Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа. Гэрэл зургийг: Г.Санжааноров Ярилцсан сэтгүүлч: Д.Гансаруул НЭГ. Энэ ондоо багтаан судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлж, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулна -Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн
Украины Харьков хотод энэ сарын 24-нөөс эхлэн 22.00-06.00 цагуудад хөл хорио тогтоогоод байгаа. Дайны халуун цэг болоод байсан энэ хотод Монголын 18 оюутан эх орон руугаа ирэх хүсэлт өгсөн ч амжиж гарч чадалгүй метроны буудалд хоргодож байсан. Улмаар өчигдөр Харьков хотод байсан 18 оюутны долоо нь тус хотод оршин суудаг Монгол аавтай украин иргэн эмэгтэйн хамт Львов хот руу орон нутгийн цагаар 13.30 цагт галт тэргээр хөдөлсөн
Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмчийн удирддаг "Хязгаараас чинад" төслийн баг зүрхний хагалгаагаа хийсээр байна. Тэднийг Киргиз улсаас хоёр хүүхэд зорьж ирэн хагалгаагаа хийлгээд байгаа юм
Энэ сарын 1-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1881 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1421, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 141, гэмт хэргийн шинжтэй 123 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Саяхан сэтгэл эмзэглүүлэм судалгаа гарчээ. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энх мөнх ирээдүй” төрийн бус байгууллагаас 13-17 буюу өсвөр насны 2000 хүүхдэд судалгаа явуулж, эрүүл мэндийн үзлэг хийхэд 37 хувь нь хараа суларсан гэсэн оноштой гарчээ
Цар тахлын улбар шар түвшингээс шар түвшинд шилжсэн хоёр дахь долоо хоног. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах Засгийн газрын тогтоол батлагдсан. Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шөнийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Пүрэв-очир: Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст шар түвшинд шилжихээс өмнөх долоо хоногийн баасан гарагийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийт 279 дуудлага мэдээлэл ирснээс согтуу жолоочийн 31 мэдээлэл ирсэн
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотод авто замын түгжрэл гэж нийслэлийн үе үеийн удирдлагуудын “тархины өвчин” болсон том асуудал байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд зоригтой, шийдэмгий, хатуу арга хэмжээ авна гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн.
Гаргасан шийдвэр бүр нь Монголын хүн амын тал хувьд шууд нөлөөлж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзэд Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэн, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл болон бусад төлөөлөгч нарт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Европын холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих өөрчлөлт, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн түнш гэдгийг онцлоод Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхийг эрмэлзэж байгаагаа дурдлаа. Түүнчлэн нийслэлийн зүгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад цаашид Улаанбаатар хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх саналтай байгааг илэрхийлэв. Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, хүний эрх зэрэг олон салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж буй гэдгийг дурдаад эдийн засгийн ын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав
Сэтгэл засалч, наркологич Ө.Өнөмөнхтэй нийгмийн стресс болоод түүний үр дагаврын талаар ярилцлаа. -Түгжрэл, утаа, эрх баригчдын буруу үйлдлээс үүдэлтэй бухимдлыг бид нийгмийн стресс гэж ойлгодог. Мэргэжлийн үүднээс үүнийг хэрхэн тайлбарладаг юм бэ? -Нийгмийн стресс нь тухайн хүний өөрийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас шалтгаалдаг буюу хүнээс өөрөөс нь хамаардаг
Украин улсаас монгол иргэд Польш улсаар дамжин ирж байгаа билээ. Тус иргэдийг Польш дахь Монголчуудын холбоо хүлээн авч, тусламж дэмжлэг үзүүлсэн тухайгаа тус холбооны зүгээс өөрсдийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тодруулбал "Украин улсад болж байгаа дайны аюулаас амь өрсөн эх орондоо буцаж байгаа Монгол иргэддээ өөрсдийн хэрэгцээнээс илүүчлэн буяны гараа сунгаж хандив өргөсөн халуун сэтгэлт эмч нартаа болон бусад хүмүүстээ Польш дахь Монголчуудын холбооны болон Украинаас ирсэн иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! Та бүхнийхээ хандиваар бид тэдэнд халуун хоол ойр зуурын хүнс болон хэрэглээний зүйлс, хэрэгтэй эм, утасны карт гэх мэт тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай зүйлсийг авч тэдэнд үйлчилж байна. Та бүхэндээ хандивын мөнгө яаж зарцуулагдаж байгааг бид тайлагнах болно. Монгол Улсынхаа төрийн далбаатай машиныг дайнтай улсад хараад ямар их баярлаж байснаа, тэр олон километр замын машин, хил дээр байгаа хүмүүсийн их дарааллаар визгүй иргэдээ аваад чадварлаг гарч ирсэн Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консул А.Түвшин, жолооч Б.Арсланбаатар болон Элчин Зөвлөхийн хань Б.Баянмөнх нарт болон халуун дулаан уур амьсгал хоол ундаар угтсан Польш дахь Монголчуудын холбооны гишүүдийн тухай нүдэндээ нулимс дүүрэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа элэг нэгт ахан дүүсийнхээ халуун мэндийг, баярласан сэтгэлийг та бүхэндээ уламжилъя
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд болно. Тухайн өдрүүдэд тус нутгаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Тус аймгийн нутгаар 3-р сарын 3-нд зарим нутгаар цас орно
Д.Сумьяабазарыг анх Хотын дарга болоход гайхаж байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ бууж очсон
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын эмнэлгүүд дотроосоо цахим шилжилтэнд түрүүлж алхсаар ирсэн билээ. Эрүүл мэндийн яамнаас баримталж буй Эрүүл мэндийн цахим шлжилтийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөж байгаа ажлуудынх нь талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэгтэй ярилцлаа. -Танай эмнэлгээс эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийж хэвшүүлсэн
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь салбараас Экологийн цагдаагийн албаны чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд 168 сая төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмжийг Экологийн цагдаагийн албанд гардууллаа.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцав.
Өвөрхангай, Дундговь аймагт цасан шуурга 1-3 цаг үргэлжилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав Eaglenews 2022-03-01 10:58:29 0 Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 02 дугаар сарын 27-ны цаг агаарын аюултай үзэгдлийн тоймыг гаргалаа. 27-нд Өвөрхангай аймгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01.10-03.13 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдсан байна
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хурандаагийн шүүх хурал өнөөдөр товлогдсон
Өнгөрсөн сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1838 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1427, хулгайтай холбоотой 76, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 144 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шүүхийн сахилгын хороо нэр бүхий зургаан шүүгчид холбогдох гомдлыг өнөөдөр 16:00 цагт хэлэлцэхээр болжээ
Одоогийн хэрэгжиж байгаа 2012 онд батлагдсан “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө” нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсэж байгаа юм.
"Оюутан цэрэг" сургалтад бүртгүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 01-10-ны хооронд цахимаар авах талаар бид өмнө нь мэдээлсэн.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 580 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна
Харьков хот 2022.02.26 17:35 цаг Украин дахь монгол иргэний ээж Б.Нинжиндунтай ярилцлаа. -Таны хүү Украинд амьдардаг юм байна. Сүүлд хэзээ холбогдов? -Миний хүү гэр бүлээрээ Харьков хотод амьдардаг юм. Сүүлд хүүтэйгээ зургаан цагийн өмнө л хувь чатаар холбогдсон
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болов. Хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэснийг мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай нэгэн адил ойлгож хэрэглэнэ гэж тайлбарлаж, тогтоол баталлаа. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулав. Монголын төв нам (МТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав
ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр “Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг өөрийн агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэж байна. Өнгөрсөн Баасан гарагаас Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ болилоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 474 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 4 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүн нас барсан байна. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж бэртжээ. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу
Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө Ерөнхий боловсролын сургууль төгссөн болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн/ шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгож бүртгүүлнэ.