Нийгэм
Б.Баярбаатар: Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон найман гишүүнд албан тайлбар ирүүлэх үүрэг өгсөн
2022-2-18

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон намын гишүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Хөгжлийн банкны асуудалд манай намын нэр бүхий улсууд холбогдсон. Улсын Их Хурлаас ажлын хэсэн байгуулагдаад ажиллаж байгаа. Хөгжлийн банкан дээр бас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагаас ч энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Хөгжлийн банкны асуудалд холбогдоод буй гишүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагаас ялагдагчаар татагдсан гэсэн мэдээлэл өнөөдрийн байдлаар байхгүй байна. Нэр холбогдоод байгаа намын гишүүдээсээ ажлын гурав хоногт багтааж албан тайлбар ирүүлэхийг үүрэг болголоо. Хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд гуч хоногийн хугацаанд намаас түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг мөн үүрэг болгосон.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, 

"Капитал" банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг нэг сар хорих шийдвэр гарчээ
2022-2-18

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг дарамталсан ...сүрдүүлсэн үндэслэл бүхий ...мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл,
Мөн яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэв.

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилж байна
2022-2-18

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хаягаар үргэлжилж байна. Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна

Д.Энхсайхан: Монгол Улс мафийн засаглалтай улс болсныг Хөгжлийн банкны дээрэм нотлон харууллаа
2022-2-18

Олон улс судлаач Д.Энхсайхантай ярилцлаа. -Та Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн шалтгаан юу байв? -“Хөгжлийн банкны чанаргүй зээл болох 1.7 их наяд төгрөгийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн

ТЕГ: Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай байгууллагаас санхүүжилт авч үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн нь тогтоогдсон
2022-2-18

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулж, 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байршилтай буюу Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плазагийн ойролцоо газраас барьж саатуулсан. Харин орой нь Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийсэн.

Галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
2022-2-18

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн.

Карго ачсан Шаланз маркийн автомашин шатжээ
2022-2-18

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ
2022-2-18

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 319 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 60 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Танилц: Ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарь
2022-2-18

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг явуулсан. Нийт гурван хоног үргэлжилсэн санал асуулга явуулахад нийт 7200 хүн саналаа өгснөөс 74,2 хувь нь буюу 5400 нь дэмжжээ.

Н.Сугар: Тухайн ажилтан 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ирсэн бол 19:00 цагт тарж болно
2022-2-18

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийгдэж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ. 

Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгож байгаа аж. 

  • Ажил эхлэх цаг - 07:00-10:00 цаг
  • Ажил тарах цаг - 16:00-19:00 цаг

НЗДТГ: Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийгдэнэ
2022-2-18

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг явуулсан. 

Асуулгад оролцсон иргэдийн 74.1 хувь нь дэмжсэн байна. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НЗДТГ-аас танилцуулж байна.Ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна. 

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтэн байна
2022-2-18

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна. 2022 оны 02-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг нэг сар цагдан хорихоор боллоо
2022-2-18

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой иржээ. Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх танхимд эхэлжээ

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна
2022-2-18

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагийн орчимд эхэллээ.

Тодруулбал,

  1. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар
  2. 2013-2016 оны хооронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат
  3. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат
  4. Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаяр
  5. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан нарыг  цагдан хорих хүсэлт ирсэн байна. 

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос тэргүүтэй нэр бүхий дөрвөн мэргэжилтэнг саатуулжээ
2022-2-18

АТҮТ-ийн мэргэжилтнүүдийг Авлигатай тэмцэх газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж саатуулжээ

Цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
2022-2-18

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс алба хаагчдын эрүүл мэнд, харилцаа хандлага, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх, хүний эрхийг дээдэлсэн нөхөрсөг, сахилга хариуцлага, ёс зүйтэй, манлайлагч, албандаа хүндэтгэлтэй хандах, ажил хэрэгч байх чиглэлээр гаргасан санал, санаачилгыг дэмжсэн соён гэгээрүүлэх “Соёл, дэг журмыг өөрөөсөө эхэлье” нөлөөллийн аяныг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.

Мөс цөмөрсөн дуудлагаар шуурхай ажиллаж 4 иргэнийг аварчээ
2022-2-18

Налайх дүүргийн 6-р хороо Мойлтын тохойд Туул голд мөс цөмөрч автомашин суусан, иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр 07:02 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 6 алба хаагчийг очиход "Харьер" загварын автомашин голд суусан, дотор нь 4 иргэн гарч чадахгүй байдалтай байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж авран хамгааллаа.  Ихэнх гол мөрний уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байна

ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт орон нутагт нэмэгдэж байна
2022-2-18

 ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр "Томуу, томуу төст өвчин идэвхжлийн буюу шар түвшинд байна. Идэвжхлийн түвшинд 7, алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд 8 аймаг байгаа. Улаан түвшинд зургаан аймаг байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад улаан түвшин рүү шилжсэн таваар нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт орон нутагт нэмэгдэж байна.

Томуу, томуу төст өвчний найман төрлийн вирус тодорхойлогдсон. Манай улсын хэмжээнд нэмэлтээр орж гаргаж тусламж үйлчилгээ үзүүлж буй хэд хэдэн аймаг байна" гэлээ.

Хөгжлийн банкны таван захирлыг цагдан хорих санал шүүхэд иржээ
2022-2-18

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон байна. Харин шүүх хурал хэдэн цагаас гэдэг нь хараахан гараагүй байна

С.Эрдэнэбат: Энгийн иргэд эрх мэдэлтнүүдээс 10 дахин өндөр хүүтэй зээлээр амьдарч байна
2022-2-18

Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ. 

59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг 71.8 хувь нь дэмжээд байна
2022-2-18

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүлж буй.   Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоход санал авч байна. Одоогийн байдлаар санал асуулгад  6214 иргэн оролцож, тэдний 4463 буюу 71.8 хувь нь дээрх зохицуулалт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин 1751 иргэн дэмжихгүй гэсэн нь санал асуулгад оролцогчдын 28.2 хувь юм. Санал асуулга өнөөдөр /2022 оны хоёрдугаар сарын 18-ны/ 14:00 цаг хүртэл үргэлжилнэ

Иргэн Ч.Мөнхбаярыг саатуулсан талаар ТЕГ-аас мэдээлэл хийнэ
2022-2-18

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулж, 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байршилтай буюу Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плазагийн ойролцоо газраас барьж саатуулсан.

Шуурхай: Хөгжлийн банкнаас зээл олгосон болоод авсан нэр бүхий 12 хүнийг өнөөдөр цагдан хорино
2022-2-18

Хөгжлийн банкны үе үеийн захирлууд болох зээл олгосон Н.Мөнхбат, Ч.Энхбат, Б.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, мөн зээл авсан Алтай констрашкн компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг нарыг АТГ -аас цагдан хорихоор болжээ.

Өчигдөр 81 жолооч согтуу жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-2-18

Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1696 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1340, хулгайтай холбоотой 53, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 137, гэмт хэргийн шинжтэй 110 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт гурван настай хүүхдүүдийг өнөөдрөөс цахимаар бүртгэнэ
2022-2-18

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй  хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 09:00 цагаас бүртгэл эхлэх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2022-2-18

Өнөөдөр /2022.02.18/ Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил, цагийн хуваарийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Улаанбаатарыг тойрсон оршуулгын газрыг цэгцэлье
2022-2-18

“Нийслэлийг тойрсон оршуулгын газруудыг цэгцэлье” хэмээн төр, хувийн хэвшил, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, иргэд, хэвлэл, мэдээллийнхний зүгээс байнга асуудал дэвшүүлж ирсэн. Олон жил яригдаж, хотын үе үеийн дарга нар ч сэдэв хөндөж байсан ч хэрэгжиж байсангүй

Түгжрэл: Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт
2022-2-18

 Хотын түгжрэлийг бууруулах  хоосон амлалт хориод жилийн түүхтэй. Анхлан 2005 онд  замын хөдөлгөөний ухаалаг систем бий болгох, 2006 онд Засгийн газраас Улаанбаатарын авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахыг зарим сайд, Хотын даргад үүрэг болгож байв

Нэрт эрдэмтэн Шагдарын Биратай маргааш өглөө салах ёс гүйцэтгэнэ
2022-2-17

Нэрт эрдэмтэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич, Улаанбаатар хотын хүндэт иргэн Шагдарын Бирад хүндэтгэл үзүүлэн салах ёс гүйцэтгэх арга хэмжээ 2022 оны 02 дугаар сарын 18 буюу маргааш өглөө 07.00-08.30 цагийн хороонд Соёлын төв өргөөнд болно. 

В.Энхтамир: Дахин төлөвлөлт гэхээсээ илүү иргэд өөрсдөө нэгдээд орчноо сайхан болгох боломжтой
2022-2-17

Нийслэлийн 37 байршилд газар чөлөөлөлт явагдаж, төр хувийн хэвшлийн компаниуд дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа. Иргэд газраа хэрхэн үнэлүүлэх, төр хувийн хэвшлийн компаниудтай хэрхэн гэрээ байгуулж, газраа үнэлүүлэх талаар өмгөөлөгч, судлаач В.Энхтамиртай ярилцлаа. -Газрын чөлөөлөлт, газраа орон сууцаар солих хэдэн хэлбэр байдаг вэ? -2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлөх хууль батлагдсанаар бидний мэдэх гэр хорооллыг түр суурьшлын бүс гэж үзэхээ болиод өмч гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болсон

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.