Нийгэм
Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна
2022-2-22

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлахаар, хотын иргэн дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан юм

Вакцин хийлгээд хэр хугацааны дараа цусаа өгч болох вэ
2022-2-22

Коронавируст халдвараар өвчилсөн болон вакцин хийлгэснээс хэр хугацааны дараа цусаа өгч болох талаар ЦССҮТ-өөс мэдээллээ. Хэрэв та вакцин тариулсны дараа хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараа цусаа хандивлаж болох юм байна

Хөрөнгө оруулалтаар хэрэгжих 22 ажлын тендер зарлахад бэлэн болжээ
2022-2-21

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын явцын талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцууллаа. Тэрбээр, "Нийтдээ Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 105 төсөл, арга хэмжээ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 төсөл, арга хэмжээ, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил байна

Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 98 хувийг шийдвэрлэжээ
2022-2-21

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд 2021 онд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.   Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа алба агентлагууд зэрэг 1248 байгууллагын 3009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 27312 өргөдөл гомдол ирсний 98 хувийг шийдвэрлэжээ

У.Наранцэцэг: IV тунд зорилтот насныхны 5.8 хувь нь хамрагдаад байна
2022-2-21

Коронавирусний дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн Дархлаажуулалт, тарилгат өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа. -Нэмэлт IV тунгийн дархлаажуулалтад нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь хамрагдаад байна вэ? -Нэмэлт гурав болон IV тунгийн дархлаажуулалтад  18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 53 хувь буюу 505.367 иргэн нэмэлт III тунд хамрагдсан

Хандгайтад зуслангийн байшингаас хулгай хийж байсан 54 настай эрэгтэйг үйлдэл дээр нь илрүүлжээ
2022-2-21

Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний 22:33 цагт “Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллалаа" гэсэн мэдээллийг ирүүлснийг алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүллээ.

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд шалгалт хийв
2022-2-21

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2022.02.21/ хурлаар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг Ажлын хэсгийн дарга Б.Мягмар танилцууллаа. Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр, нийт 13 төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Улмаар есөн чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна

Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна
2022-2-21

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2022.02.21/ хурлаар хэлэлцсэн нэг асуудал нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, төрөөс жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийн тайлан байлаа. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байгаа юм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
2022-2-21

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва дараах үүрэг, даалгаврыг өгөв.

Хотын 41 стандартыг НИТХ-аар хэлэлцүүлнэ
2022-2-21

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Дэлхийд 120 хот өөрийн стандарттай байдаг. Монгол Улсын хэмжээнд 7008 стандарт мөрдөгдөж байна

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна
2022-2-21

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг  2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна
2022-2-21

Нийслэлийн хэмжээнд хэмжээнд коронавирусийн халдварын нөхцөл байдал болон томуу, томуу төст өвчний тархалт ямар байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан

АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн
2022-2-21

Хөгжлийн банкнаас  2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Дээрх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаас зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй болон зээлээ зориулалтын бусаар ашигласан зээлдэгчдийг шалгаж эхэлсэн юм

ШУУРХАЙ: Ц.Ууганбаярыг өөрийн амь насанд аюул учруулж болзошгүй гэж үзэн "Нэг сар хорих" шийдвэр гаргалаа
2022-2-21

Прокурорын байгууллагаас Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор  "Нью яармаг хаусинг прожект” ХХК Ц.Ууганбаярыг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан билээ.

Зах, бөөний худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх руу нүүлгэн шилжүүлнэ
2022-2-21

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

06:00-07:00 цагт замын ачаалал 23 хувиар өсжээ
2022-2-21

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр ЕБС-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалтын талаар хэлэлцжээ.  Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөөний байдлаар Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал,  Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм

Өнгөрсөн долоо хоногт 385 хэргийг шүүхэд шилжүүлжээ
2022-2-21

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 2 дугаар сарын 14-нөөс 2 дугаар сарын 18-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 175 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 673 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 18 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 9 шаардлага тус тус бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 3131 хэрэгт хяналт тавьж, 385 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн ба дийлэнх нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл ирэх сарын 14-нд дуусна
2022-2-21

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д сонгож бүртгүүлнэ

Хулгайн гэмт хэрэг нь ихэвчлэн хувь хүний болгоомжгүй байдлаас үүдэн гардаг
2022-2-21

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 154 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 92 хэрэг буюу 2.5 дахин өссөн  үзүүлэлттэй байна.             Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хулгайлах гэмт хэрэг 18 бүртгэгдэж 28.5  хувиар, өссөн байна. Хулгайлах гэмт хэрэг дотроо Халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил ихээр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна

Цагийн зохицуулалт хийсэн 59 сургуульд 85207 хүүхэд суралцдаг...
2022-2-21

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний онцолсон сэдэв бол өнөөдрөөс эхлэн нийслэлд  хэрэгжүүлж буй зарим Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалт байлаа. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, хоёрдугаар сарын 21 буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний 59 сургуулийн хичээл эхлэх болон тарах цагт зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын  дүнг тухай бүрд шуурхай тооцон ажиллаж байна

ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна
2022-2-21

Бүх шатны сургууль, цэцэрлэг хичээллэж байгаа учир эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даалган хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. “Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан” байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8 дахь заалтыг баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тавдугаарт “Явган зорчигчийн үүрэг: “5.6

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-2-21

2022 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 28-нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Хур тунадас: 21-нд Хангайн уулс, Халх голын сав орчмоор, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.Салхи: 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар, 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна

БОАЖЯ-ны ААНБ зориулсан ойн 12 үйлчилгээ E-Mongolia-д орлоо
2022-2-21

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо

Орхон аймгийн БОЭТ нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг орон нутагтаа явуулж байна
2022-2-21

Орхон аймаг нь БОЭТ-өө түшиглэн, Эрүүл мэндийн яам, Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг 2018 оноос эхлэн орон нутагт анх удаа зохион байгуулж ирсэн.   Дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ЭМЯ, ЭМХТ, Жайка төслийн баг, нийслэлийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдэд танилцуулах сургалт семинарыг орон нутагтаа хийж байна.   Сургалт семинарын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, АШУИС-ын дэргэдэх Монгол Японы эмнэлгийн сургалт хөгжил хариуцсан менежер Б.Баттогтох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо. БОЭТ-нь сургалт эрхлэх багш боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр,  сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан  орон нутгийн сургалт эрхлэх байгууллага болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.    Сургалт, семинарын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр  сургалт эрхлэх гэрчилгээг гардан авсан юм.  Ингэснээр Орхон аймаг БОЭТ-нь төгсөлтийн дараах сургалтыг явуулахаас гадна, сувилахуй чиглэлээр сургалт эрхлэх боломжтой болж байна

ЦЕГ: Галыг санаатай тавьсан эсэх нь тодорхой болоогүй
2022-2-21

Багахангай дүүрэгт өнгөрсөн баасан гарагт карго ачиж явсан шаланз маркийн ачааны машин шатсан. Урьдчилсан дүнгээр хоёр тэрбум орчим төгрөгийн ачаа бараа шатсан тооцоо бий. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Д.Оюунаас тодруулахад "Багахангай дүүрэгт гарсан ачааны машины хэргийг шалгаж байна. Одоогоор урьдчилсан тооцоо, хохирлын хэмжээ гараагүй байна. Мөн галыг санаатай тавьсан эсэх нь тодорхой болоогүй" гэлээ.

 

Өчигдөр 94 жолооч согтуу жолоо барьж, 209 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-2-21

 Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1406, хулгайтай холбоотой 38, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 140, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Б.Энхбаяр: Ш.Батхүүгийн хэргийг 10 жил "барьж" чадах нэг л хүн байгаа
2022-2-21

“Жаст групп“-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хугацаа товлодогч олон удаа  хойшилж байгаа. Тус хэргийн талаар newspress.mn сайтад "Жаст"-ын Ш.Батхүүгийн 10 жил дуншсан хэрэг эцэстээ замхрах уу" нийтлэл гарчээ. Тус нийтлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.  Ингэхдээ тэрбээр, "Хуулийн хулгайч сайд нь "санаа тавьсаараан" байгаа цаг дор тэгэх биз. Ийм хэргийн 10 жил "барьж" чадах бяр нэг л хүнд байгаа" хэмээжээ. 

ЭМЯ: Халдварын 309 тохиолдол батлагдаж, эндэгдэл бүртгэгдээгүй
2022-2-21

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 309 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.  Энэ нь сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хоногийн дотор шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна

Ах, эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд 4 настай хүүхэд цонхоор унажээ
2022-2-21

Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39-р байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэБаянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт дугаар байрны наймдугаар давхрын цонхоор дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ. Тодруулбал,  уг хэрэг өнгөрсөн пүрэв гарагт болсон бөгөөд ах эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан байна. Хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэн  эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.мтжээ

ТЦА: Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 3 нь хүүхэд байна
2022-2-21

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 446 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.  

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.