Улс төр
Боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсэг цахимаар хуралдлаа
2022-2-24

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр цахимаар хуралдлаа. Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэллээ

Ерөнхийлөгч Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томилжээ
2022-2-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо. Ням-Осорын Батхүү нь 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль, 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг, 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан

"Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байна"
2022-2-24

БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, дахин бууруулахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр үүрэг болгов.    Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Боомтын ажлыг сайжруулах ажлын багийнхан өнөөдөр цахимаар хуралдах үеэр тэрбээр дээрх үүргийг өгсөн юм. Ингэхдээ, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг  барих талд анхаарахыг холбогдох гишүүдэд үүрэг болгов.   Бүтээн байгуулах ажлын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй барилгын материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга Д.Батзориг уламжилсан юм

“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас зөвлөмж гаргалаа
2022-2-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аар нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.  Нэг. Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах талаар: Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах; Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалттай газрын жишиг загвар болгон хөгжүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах; Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалттай газрыг өргөтгөх; Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдал боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах; Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн, нуурыг хамгаалах, экологийн боловсрол олгох, аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах; Хөвсгөл нуурын экологийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн технологи боловсруулах төсөл хэрэгжүүлэх; Хоёр

Оросын танк Беларусийн хилээр дамжин Украин руу нэвтэрлээ
2022-2-24

Оросын танктай цэргийн анги Беларусийн хилээр дамжин Украины хилээр нэвтэрсэн талаар CNN агентлаг мэдээллээ

МАН Булганыг булайнуудаас нь салгана
2022-2-24

МАН аймгуудын намын  хурлаа зохион байгуулж, сарын 28-наар жигдээрээ шувтарна. Энэ өдөр хурал товлогдсон аймгуудын нэг нь Булган

Украинаас иргэдээ татах асуудлаар Засгийн газар хуралдана
2022-2-24

Дайны нөхцөл байдалд байгаа Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхлэх юм байна.  Хуралдаанаас гарсан шийдвэрийг Б.Батцэцэг сайд танилцуулах талаар ГХЯ-наас мэдээллээ. Украинд манай улсын 90 орчим монгол иргэн байгаагийн 30 гаруй нь оюутан

Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банк Засгийн газрын харьяаны банк биш МАН-ын халаасны банк болж хувирч байна
2022-2-24

АН-ын гишүүд долоо хоног тутмын ээлжит мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хөгжлийн банктай холбоотой нэгэн зүй тогтол бий болсон. 2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг ТУЗ-ийн гишүүд шийддэггүй, заавал Засгийн газар болон УИХ-аар орж байж зээл олгогддог байсан

Анхнаасаа “Араа шүд”-ийг нь тооцоогүй Ажлын хэсгийнхэн эрх мэдэл нэхэв
2022-2-24

Анхнаасаа “Араа шүд”-ийг нь тооцоогүй Ажлын хэсгийнхэн эрх мэдэл нэхэв  Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас байгуулсан Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн анхны мэдээллээ хийлээ.  Ажлын хэсгээс шинэ содон ямар мэдээлэл өгөв гээд харахаар онцолчих юмаар тун хомсхон, урьд өмнө нь ямар нэгэн хэмжээгээр  мэдээлэгдэж дуулдаж байсан тоо баримтууд дурдагдлаа. Угаасаа ч  нийгэм анхнаасаа энэ ажлын хэсгийнхнээс нэг их хүлээлттэй байгаагүй. Зарим гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй,  ядахад банкны актив пассив, баланс тайланг уншаад ойлгочих хэмжээний мэргэжлийнхэн, Б.Энхбаяр мэтийн залуу гишүүдээс ажлын хэсэгт оруулсангүй гэх шүүмжлэл дагуулж байсан

У.Хүрэлсүх: 2024 он гэхэд Хөвсгөл нуурыг живсэн техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн цэвэрлэж дуусгана
2022-2-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг энэ сарын 23-24-нд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа

АН-ын даргыг тодруулах сонгуулийг Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулна гэж мэдэгдлээ
2022-2-23

Ардчилсан намын даргын сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийж байна.  Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Ардчилсан намын даргын сонгуулийн товлон зарлаж байна. Сонгуулийн гуравдугаар сарын 9,10-ны өдөр бүртгэж, гуравдугаар сарын 16-ны өдөр сонгуулийн  сурталчилгааг эхэлж, дөрөвдүгээр сарын нэгний өдөр дуусгаж, дөрөвдүгээр сарын 3-ны өдөр сонгуулийг зохион байгуулж, санал хураахаар Дотоод сонгуулийн хороо тогтоод байна

Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчийг концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардсан хэргийг шалгаж байна
2022-2-23

Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэний автомашинд хоёр хүн сууж айлган сүрдүүлэн Улаанбаатар хотын зах руу аваачиж зодож, улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардсан хэрэг гарчээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэрэг өнгөрөгч 2021 онд гарсан

Ч.Болортуяа: Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сард эхлүүлэх үүрэг өглөө
2022-2-23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцыг хэлэлцэж, Ерөнхий сайд зарим үүрэг, чиглэлийг өгчээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлт 318 километроор богиносож, тээвэрлэлтийн өргөг буурах юм

Х.Нямбаатар: Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг НД болон ЭМД санд шилжүүлэхээр боллоо
2022-2-23

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. 

"Гантиг вилла хотхон өөр хүний эзэмшилд шилжсэн эсэх нь шалгалтын дараа тодорхой болно"
2022-2-23

Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байна. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн

Б.Баттөмөр: "Шинэ яармаг хотхон" гэх мэт төсөл зээл авах болзол хангаагүй ч зээл олгожээ
2022-2-23

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дараах мэдээллийг өглөө: -Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа

Засгийн газар хуралдаж байна
2022-2-23

ЗАСГИЙН ГАЗАР: “Капитал банк”-нд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх асуудлыг хэлэлцэж байна Б. Билгүүн Спорт20 минутын өмнө Хуваалцах Жиргэх Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна

Элчин сайд Д.Баярхүү Казахстаны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив
2022-2-23

Элчин сайд Д.Баярхүү Казахстаны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив   1 цагийн өмнө   Сэтгэгдэл (3)  Шэйрлэх  Жиргэх Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.   Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв

Л.Оюун-Эрдэнийн “индекс”-ийг нэмжээ
2022-2-23

Л.Оюун-Эрдэнэ анх 2016 оны УИХ-д орж ирсэн. Тэгээд л намынхаа даргатай шөргөөцөлдөж эхэлсэн

“Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалт боллоо
2022-2-23

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран "Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалтыг өнөөдөр (2022.02.22) зохион байгууллаа.

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ: Боломж МОНГОЛЫГ хүлээдэггүй
2022-2-23

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ:Боломж МОНГОЛЫГ хүлээдэггүй Өчигдөр БНХАУ-ын нүүрсний зах зээлтэй холбоотой хоёр ч мэдээ гарлаа. Тэдний хэрэг тэндээ мэт боловч нүүрс гэхээр Монголын эдийн засгийн эрх ашиг их бага хэмжээгээр хөндөгдөнө гэсэн үг

Монголын улс төрөөр сонин юу байна
2022-2-22

Хавар болохоор Монголын улс төр идэвхиждэг, идэвхжүүлдэг бичигдээгүй хуультай. Үүнийг олон нийт хаврын синдром гэж нэрлэдэг

ОХУ Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөхөд гадны улсууд ямар хариу үйлдэл үзүүлэв
2022-2-22

ОХУ-ын Төрийн Дум Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн БНУ-ыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн барьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Ерөнхийлөгч В.Путин уг хуулийг хүчинтэй болгох зарлигт өчигдөр зарлигт гарын үсэг зурлаа

Төрийн нарийн бичгийн дарга нар тэргүүтэй 30 хүнийг Хөгжлийн банкнаас чөлөөлнө
2022-2-22

Хууль хяналтын байгууллагынхан яг өнөөдрийнхөө ярьж байгаа шиг шалгаж чадвал Хөгжлийн банкнаас их “юм” гарна. Тэр хэрээр эрх мэдлээ урвуулж ирсэн шударга бусын системд бага ч гэсэн гэрэл гийж мэдэх юм

ХӨГЖЛИЙН БАНК:ТУЗ-ийн "гэмгүй" гишүүн С.Магнайсүрэн 
2022-2-22

ХӨГЖЛИЙН БАНК:ТУЗ-ийн "гэмгүй" гишүүн С.Магнайсүрэн  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг үүрэгдлээ. Энэ  бол хариуцлага тооцох  “бай”-гаа оносон шийдэл мөн үү гэвэл мөн.  Чанаргүй зээлийн гол буруутнаар Хөгжлийн банкны  тухайн үеийн захирал нар нэрлэгдэж байгаа. Энэ ч зүй хэрэг байх.  Гэхдээ  Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг гүйцэтгэх захирал биелүүлэх үүрэгтэй. Учир нь  зээл олгох шийдвэрийг ТУЗ гаргадаг

АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн
2022-2-21

Хөгжлийн банкнаас  2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Дээрх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаас зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй болон зээлээ зориулалтын бусаар ашигласан зээлдэгчдийг шалгаж эхэлсэн юм

Телевизийн шоугаар танил болсон Ч.Анар мэтэд Монгол төрийн сайдын босго өндөрдөнө
2022-2-21

Засгийн газар 2022 онтой зэрэгцээд хоёр яамаар бүл нэмсэн. Чамгүй хугацаа өнгөрчихөж. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зорьж зүтгэж байгуулсан хоёр яам эдүгээ үүрэг хавсран гүйцэтгэгч түр сайдтай, бүтэц бүрэлдэхүүн нь дундуур, ерөнхий зургаараа нүүдлийн айл шиг ундуй сундуй байна.

Уг нь энэ хоёр яам байгуулах сурагтай зэрэгцэн сайд нарынх нь нэр ус яригдаж байсан. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учралын нэр анхнаасаа дуулдаж байв. Түүний хувьд УИХ-ын Инноваци, цахи

Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчилж, 20 гаруй ажилтныг ажлаас чөлөөлөх үүрэг өглөө
2022-2-21

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа

Ашиг сонирхол нь дэндсэн Ү.Амарбат
2022-2-21

Засаг барьж байгаа Монгол Ардын нам хүчтэй байж болно. Гэхдээ намын гишүүд нь үүнийг ашиглаж өөрийн амин хувийн эрх ашиг,  намын нэр хүндээр дулдуйдаж аархаж явах нь хэр зохилтой вэ, Д.Амарбаясгалан дарга аа.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.