Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1836 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1519, хулгайтай холбоотой 40, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 132, гэмт хэргийн шинжтэй 104 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хот, Өвөрхангай аймаг, Дундговь аймгаас тус бүр 2 сургууль нийт 6 сургууль дээр Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2022-2025 онд Жайка-тай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн удирдах хорооны анхдугаар хурал өчигдөр боллоо. Япон улс нь сургуулийн хоолны хуулийг 1954 оноос хэрэгжүүлж буй туршлагатай улс юм
Жил бүрийн 2 сарын 25-нд Самартай шоколадны өдөр тохиодог. Маш олон хүний дуртай амттан болох самартай шоколадыг хийж эхэлснээс хойш 100 гаруй жил өнгөрснийг та мэдэх үү? Самар, бүйлс, чангаанз, кешью самар, газрын самар гээд олон төрлийн самар болон шоколадны хослолын өдрийг бүх насны хүмүүс дуртайяа хүлээн авч, талархан тэмдэглэдэг
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1261 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж бэртсэний 17 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 1 хүний амь хохирсон байна.
Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийн цахим бүртгэл явагдаж өчигдөр дууссан. Тэгвэл цахим элсэлт өнөөдөр /2022.02.25/-ны 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв
Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа. -Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Мягмар гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа
Олон улсын харилцааны нөхцөл байдал хурцдаж, улс хооронд пуужин харваж гал нээлээ. ОХУ Украины зүүн зүгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулахаа пүрэв гарагийн үүрээр зарлав. Оросын үндэсний телевизээр дамжуулсан мэдээгээр Путин Украины зэвсэгт хүчнийг бууж өгч, гэр лүүгээ харихыг уриалжээ. Тэрбээр “Хэрэв цуст мөргөлдөөн гарах юм бол бүх хариуцлагыг нь Украины Засгийн газар үүрнэ. Гэхдээ Украиныг эзлэх төлөвлөгөө бидэнд байхгүй. Бүгд найрамдах Донбассын Ард улс туслах хүсэлт тавьсны дагуу цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Энэ нь найман жилийн турш Украины хүчирхийлэлд өртөж, геноцид өртсөн иргэдийг хамгаалах зорилготой” гэж ТАСС агентлагт ярьжээ. Харин Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг зарласан. Тэрбээр “Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэж бичсэнийг гадны хэвлэлүүд дамжуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Энэ жилийн хувьд Украинд нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон иргэд бөгөөд олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв
Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ
Сүүлийн жилүүдийн статисик мэдээнээс харахад аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар болсон байна. Тодруулбал жилдээ 145-155 хүн хавдрын улмаас амь насаа алдаж байгаа аж. Иймд аймгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг нарийвчлан судлаж өвдөхөөс нь өмнө сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллаж байна
Хан хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид Увс аймгийн нутаг дэвсгэрт орших Алтан элсний ДЦГ, Хан Хөхийн нурууны БЦГ-ын зарим хэсгүүдэд зэрлэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор өвс, давсаар биотехникийн арга хэмжээ авчээ. Тус үйл ажиллагаанд Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн албан хаагчид хамтран оролцсон аж
КОВИД ЦАР ТАХЛЫН УЛМААС ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ОЙЛГОСОН НЭГ ЗҮЙЛ НЬ АЛЬ Ч ТҮВШНИЙ БИЗНЕСИЙГ ДИЖИТАЛ МОДЕЛД СУУРИЛЖ ТӨЛӨВЛӨХ ШААРДЛАГА ҮҮССЭН ГЭДГИЙГ БАТЛАН ХАРУУЛСАН. ТЭР ТУСМАА МОНГОЛЧУУД БИД ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ҮЙЛДЛИЙН СИСТЕМ, ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ЭРИН ЗУУН ДЭРГЭД ИРСНИЙГ МЭДЭРСЭН ХОЁР ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.
Лифт унаад үхэх шахлаа! Ус уух хувьтай л байгаа юм байна. Амьд гарсандаа баярлав
Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, байгаль орчин, түүх, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төр бус байгууллагыг төлөөлж 400 гаруй төлөөлөгч оролцож буй юм
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон. Үүнд: 1
С.Амарсайхан: 'Эрдэнэт Медипас'-ийг улсад буцааж, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгоно “Эрдэнэт” үйлдвэрийн 69.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан “Эрдэнэс медипас” эмнэлэг, 50 айлын орон сууц, 54 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэл зэрэг төрийн өмчийг тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үнэгүй хувьчилсан байна. Тиймээс тус эмнэлгийг “Эрдэнэт” үйлдвэрийн өмчид буцаан авч, ЭМЯ-ны харьяанд шилжүүлэн бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгохоор болжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Эрдэнэт медипас" эмнэлгийг үнэгүй хувьчилж аваад зогсохгүй, 2016-2020 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг ажилчдын үзлэг хийх нэрийдлээр авсан байна
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2018-2021 оны хооронд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан С,Б,Б нарын бүлэг этгээдийг шалгаж байна. Уг этгээдүүд "Төрийн орон сууцанд хамруулж өгнө. Таньдаг хүн байгаа" гэх мэтээр иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ
Сонгинохайрхан уулд нутагладаг янгир гэмтэж, суурьшлын бүсэд орж ирснийг байгаль хамгаалагчид эдгээж, буцаан тавилаа. Янгирын эдгээхийн тулд 300 гр архи уулгаж байгаад машин дээр ачсан байгаа юм. Ингээд гэмтлийг нь боож, эмнэлгийн тусламж үзүүлээд байгальд нь буцаан тавьжээ
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 497 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 257 нь нийслэлд, 240 нь орон нутат батлагдсан байна
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Уг хүсэлтийг сар сард нь гаргах шаардлагагүй, жилээр нь сонгож, баталгаажуулах боломжтой юм
Цэцэрлэгийн бага бүлгийн цахим бүртгэл өнөөдрийн 17:59 цаг хүртэл WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдаж байна. Үүнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой. Мөн тухайн хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч “Дунд” бүлэгт: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, “Ахлах” бүлэгт: 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, “Бэлтгэл” бүлэгт: 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ. Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, элсэлтийн мэдээг эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээх юм
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн дөрвөн албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Тодруулбал, тус төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн Онон, Мэндбаяр, Анхтүвшин нарыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны зээлдэгч, яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаатай цагдан хорилоо. Мөн Хөгжлийн банкны захирал асан, Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорилоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэв
Барилга угсралт, их засварын ажил 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болж, 4.4 (97.7 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 104.6 (2.3 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэв. Ийнхүү ноднингийнхоос 695.6 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр багасахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 685.3 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 403.8 (9 хувь) тэрбум, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 287.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 251.3 (46.6 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагын барилга угсралт, их засварын ажил 48.1 тэрбум төгрөг болж, 30.2 (38.5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Барилга угсралт, их засварын ажлын 35.2 хувийг орон сууцны барилга, 32.6 хувийг орон сууцны бус барилга, 29.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.8 хувийг их засвар эзэлж, өмнөх оныхоос орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 1.8 нэгж хувиар ихэссэн бол орон сууцны бус барилгын эзлэх хувь 1.5, инженерийн барилга, байгууламжийнх 0.2 нэгж хувиар багассан байна. Орон сууцны бус барилгын ажлын гүйцэтгэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 306.5 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд, сургууль, соёлын барилгынх 176 (34.4 хувь) тэрбум, бусад барилгынх 114 (35.5 хувь) тэрбум, эмнэлгийн барилгынх 34.7 (38.6 хувь) тэрбум, худалдаа, үйлчилгээний барилгынх 20.2 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Улаанбаатар хотод 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын дүнд 42 хувийг эзэлж, өмнөх оныхоос 3.9 нэгж хувиар багасав
Завхан аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, Шилүүстэй сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар /Ө-46°51’00.0″, У-97°21’36.0″/ өнөө өглөөний 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарыг тус банкнаас олгосон зээлийн асуудалтай холбоотойгоор нэг сар цагдан хориод байгаа билээ. Тэгвэл Авилгатай тэмцэх газраас Б.Шинэбаатарын гэр болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байранд прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээлэв
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Э.Бат-Үүл нарын хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, гэм буруутайд тооцон түүнд дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хассан байдаг.
Тэгвэл тэрбээр, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралд цахимаар оролцохыг хүссэн байна.
Энэ хоёрдугаар сарын 03-04-ны шилжих шөнө /2022.02.03-04/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..