“Жаст групп“-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хугацаа товлодогч олон удаа хойшилж байгаа. Тус хэргийн талаар newspress.mn сайтад "Жаст"-ын Ш.Батхүүгийн 10 жил дуншсан хэрэг эцэстээ замхрах уу" нийтлэл гарчээ. Тус нийтлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ тэрбээр, "Хуулийн хулгайч сайд нь "санаа тавьсаараан" байгаа цаг дор тэгэх биз. Ийм хэргийн 10 жил "барьж" чадах бяр нэг л хүнд байгаа" хэмээжээ.
Орчуулагчаас Элчин сайд хүртэл Токиогийн Аояма галерейд гарсан "Тэнгэр, нар, түншлэл" Монгол, Японы калиграфчдын хамтарсан үзэсгэлэнд Ерөнхий сайд Ш.Абэ өөрийн бүтээлээ тавьж өрсөлдсөн юм. 2016.03 сар. Монгол, Японы хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцааг анх тогтоосон түүхтэй
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны VIII бага хурал өнөөдөр боллоо. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын дэвшил, намын хорооны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус хурлаар хэлэлцэв
ТОЙМ: “Тагнуул” илрүүлж, МАН хариуцлагыг халтуурдав Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлэв Даваа гарагт /2022.02.14/ Засгийн газар хуралдаж, бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлэв. Ингэснээр иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгахаас өөр цар тахлын үеийн бусад бүхий хязгаарлалт цуцлагдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ энэ үеэр “Вакцинжуулалтыг цаг алдалгүй шуурхай хийсний үр дүнд хоёр жилийн дараа “шар” түвшинд шилжиж байна гээд Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс нээлттэй байна гээд “Цар тахлын хугацаанд өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжоо сэргээж, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо цаашид баримтлах болно. Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм. Энэ хүрээнд шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна. Тэгвэл улирч буй 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн 400 гаруй оюутнуудад захиа, даалгавар гардууллаа. Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм. ЗГ: Иргэдийг тавдугаар сараас үзлэгт хамруулна Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болов
Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулна. 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэв. Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байна
МАН:Тэртэй тэргүй туг тахичихсан гишүүдээрээ дахин туг тахив МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр цаг хойшлуулан байж хуралдав. Хурлын дуулиан өмнөх өдрөөс нь эхлэн дуулдаж, янз бүрийн таамаг дэгдээгээд байв. Энэ бол шударга ёсны хүлээлтийг тодорхой хэмжээгээр илэрхийлж буй байдал. Харин хурлын үр дүн, гол шийдэл юу байв..
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон намын гишүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Хөгжлийн банкны асуудалд манай намын нэр бүхий улсууд холбогдсон. Улсын Их Хурлаас ажлын хэсэн байгуулагдаад ажиллаж байгаа. Хөгжлийн банкан дээр бас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагаас ч энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Хөгжлийн банкны асуудалд холбогдоод буй гишүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагаас ялагдагчаар татагдсан гэсэн мэдээлэл өнөөдрийн байдлаар байхгүй байна. Нэр холбогдоод байгаа намын гишүүдээсээ ажлын гурав хоногт багтааж албан тайлбар ирүүлэхийг үүрэг болголоо. Хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд гуч хоногийн хугацаанд намаас түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг мөн үүрэг болгосон.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг,
МАН Г.Солтан, Г.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа нарыг намаасаа хөөнө МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хаалттай хуралдаж ёс зүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцохоор болсон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон, ЖДҮ-ийг дэмжих сан, Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан зээл авсан Г.Солтан, Г.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намаас хөөхөөр болсон аж
Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач Л
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдана. Хурлаар Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлаар хуралдах юм байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын бусаар ашигласан эргүүлэн төлөөгүй. Мөн авлигалын хэргээр шүүхээс ял авсан
Орос-Украины хямрал, зөрчилдөөн олон улсын анхаарал татсан сэдэв болоод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Оросын талыг 2-р сарын 16-нд Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолж болзошгүй талаар мэдээлж байсан ч түүний энэ таамаглал, мэдэгдэл үнэн байдалд нийцээгүй нь цаг хугацаагаар батлагдлаа. Жо Байден Оросын талыг хэзээ мөдгүй Украины газар нутаг руу халдан довтолж болзошгүй талаар мэдэгдэж, тэр байтугай тодорхой цаг хугацаа нэрлэсэн ч сүүлд энэ мэдэгдлээсээ буцаж Украинд өнөөдөр ч аюул заналхийлэл байсаар байгааг дахин тэмдэглэн хэлжээ. Жо Байден ийнхүү болгоомжгүй мэдэгдэл хийх хооронд Оросын цэргийнхэн нэгдсэн сургуулилтын зарим хэсгээ өндөрлөн, цэргийн хүчин нь байнгын байрлал руугаа эхнээсээ буцаж байна
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдана.
Өнөөдөр болох МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаас хэнд ямар хариуцлага тооцох вэ МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар товложээ. Ямар асуудал хэлэлцэхээ албан ёсоор зарлаагүй
Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим хөгжлийг дэмжих багц 5 хуулийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аар хэлэлцэн баталсан. 2022 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн тусгай бүс байгуулах, тус бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Монголын электрон спортын холбоо, Монгол Валли, Аеро сити, Сиркл парк зэрэг улс орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц төслүүдийн болон бусад хувийн хэвшлийн саналуудыг тусгах зорилгоор Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд бодлогын зөвлөл байгуулахаар өнөөдрийн уулзалтаар шийдвэрлэж, санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа Монгол улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байдаг
АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригийн 11.00 цагаас зохион байгуулдаг "4:11" хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү оролцож мэдээлэл өглөө. Тэрээр "2017 онд С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн Дээд шүүхийн 01 тоот тогтоол бий. Энэ тогтоолыг өөрчлөх, шинээр намын даргыг томилох асуудлыг удаа дараа Дээд шүүхэд хүргүүлсэн боловч шийдэгдээгүй
МАН-ын хяналтын ерөнхий хороо маргааш 11.00 цагаас хаалттай хуралдахаар болжээ. Уг хурлаар ёсзүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм байна
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар Олон улсын эрх зүйн сан/ILF/-ийн төлөөлөгчидтэй өнөөдөр /2022.02.17/ цахим уулзалт хийлээ.
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич парламентаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахаа зарлав. Тэрээр үндэсний телевизээр ард түмэндээ хандахдаа зохих бичиг баримтад гарын үсгээ зурснаа мэдэгджээ. “Хүндэт иргэд ээ, Сербийн Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу засгийн газрын санал болгосноор Ардын скупщина (парламент)-г тараах тухай зарлиг гаргаж байна” хэмээн Ерөнхийлөгч хэлээд шууд эфирт уг зарлигтаа гарын үсэг зуржээ. Тэрээр ээлжит бус сонгуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд явуулахаар товлосон байна
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форумыг өчигдөр зохион байгуулав. Зохион байгуулагчдын зүгээс улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, тэдэнд тулгардаг саад бэрхшээл, тэдгээрийг арилгах гарц шийдэл, хууль эрх зүйн орчныг сайжруулах хувилбаруудыг хэлэлцэх, нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэхийг зорьжээ. Форумд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илэйн М.Конкиевич, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гишүүдээс Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, судлаачдаас МУИС-ийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай, "Сонгогчдын боловсрол төв"-ийн тэргүүн С.Оюунтуяа, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нарын эмэгтэйчүүд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм. Илтгэгчид өөрсдийн байр суурийг илэрхийлэхдээ, мөн улс төрийн өнөөгийн байдалд дүгнэлт хийхдээ Ардчилал, сонгуулийн олон улсын хүрээлэнгээс хийсэн “Улс төрийн намд олгох жендерийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилт” олон улсын харьцуулсан судалгаа, тус номыг бичсэн судлаач Магнус Охманаас эш татаж байсан юм. Тэрбээр номдоо “Улс төрийн намаас нэр дэвших, сонгуульд амжилттай өрсөлдөхөд шаардлагатай санхүү, мөнгөний хомсдолд байдгаас эмэгтэйчүүд үргэлж боломжоо алддаг
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. · Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. · Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа. · Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм.
Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ" гэлээ.
Нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудал аль эртнээс яригдаж ирсэн ч тодорхой шийдэлд хүрч, дорвитой өөрчлөлт гаралгүй өнөөдрийн хүрэв. Тиймдээ ч хүмүүс түгжрэлд цаг зав, хөрөнгө хүчээ суйлуулсаар л буй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 420 тэрбум төгрөг шаардлагатай болохын Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Түүнчлэн тэрээр өнгөсөн 11 дүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажил
Зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэллээ. 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон. Цаашлаад хувийн хэвшлүүдийг аянд нэгдэж, тодорхой цагуудад үнэ төлбөргүй үйлчилж, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг дэмжихийг уриалж буй юм.
Нийслэлийн хувьд есөн дүүргийн дараах заал, танхимууд өглөөний тогтсон цагийн дагуу иргэдэд үнэгүй үйлчилнэ:
Хөгжлийн банкны дуулиантай холбоотойгоор сөрөг хүчин байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу байна
МАН-д цэвэрлэгээ хийх юм мөн ч их байна даа Өнөө цагийн халуун сэдэв болоод байгаа Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайд “ Хөгжлийн банканд цэвэрлэгээ хийж цаашид эксим банкны хэлбэрээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдэв. Энэ цэвэрлэгээ Ерөнхий сайдыг ингэж хэлэхээс ч өмнө эхэлсэн
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2022.02.15) болж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээлэлтэй танилцаж, холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд болон дүүргүүдийн удирдлагын саналыг сонслоо. Монгол УИХ-ын 1996 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Түргэн, Тайн, Жаргалант, Ташгай, Нүхтийн задгай, Хүрхрээ, Хүрэлтогоот зэрэг амнуудын хил заагийг тус тусынхаа газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тэмдэглэж, түүгээрээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж ирсэн нь маргаан дагуулсаар байна. Тиймээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбилцолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллажээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглаж байгаа хилийн зааг нь нийт 42271.24 га бөгөөд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр 41423.4 га гэж тооцсон байна