Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар хэлэлцжээ.
Дээрх арга хэмжээг авснаар замын түгжрэл зарим хэсэгт үр дүнгээ өгч байгаа бол заримд нь хүлээсэн өөрчлөлт гараагүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиудад өөрчлөлт гараагүй аж.
Өчигдөр /2022.02.20/ 19:07 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун-Овооны автобусны буудал дээр суудлын автомашин шатаж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Өмнөговь аймагт "Түмэн тэмээний баяр-2022" өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно. 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааныг өмнө нь тус аймгийн Булган суманд явуулдаг байсан аж. Харин энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болжээ. Тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг юм
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 02 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд щ ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны 2, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэлтэй танилцлаа. Тэрбээр, мөсний баярыг үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өгсөн юм. Одоогоор “Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл 50 хувьтай байгааг орон нутгийн удирдлага хэллээ. Тодруулбал, 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолоод, нуурын гадна талбайд зогсоол шийджээ
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ.
Тус хогийн цэг нь 5 га талбай эзэлж байна. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэвч хогийн цэгийн одоо байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог байна. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж тус аймагт ажиллах үеэрээ Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаар судалж, бодит нөхцөл байдалтай танилцсаныг БОАЖЯ мэдээллээ.
Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 10, хоёрдугаар тунд 13, гуравдугаар тунд 77, дөрөвдүгээр тунд 67 нийт 167 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 53 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.8 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3035 жирэмсэн эх, 12-15 насны 68680 хүүхэд, 16-17 насны 27070 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
“Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-ээс цаг наргүй ажилладаг нөхрүүд нь маш өчүүхэн цалин авдаг талаар өөр улсын цагдаагийн цалинтай харьцуулсан постер гаргаж сошиалд тавьсан нь олон хүний анхаарлыг татав.
Багахангай дүүргийн нутагт Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэж явсан том оврын шаланз өнгөрсөн баасан гарагийн /2021.02.18/ 13 цагийн орчимд шатсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жолоочтой хамт зорчиж явсан согтуу эр Г нь ачааг галдан шатаасан байж болзошгүй тухай мэдээлсэн юм
Энэ долоо хоногт Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарьтай танилцана уу...
Өнөөдөр /2022.02.21/ Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөөд байна.
Төр Хөгжлийн банк байгуулсан. Түүнийгээ “улс төрийн шийдвэр”-ээр удирдсан
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдтой замын хөдөлгөөний дүрэм болон түгжрэлийн асуудлаар ярилцлаа. -САППОРОГИЙН УУЛЗВАР ТОЙРОГ ЗАМТАЙ БАЙХАД ХЭЗЭЭ Ч ДӨРВӨН ТАЛААСАА ГАЦАЖ БАЙГААГҮЙ- -Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье. Баяр наадмын үе шиг л замууд таг гацаж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг https://ulaanbaatar.mn сайтаар явуулсан. Санал өгсөн хүмүүсийн 74.2 хувь нь дээрх саналыг дэмжсэнээр хичээлийн цагт өөрчлөлт оруулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн
Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг ирэх долоо хоногт багтааж шилжүүлэх аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсандаа мэдээллээ. Тэрбээр "Бид Сангийн яамтай хамтран ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ. Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай
Сарын хугацаанд Эрээнээс 34 вагон эм эмнэлгийн хэрэгсэл, 24 вагон хүнс орж иржээ. Өнгөрсөн 1-р сарын 1-нээс 17-ны хооронд Замын-Үүд Эрээн боомтоор 7,763 суудлын автомашин, 3,066 том оврын авто машин, 500 мянга гаруй эм эмнэлгийн хэрэгсэл, 88.9 мянган тонн авто бензин импортоор орж иржээ. Харин өдөрт 50-70 чингэлэг ачаа тогтмол нэвтэрч байгаагийн 50-60 хувь нь жижиг оврын барилгын материал байгааг албаны хүн мэдээллээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22 зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн нэгдүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх олон улсын нислэгийн цагийн хуваарийг баталлаа. Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна
2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар Гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаад, асаж буй галыг унтраасан баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон байна.
“Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ хуралдаж нэр дэвшигч гишүүдийн нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Тодруулбал, тус комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов болон эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар томилгоонд оролцож ажил мэргэжил, албан тушаалаа танилцуулав. Ажлын хэсэг нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм. ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн танилцуулга Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов 1964 онд төрсөн
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч 2020 оны санхүүгийн гүйлгээгээ шилэн дансанд оруулахдаа зарим гүйлгээний утгыг зөрүүлж бичсэнээс иргэдийн дунд буруу ойлголт үүссэн болохыг тус аймгийн ЗДТГ-аас мэдэгдлээ
Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, жолооч нарын дунд "Орон нутгийн замын нөхцөл байдал" сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 64 ААН-ийн 1600 жолооч 770 автобусаар хот хооронд явж байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн орон нутгийн замын нөхцөл байдал хамгийн чухал юм
Манай улсаас БНСУ-д 2021 оны дөрөвдүгээр улиралд 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.Эдгээр 154 иргэн бүгд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэхээр зуучлагджээ.Ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэдийн 147 (95 хувь) нь эрэгтэй бол долоо (4.5 хувь) нь эмэгтэй аж.
Улаанбаатар хотын хэмжээнд "Замын хөгжлийн газар"-тай гэрээ байгуулан ажиллаж буй 61 төлбөртэй зогсоол байна. Төлбөртэй зогсоол эзэмшигч нь зогсоолыг батлагдсан зураг төслийн дагуу байгуулах, орлогын 60 хувийг замын санд төвлөрүүлэх, үйлчлүүлэгч нарт төлбөрийн баримт өгөх үүрэгтэй. Албаныхны мэдээлж буйгаар сүүлийн үед тогтоолыг хуулбарлаж, зөвшөөрөлгүй зогсоол ажилуулах зөрчил гарч байгаа аж
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 606 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн алхмыг танилцуулж байна. Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд: Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2022 оноос өмнө ЕБС төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/ И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/ Шалгалтын хураамж төлөх төлбөрийн хэрэгсэл /Шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглана
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд нэн шаардлагатай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад иргэн та нэмэлт төлбөр төлөхгүй боллоо
2022.02.18-нд нийслэлийн хэмжээнд I тунд 31, II тунд 54, III тунд 337, IV тунд 431, нийт 853 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.7 хувь байна
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 20-нд буюу ням гарагт болно.
Нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтуудыг тохиролд хамруулна.
Энэ удаагийн тохирлын супер шагнал нь арван сая төгрөг юм байна.
Төв аймгийн ЗСДСДЦХ-ийн Лүн сум дахь Замын цагдаагийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ирэн Б нь 10 тооны хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн ажиллалаа.