Дэлхийн улс орнууд Орос-Украины хямрал хурцдаж байгаагаас шалтгаалан Украин дахь иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовинож, энэ улсыг орхин гарахыг хүсч, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уриалга гаргасан. Тэгвэл тэрхүү уриалга, анхааруулгын дагуу Барууны орнууд иргэдээ Украинаас нүүлгэн шилжүүлж, гаргаж эхэлжээ. Украиныг тойрсон хямрал, Москва-Киевийн хоорондын асуудал, ОХУ болон Барууны улс орнуудын үл ойлголцол зэргээс шалтгаалан улс орнууд Украинаас иргэдээ аюулгүйн үүднээс гаргаж эхэлжээ. Тухайлбал АНУ, Украин дахь ЭСЯ-ныхаа ажилтан, албан хаагчдыг гаргаж эхлээд байна
Өчигдөр Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн байдлын зэрэглэлийг шар түвшинд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Бас удахгүй хэвийн амьдралдаа буюу ногоон түвшинд шилжинэ гэдгийг хэллээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын 2015 онд ХОМ-тээ мэдүүлж байсан “Хотол түмэн” ХХК-ийн хувьцааг нь эзэмшдэг МБҮ трейд компани Хөгжлийн банкнаас 2018-2023 оны хугацаанд зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Ардчилсан нам ардчилсан хувьсгал хийсэн гэж 30 жил гай, гавьяаг нь үүрч байна. Энэ нам одоо гай, гавьяа хоёрын гай нь дийлэнх болчихоод байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хандан Украинд айлчлахыг урилаа
Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан Сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд Б
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд багтах 1.3 их наяд төгрөгийн зээл 15 хүрэхгүй хүн бий. Эрүүгийн хуулийн дагуу энэ асуудлыг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй” гэв.
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Монгол Улсын ЗГ хуралдаж цар тахлын улбар шар түвшинг ШАР түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах нөхцөл байдал бүрдлээ. Нийт зорилтот бүлгийн 92 хувь, 3-р тунд 52 хувь, 4-р тунд 90 мянган орчим иргэн вакцинд хамрагдлаа
УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын чуулган завсарлачихсан энэ үед гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хаврын чуулганаар өргөн барих хуулийн төсөл дээрээ нэлээд их цаг зарцуулан сууж байх шиг. Таны хувьд энэ цаг үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? -Юуны өмнө нийт монголчууддаа бар жилийн мэнд хүргэе
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Хуралдааны дараа буюу 13:00 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхээр болжээ.
Өнөөдрөөс орон даяар бүх шатны боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна.
Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилж баталсан. ДЭМБ-аас мэдээлснээр тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бол эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар цаг гаруй ярилцлаа. Яриа хэлцээ тэнцвэртэй, ажил хэрэгч болсон гэж Оросын удирдагчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ. “Энэ удаагийн яриа хэлцээ ОХУ Украин руу гарцаагүй халдана гэх Америкийн албаныхны урьд өмнө байгаагүй хийрхлийн уур амьсгалд болсон" гэж тэрбээр нэмж хэлжээ
ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нар Орос-Украины хямралыг тойрсон асуудлыг утсаар хэлэлцэхээр тохиролцжээ. Владимир Путин болон Жо Байден нар Америкийн талаас тавьсан хүсэлтийн дагуу 2-р сарын 12-ны бямба гарагт утсаар хэлэлцэхээр тогтсон байна. Энэ талаар Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгджээ
Хөгжлийн банк хөгжлийн бэрхшээлтэй болж, дампуурлаа албан бусаар зарлачихлаа. Найдваргүй 26 зээлдэгчийг Засгийн газраас нэрлэчихсэн
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хилийн боомтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор өдөрт 50-60 чингэлэг оруулж ирж байна. Ингэснээр нийт 1460 чингэлэг ачаа бараа татан авлаа
Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон, санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна. Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна
Цагийн сайханд гэдэг шиг цагтаа уулыг эргүүлж усыг шуугиулж явсан байгууллагын удам судар нь Монголын Залуучуудын холбоо юм. Тэр цагт Монголын залуучууд энэ байгууллагын гишүүн гэдгээрээ гангардаг байв
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр “Тамхины хяналтын тухай хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар танхимаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны удирдлагууд болон холбогдох байгууллагуудын албан тушаалтан, эцэг эхчүүдийн төлөөлөл цахимаар оролцов. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг нь хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцолсон. Мөн тэрбээр, “Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг байна
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа. -Чуулган завсарласан байгаа энэ үед та ямар ажил амжуулж байна? -Өнгөрсөн нэгдүгээр сард чуулганаар "Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнд Боловсролын багц хууль, Улс төрийн намын тухай хуулийн төслүүд багтаж байгаа
Коронавируст халдвар /ковид-19/ -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өчигдөр боллоо. Хурлаар ДЭМБ-ын Дархлаажуулалтын зөвлөлийн ковидын ажлын хэсгийн гишүүн, профессор Ким Мулхолландын илтгэлийн сонсов. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Нийтийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, НЭМҮТ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албаны хүмүүс оролцов. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн ковидын халдвар гарсны дараа иргэдэд вакцины талаарх зөв ойлголт, хандлагыг төрүүлэх чухал байсан
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг явагдаж байна.
Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ илүүтэй ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээвэр явж байна
Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт тус намын дэд дарга Ч.Отгочулуу, бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар оролцож, байр сууриа илэрхийллээ. Мэдээллийн эхэнд АН-ынхан шүүхийн тогтолцоо ялзарсан, Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулж байна гэж мэдэгдэв. Г.Ганбаяр: Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулж байна УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр хэлэхдээ “2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж байгаагаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй болоод байгаа. Тодруулбал, 640 хүүхдийн багтаамжтай 115-р сургуульд одоо 2700 гаруй хүүхэд суралцдаг. Нэг ангид 45-60 хүүхэд сурдаг. Анги танхимын хүрэлцээгүй байдлаас тус сургуулийн 6 бүлэг нь үндсэн сургууль дээрээ бус 130-р сургууль дээр хичээллэдэг байна. Тиймээс сургуулийн өргөтгөл барих шаардлагатай болсон. Төсөв мөнгийн шийдсэн хэдий ч барилгын зөвшөөрөл олгох үйл явц төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж удааширч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тойрогтоо ажиллалаа.