Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр /2022.03.14/ болж байна. Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм. "МОНГОЛ ЭР ХҮН ЭРҮҮЛ БИЕТЭЙ, ЗӨВ ХАНДЛАГАТАЙ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛТЭЙ ХАМТ АЛХАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ" Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Үндэсний спортынхон эв нэгдэл, ёс суртахуун, жудгаа эрхэмлэн дээдлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм. Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний спортын анхдугаар их чуулганд хэлсэн үг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний спортын анхдугаар их чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт тамирчид, багш дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид, үндэсний спортын зүтгэлтнүүд ээ, Үндэсний спортын анхдугаар их чуулганы төлөөлөгч, эрхэм нөхөд өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Монголын өв соёл, түүхийн салшгүй хэсэг, үеэс үед өртөөлөн, зуунаас зуунд уламжлагдан ирсэн үндэсний спортын төлөөлөл болох Та бүхэн эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, анхдугаар чуулганаа зохион байгуулж байгаад баяр хүргэн, талархал илэрхийлж байна. Үндэсний спортын холбоод нэгдэн нийлж, эв нэгдлийг үлгэрлэн манлайлж, нэгэн зорилгын дор хамтдаа үндэсний их спортоо ард түмэн, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, дэлхий ертөнцөд сурталчлан таниулах зорилгоор “Монголын үндэсний спортын хороо” байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлснийг дэмжиж, энэ чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн улсын үндэсний соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, ард түмнийхээ үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Монгол орны газар нутаг дээрх 6,000 жилийн тэртээх хадны зурагт бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг дүрсэлсэн байдаг. Анхны төрт улс болох Хүннү гүрний үед ч бөх барилдаж, морь уралдаж байсан түүхэн баримт байдаг нь монголчууд бидний үндэсний спорт, эрийн гурван наадмын өв соёл, түүх өнө эртнээс улбаатай төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй холбоотойг нотлон харуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, монголчууд бидний аугаа түүх монгол адуутай салшгүй холбоотой. Монголын түүхийг монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо. Ням-Осорын Батхүү нь 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль, 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг, 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аар нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав. Нэг. Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах талаар: Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах; Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалттай газрын жишиг загвар болгон хөгжүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах; Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалттай газрыг өргөтгөх; Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдал боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах; Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн, нуурыг хамгаалах, экологийн боловсрол олгох, аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах; Хөвсгөл нуурын экологийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн технологи боловсруулах төсөл хэрэгжүүлэх; Хоёр
Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР: “Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох сайд нартай уулзаж, КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг хамгаалах талаар цогц арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх асуудлаар тодорхой санал, чиглэлийг өгсөн. Энэ дагуу Монгол Улсын Их Хурал, Засгийн газар санаачилгатай ажиллаж, ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийх байдлаар нэн бага орлоготой, тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдэд чиглэсэн томоохон арга хэмжээ авч байгаад талархал илэрхийлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас бараа, үйлчилгээний нийлүүлэлт доголдох, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх буурах, тээвэр ложистикийн саатал үүсэх, шатахууны үнийн өсөлт, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг хүндрэлүүд гарч, 2021 онд инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр /2022.01.28/ төрийн дээд цол, одон медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо. Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо. Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Ярилцаж, ойлголцож асуудлын нэг талд гарах ёстой
Сошиал орчинд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр ЕТГ-ын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг; 2
Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо. 30 жилийн өмнөх энэ өдөр ард түмний төлөөлөл болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явцад 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүн шууд оролцсон юм
Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулж, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч НАВААНПЭРЭНЛЭЙН ЖАНЦАН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Он солигдох торгон мөчид монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш ой тохиолоо.
Улиран одож буй 2021 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.
Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үндэсний чуулганд оролцож байгаа хоршоологчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоршоологчдод баярын мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Дэлгэр сайхан эх орныхоо өнцөг булан бүрээс ажлын амжилт, бүтээлээрээ манлайлан шалгарч, 100 жилийн ойн үндэсний чуулганд хоршооны гишүүдээ төлөөлөн нийслэл хотноо хуран чуулж буй хоршоологч Та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Манай улсад хоршоо байгуулах анхны санаачилгыг 1917 онд Д.Чагдаржав, гүн Цэдэвсүрэн тэргүүтэй 17 хүн гаргаж байсан ч 1921 онд Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан нарын дэмжлэгээр биеллээ олж, Богд хаан зөвшөөрснөөр Монгол ардын харилцан туслалцах хоршоо байгуулагдаж, даргаар нь Д.Чагдаржавыг сонгосон түүхтэй. Тэртээ 100 жилийн өмнө монголчууд бид хөгжлийн суурь бодлогоо тодорхойлоход хамгийн чухал нь иргэдийн эвлэлдэн нэгдэл буюу үндэсний хоршоо байгуулах санаачилга байлаа. Дэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилтуудыг даван туулж байна. Улс бүхэн эдийн засгийн сэргэлтийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр шамдаж байгаа энэ үед үндэсний баялаг бүтээгч болох хоршоологч Та бүхэн өнгөрсөн 100 жилийн хөдөлмөр, үйл ажиллагааныхаа ололт, амжилтыг дүгнэж, ирээдүйн 100 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлохоор чуулж байгаад талархаж байна. Үе үеийн хоршоологч Та бүхний ажлын байр шинээр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, баялаг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн гавьяа их билээ. Цар тахлын үед ч Та бүхэн ажлын байруудыг хадгалж, 2021 оны 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 297,000 ажлын байр хадгалсан мэдээ хүлээж авсан. Өнөөдөр манай улсад 4,500 орчим хоршоо, үүнээс 3,700 орчим нь орон нутагт, 800 орчим нь Улаанбаатар хотод, нийт 230 гаруй мянган гишүүнтэй, 49.6 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хоршоолол улс орны тэргүүлэх хөгжлийн салбар болж хөгжсөнийг нотолж байна
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзан хэлэлцээ хийлээ. Энэ үеэр талууд хоёр орны хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар хэлэлцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал ба "Транзит Монгол" Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байна. Тэрбээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн. Энэ үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс бол Евро Азийг холбосон хамгийн дөт зам
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.
Айлчлалын үеэр мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нүүр тулж хэлэлцээр хийнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Хурал өнөөдөр болно гэж тэмдэглэжээ