөөдөр /2022.02.17/ Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан ахмад дипломат, Улс төрийн шинжлэх ухааны доктор, тэргүүлэх профессор, олон улсын харилцааны мэргэжилтэн судлаач Г.Төмөрчулууныг “Трэнд зочин” буландаа урилаа. -Хятад улс геополитикийн хувьд ганцаардмал байдлаас гарахын тулд өвлийн олимпийг ямар ч хамаагүй аргаар зохион байгууллаа гэж зарим судлаачид үзэж байна
Үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдол санал ирсээр байна. Хамгийн сүүлд дуучин С.Гантогоо “Юнител” корпорацийн талаар өөрийн цахим хуудсандаа саналаа бичжээ
Авлигатай тэмцэх газраас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах, бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулав. Улсын хэмжээнд 47553 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс хуулийн хугацаанд 100 хувь гаргав. Авлигатай тэмцэх газарт 2021 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 336 албан тушаалтан мэдүүлгээ хугацаанд нь шинэчлэн мэдүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсрууллаа. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудлаар Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан Б.Цэвэгмидтэй ярилцлаа. -Таван шараас МУБИС хүртэл найман км замд 23 гэрэл дохио байна. Тэр бүрт түгжрэл үүсч байгаа- -Сургууль, цэцэрлэг орж эхлээд хотын хөдөлгөөн таг гацлаа
Үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдол санал ирсээр байна. Хамгийн сүүлд дуучин С.Гантогоо “Юнител” корпорацийн талаар өөрийн цахим хуудсандаа саналаа бичжээ
Түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн боловсролын газраас гаргасан. Тэгвэл Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг тэдгээр сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас мэдээлэл өглөө
Салбарын сайд С.Энхболд "Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Сүүлийн хоёр жил цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.
Нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудал аль эртнээс яригдаж ирсэн ч тодорхой шийдэлд хүрч, дорвитой өөрчлөлт гаралгүй өнөөдрийн хүрэв. Тиймдээ ч хүмүүс түгжрэлд цаг зав, хөрөнгө хүчээ суйлуулсаар л буй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 420 тэрбум төгрөг шаардлагатай болохын Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Түүнчлэн тэрээр өнгөсөн 11 дүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажил
Завхан аймгийн Их-Уул сумын нутагт монгол орны хамгийн хөгшин, 700 гаруй жилийн настай, 1,8 метр бүдүүн шинэс мод байдаг. Харин хамгийн өндөр мод Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд бүртгэгдсэн 42 м урттай. Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болж, хүлэмжийн хийг шингээн, агаар цэвэршүүлдэг
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Х ховор ан амьтны жагсаалтад орсон зэрлэг гургуул шувууг хууль бусаар агнаж бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн үйлдлийг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цахим орчинд үйлдсэн залилах гэмт хэргийн тоо өссөөр байна. Тухайлбал, Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж, зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 834 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.