Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандан АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн ноцтой гэмээр сануулгыг өглөө. Энэ сануулгын цаанаас 2017 оны Ерөнхийлөчийн сонгуулийн үеийн зарим нэг нууц задарч ил болж, бас улс төр гэдэг гэм зэмтэй нэгний гэмт хэргээс мултрах газар болсон гэдгийн тод жишээ харагдаж байна.
Намрын чуулганаар баталсан онцлох хуулиудын нэг нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль байв. Өөрчлөлтийг дагаж 51 хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаагаараа онцлогтой
Улс төрчдийн ууж идсэн, унтаж хэвтсэн бүгд улсын нууц. Ийм нэг хошин гунигт драмын тун ойрын жишээ гэвэл Хөгжлийн банктай хөл толгойгоороо холбогдож байна. Монгол банкнаас Хөгжлийн банкийг шалгаж 1.6 их наядын чанаргүй зээлтэй болохыг тогтоосон
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.01) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн цагдаагийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” ГҮТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлдөг нь тун цөөн. Тухайлбал, 2020 оны 02 дугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр (2022.03.01) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцав.
Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд өнгөрсөн өдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосч аваад байна. Тэдгээрийн дунд Кировоград хотод сурдаг 2 оюутан байна. Мөн Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа
Украины Харьков хотод Монголын 18 оюутан гацчихаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчхоод байна. Тус улсын хоёр дахь том хот болох Харьковт ширүүн тулаан болж байгаа болохоор тэндээс оюутнуудаа эрсдэлгүй татаж авна гэдэг хүндхэн сорилт гэдэг нь тодорхой. Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Гэхдээ ийм нөхцөл байдалд орохгүй байх боломж байсан уу гэвэл байсан
Ярилцлагын маань шинэ зочноор Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уригдлаа. Түүний яриа магадгүй уншигч таны ойлгохыг хүсч байсан олон зүйлд хариулт болно гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Үндэсний спортынхон эв нэгдэл, ёс суртахуун, жудгаа эрхэмлэн дээдлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын үндэсний спортын хороо Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм. Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэд Казахстан руу 15 хоногт нэг удаа агаарын замаар визгүй нэвтрэх буюу дамжин өнгөрөх боломжтой боллоо.
Гэхдээ Монгол, Казахстан улс шууд нислэг үйлдэж эхлээгүй байгаа тул зөвхөн гуравдагч улсаар дамжин тус улс руу зорчих юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний спортын анхдугаар их чуулганд хэлсэн үг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндэсний спортын анхдугаар их чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт тамирчид, багш дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид, үндэсний спортын зүтгэлтнүүд ээ, Үндэсний спортын анхдугаар их чуулганы төлөөлөгч, эрхэм нөхөд өө, Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Монголын өв соёл, түүхийн салшгүй хэсэг, үеэс үед өртөөлөн, зуунаас зуунд уламжлагдан ирсэн үндэсний спортын төлөөлөл болох Та бүхэн эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, анхдугаар чуулганаа зохион байгуулж байгаад баяр хүргэн, талархал илэрхийлж байна. Үндэсний спортын холбоод нэгдэн нийлж, эв нэгдлийг үлгэрлэн манлайлж, нэгэн зорилгын дор хамтдаа үндэсний их спортоо ард түмэн, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, дэлхий ертөнцөд сурталчлан таниулах зорилгоор “Монголын үндэсний спортын хороо” байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлснийг дэмжиж, энэ чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн улсын үндэсний соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, ард түмнийхээ үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Монгол орны газар нутаг дээрх 6,000 жилийн тэртээх хадны зурагт бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг дүрсэлсэн байдаг. Анхны төрт улс болох Хүннү гүрний үед ч бөх барилдаж, морь уралдаж байсан түүхэн баримт байдаг нь монголчууд бидний үндэсний спорт, эрийн гурван наадмын өв соёл, түүх өнө эртнээс улбаатай төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй холбоотойг нотлон харуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, монголчууд бидний аугаа түүх монгол адуутай салшгүй холбоотой. Монголын түүхийг монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй
Украин Улсад болж буй үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын зүгээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм
ОХУ-аас өнгөрсөн пүрэв гарагт Украинд цэргийн дайралт хийж эхэлсэн учраас Монгол Улсаас тус улсад амьдарч, сурч, ажиллаж буй иргэдээ яаралтай татаж эхлээд байна. Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин суудаг гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна
Энэ хаврын “баараггүй” улс төр Монголын улс төрд хавар намрын синдром гэх хэллэг бий. Үнэндээ монголчуудын улс төр хийх хамгийн тохиромжтой цаг нь энэ л дээ
Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Украинд байсан 16 иргэнээ Польш-Украин улсын хилийн зурвасаас орон нутгийн цагаар өчигдрийн 17:30 цагт хүлээн авсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Ингэснээр нийт 24 монгол иргэн Польш улсад ирээд байна
Сүхбаатар аймгийн МАН-ын ХХХI бага хурал зохион байгуулагдлаа. Намын даргаар Зам тээврийн яамны дэд сайд Жалбасүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ, дэд даргаар Дашзэвэгийн АМАРБАТ нар сонгогдлоо
Украин улсаас монгол иргэдээ татан авахаар Монгол Улсын Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж буй талаар сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр "Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутны хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн байсан. Дайны бүс нутагт хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн
УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Эдийн засгийн хөгжлийн шинэ яамны бүтэц, чиг үүргийн талаарх таны бодлыг сонсоё? -УИХ, Засгийн газрын шийдвэрээр Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаад бас ч тодорхой хугацаа өнгөрч байна. Ажил хэрэг голдиролдоо орж, бүтэц чиг үүрэг тодорхой болж, мэргэшсэн мэргэжлийн байгууллага хүмүүс, ажлынхаа чиг баримжааг тодорхой болгоод ажил хэрэгтээ орж байгаа гэж найдаж байна. Улс орны эдийн засгийн хөгжлийн асуудлыг төлөвлөж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй яам гэж ойлгож байгаа
Украины нөхцөл байдлын талаар ГХЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд "Их 7" болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зэрэг хэд, хэдэн уулзалт олон улсын түвшинд явагдсаныг хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа
Украины Львовоос манай улсын дөрвөн иргэн өнөөдөр /2022.02.25/ Польш Улсын Хребенне боомтоор амжилттай нэвтэрч, зорчигч тээврийн автобусаар Варшавт хүрч ирэв.
ОХУ-ын зарим хотод болж буй албан ёсны бус жагсаал, цуглааныг манай зарим иргэн сонирхож зураг авах, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тохиолдол гарч байна.
Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордонд болов. Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж, хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй оролцлоо.
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 17-нд болсон. Энэ зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгуудын Засаг дарга нарт хандаж “Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж хатуу анхааруулсан
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов
АН-ын 4:11 мэдээлэлд Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, тамганы маргаан болон хууль эрхзүйн актууд дээр ажиллаж буй өмгөөлөгч Г.Батбаяр нар оролцов. Тэд Хөгжлийн банкны зээл нэртэй луйвар, эрх баригч намаас явуулж байгаа ажлууд, түүнчлэн намынхаа дотоод асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Хөгжлийн банк төрийнх бус эрх баригчдын халаасан дахь “хэтэвч” Ч.Өнөрбаяр “Эрх баригч намынхан зургаан жил дарсан Хөгжлийн банкны луйвар, булхайн асуудлаа одоо АН-ынхан руу чихэх гэж оролдож байна
Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийн төслийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхяваа, Б.Ундармаа нар багтаж байжээ Хөгжлийн банк өөрийн гэсэн хуультай гэдгээрээ ялгардаг. Харин энэ хуулинд нь хамгийн том өөрчлөлт оруулж шинэчлэн найруулж баталсан нь 2017 оны хоёрдугаар сарын явдал