Ерөнхийлөгч
Монголынхоо газар нутгийг л харамлачихаад ирдэг юм шүү дээ, Ерөнхийлөгч өө!
2021-12-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордоно гэсэн албан ёсны мэдээлэл цацагджээ. Тэрбээр өнөөдрөөс 17-ныг хүртэл Орост ажиллах юм байна

Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу
2021-12-7

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх төрийн айлчлалын тов хэдийнэ гарсан. У.Хүрэлсүхийн айлчлалтай холбогдуулж Оросоос албаны хичнээн ч хүн манайд ирж, юу юу ч болж өнгөрөв

В.Путин, Ж.Байден нар цахимаар уулзана
2021-12-5

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар энэ сарын 7-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг Цагаан ордон бямба гарагт батлан мэдэгдлээ.

Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
2021-12-2

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод  Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргалаа
2021-11-29

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа. Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаар Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, Үндсэн хуулиа сахин мөрдүүлэх онцгой ач холбогдолтой юм. Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаг, тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн билээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв
2021-11-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв.

Эмгэнэлд: “Оросын Холбооны Улсын Кемерово мужид болсон уурхайн ослын улмаас уурхайчин, онцгой байдлын аврагч зэрэг олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Оросын ард иргэд, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

У.Хүрэлсүх: Энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг иргэн бүрийн баярын өдөр
2021-11-26

Анхдугаар үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!Дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ! Та бүхэндээ анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийн мэндийг хүргэе! Манай Улс өнөөдрөөс 97 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж байв

Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2021-11-24

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо
2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин М.Уранцэцэг болон Токиогийн паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ нарт хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн МУГТ цолыг дараах тамирчдад өглөө. Үүнд: Хүний гавьяат эмч Ш.Болормаа /БТСУХ-ны эмч/ Гавьяат дасгалжуулагч: Д.Баттулга /Пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ Б.Баттулга /Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ Ц.Хосбаяр /Хүндийг өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч/ Сүхбаатарын одон: Б.Болортуяа /Токиогийн олимпын хүрэл медальт, чөлөөт бөхийн тамирчин/ Ц.Цогтбаатар /Токиогийн олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон: Н.Алтанцэцэг /Пара жүдо бөхийн тамирчин/ Ц.Батзаяа /Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ З.Буяннэмэх /Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч/ С.Чинбат /Паралимпын шигшээ багийн бодлого хариуцсан мэргэжилтэн/ Б.Чинзориг /Боксын шигшээ багийн тамирчин/ Х.Энхтуяа /Паратаеквондогийн тамирчин/ Алтан гадас одон: Э.Билэгт /Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга/ Г.Ган-Эрдэнэ /Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч/ Э.Лхагвасүрэн /Ширээний теннисний шигшээ багийн тамирчин/ А.Мөнхбат /Пара жүдо бөхийн тамирчин/ О.Мөнхбат /Пауэрлифтингийн тамирчин/ Б.Мөнхзаяа /Марафоны тамирчин/ Л.Одгэрэл /Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч/ Б.Энхбаяр /Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер/ Б.Эрдэнэваанчиг /Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн захирал/ Хөдөлмөрийн хүндэт медаль: Б.Болор-Эрдэнэ /Ширээний теннисний шигшээ багийн тамирчин/ Б.Солонго /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ Д.Сэлэнгэ /Пара байт харвааны тамирчин/ О.Хулан /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ М.Цэрэнлхам /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ Э.Чимэддолгор /3х3 Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин/ С.Ядамдорж /Пара жүдо бөхийн тамирчин/ Ерөнхийлөгч шагнал гардуулсныхаа дараа "Монголчууд багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргах боломжтойг сагсан бөмбөгийн шигшээ багийнхан харууллаа

У.Хүрэлсүх: Бид өнгөрсөн түүхээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай
2021-11-5

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ Монгол туургатан ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх нэрийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн Мянганы суут хүн билээ. Аугаа хүчирхэг өвөг дээдсийнхээ  сүр хүчинд бид туурга тусгаар Монгол Улсаа мандуулж, бахдам түүх, байгуулсан гавьяагаар нь овоглон дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэн оршиж байна. Өнөөгийн Монгол Улс төдийгүй дэлхийн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг эзэн Чингис хаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг соёл иргэншил болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр дэлхий ертөнцөд Нүүдлийн соёл иргэншил хэмээн нэрлэдэг. Дэлхийн түүхэнд олон соёл байдаг боловч соёл иргэншил цөөхөн. Учир нь дэлхийн бүх үндэстэн, угсаатан тэр бүр соёл иргэншил бүтээж чадаагүй юм. Соёл иргэншил гэдэг бол олон угсаатан, овог аймгийг нэгтгэсэн өргөн уудам нутагтай, бичиг соёлтой, хууль ёс, төр засагтай, үзэл санаа, үнэт зүйлтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан өвөрмөц онцлогтой цогц ойлголт юм. Чингис хааны цогцлоон хөгжүүлсэн нүүдлийн соёл иргэншил чухамхүү энэ бүхнийг багтааж чадсан билээ. Тиймээс даяаршлын давалгаанд ижилсэхээс гадна ондоошиж байгаа энэ цаг үед монголчууд бид олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай. Чингис хаан болон түүний залгамжлагчдын бий болгосон монгол соёл иргэншил Евроазид энх тайвныг тогтоосон нь дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” хэмээн нэрлэгдэн үлдсэн түүхтэй. “Монголын их амар амгалан” бол дэлхийн түүхэн дэх “Ромын их амар амгалан”-гаас хойш олон жилийн дараа тогтсон гурав дахь их амар амгалан гэдэг. Эзэн хааны байгуулсан энэ “Их амар амгалан” Ази, Европ тивийг дамнасан асар өргөн уудам нутгийг эзэлж байсан бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн багаар бодоход хагас зуун жил үргэлжилсэн байдаг. Урт удаан хугацаанд дайн дажингүй амар амгалан байсны хүчинд Ази, Европыг холбосон худалдаа наймаа, дипломат харилцаа хөгжөөд зогсохгүй хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тиймээс эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус харин амар амгаланг тогтоож, соёл иргэншлийг байгуулж, дэлхийн хөгжлийг түүчээлэгчид байсан юм. Өнөөдөр бид энэ үнэн бодит түүхийг хүн төрөлхтөнд сурталчлан таниулахын тулд соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэн, холбогдох шинжлэх ухааны салбаруудаа олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ ажлын хүрээнд “Чингис хааны өв соёлын хүрээлэн”, “Чингис хаан” музей байгуулж байгаа бөгөөд “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулахаар ажиллаж байна. Монголчууд бид өнгөрсөн зуунуудад ямар түүх бүтээснээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай. Бид өнгөрсөн түүхийг дахин бүтээхгүй ч түүнээс илүү аугаа түүхийг бүтээх өөдрөг ирээдүйг бэлгэдэн ерөөдөг уламжлалтай ард түмэн. Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт Монгол ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлье

Тэрбум мод тарихад 4.3 их наяд төгрөг зарцуулна
2021-10-4

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан зарлигийн талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ.

У.Хүрэсүх: Монгол Улс 2024 гэхэд “Дижитал үндэстэн” болох зорилтыг дэвшүүлсэн
2021-9-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Төрийн тэргүүний үгийг бүрнээр нь хүргэе.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.