Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг энэ сарын 23-24-нд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа
Судалгаанд оролцсон иргэд автомашин ачилтын төлбөрийг 100 мянгад хүргэхийг ДЭМЖЖЭЭ Хуваалцах Жиргэх админ 2022 оны 2 сарын 23 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэх тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа"-г захиалан хийлгэсэн байна. Энэ судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан тухай дурдсан аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох асуудал зөвхөн судалгааны түвшинд байгаа
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатартай ярилцлаа. -Сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж эхлээд байна. Сургуулийн орчинд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа вэ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэх тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Уг мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа"-г захиалан хийлгэсэн. Энэ судалгаанд оролцогсдын 73 хувь нь автомашин ачилтын төлбөр 60 мянган төгрөгийг 100 мянга болгон нэмснээр иргэд дуртай газраа автомашинаа байрлуулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй гэж хариулсан тухай дурджээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох асуудал зөвхөн судалгааны түвшинд байгаа
Ротари нь даян дэлхийн хvмvvсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгvvдийг эгнээндээ нэгтгэсэн хvмvvнлэгийн vйлчилгээг дэлхийн өнцөг буланд хvргэдэг шашны болоод улс төрөөс ангид ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Өдгөөгөөс 117 жилийн өмнө Чикагод Пол Харис гэгч хvн гурван найзын хамт энэ байгууллагын үндэс суурийг тавьжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцыг хэлэлцэж, Ерөнхий сайд зарим үүрэг, чиглэлийг өгчээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлт 318 километроор богиносож, тээвэрлэлтийн өргөг буурах юм
"Оюутан цэрэг" сургалтад бүртгүүлэх хүсэлтийг гуравдугаар 03 сарын 01-10-ны хооронд цахимаар авна.
Сүүлийн үед иргэд өөрийн олон нийтийн сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол бүртгэгдэх нь нэмэгдсэн тул Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас дараах зөвлөмжийг хүргүүллээ
Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байна. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дараах мэдээллийг өглөө: -Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт гурван зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсөн зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 22-ний өдрийн 23:44 цагт бүртгэгджээ.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвтэй болно 2022-02-23 10:22:59 Хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын техникийн дэмжлэгийн хүрээнд байгуулахаар ажиллаж байна. Төвийн байрны дотоод засвар, тохижилтын ажил хийгдэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 7 удаагийн сургалтад нийт 1316 албан тушаалтныг хамрууллаа.
Энэ сарын 22-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1763 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1397, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 147, гэмт хэргийн шинжтэй 96 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотод суурин дархлаажуулалтын157 цэгт 749 эмч, ажилтан ажиллана Eaglenews 2022-02-23 07:00:39 0 Өнөөпдөр Улаанбаатар хотод суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Өнөөдөр /2022.02.22/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп"-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Цахим орчинд Ш.Батбаяр буюу хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварын хүү зодоон хийж буй бичлэг цацагдаад байна. Тэгвэл уг хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ш.Батбаярын хүүгийн "Намайг хэнийг ч яаж ч гэмтээсэн манай аав аргалаад аваад гарна" гэсэн агуулга бүхий бичлэг хэдхэн хоногийн өмнө цацагдаж шуугиан дэгдээж, холбогдох газруудад шалгасан тухайгаа мэдээлж байсан
УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн Бичгийн Дарга Г.Баярсайхантай ярилцлаа. Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн. АН-ын НБД-ын хувьд энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Ардчилал байгуулах үйл явц зогсчихсон гэж ярих хүмүүс байдаг
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсаас оюутан суралцдаг
Өнөөдөр Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Энэ үеэр Эрүү болон зөрчлийн хэрэг, эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээг Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг танилцууллаа. Тэрээр “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна
Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт Замын-Үүдээс бараа ачсан том тэрэг шатаж их хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн хэргийн газарт ажиллаж галыг бүрэн унтрааж шинжээчдийн баг ажилласан юм
Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийн цахим бүртгэл үргэлжилж байна. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм. Ингэхдээ цахим бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 17:59 цаг хүртэл үргэлжлэх юм. Бүртгэл дууссаны дараа цахим элсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах юм. Элсэлтийн талаарх мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих аж
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.02.22/ зохион байгууллаа. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12,068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,402 хэргээр буюу 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2,105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ.
“Бэсон” компаний захирал Д.Батжаргал бизнес хийж яваад “Шударга бусын хонгил” -ынхонд олон тэрбум төгрөгийн орлогоо залилуулж, эрүүл мэндээрээ хохирч, гурван жил шүүх, хуулийн байгууллагын үүд сахиж суугаа аж. Түүний ярилцлагыг манай сайт нийгэмд хүргэхийг хичээв. -Та болсон явдлын талаар тодорхой ярина уу?-Нисэхэд Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд орон сууц барьж байгаад орхисон барилгыг манай компани гүйцээхээр захилагч “Пирамид орд” компанитай 2015 онд гэрээ хийсэн
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 4-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
2000 оноос эхлэн жил бүрийн 2-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн иогийн өдөр” /World Yoga Day/ болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг анх Германы Берлин хотд амьдардаг иогийн багш Самира Радси /Samira Radsi/ санаачилсан
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г гаргажээ. Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн