Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа.
Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН албан ёсоор гурван сарын турш Замын даргагүй ажиллаж байна. Энэ хугацаанд тус нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг Замын даргын нэгдүгээр орлогч И.В.Милостных удирдаж буй юм. Гэхдэн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа амьд ахуйдаа үүнээс өмнө, 2021 оны хоёрдугаар сарын 8-нд эрүүл мэндийн шалтгаанаар энэ албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Чухамдаа тэр үеэс хойш УБТЗ-ын дарга хэн болох вэ гэдэг асуудал яригдсаар өнөөг хүрч буй юм. Манай талаас энэ хугацаанд Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг УБТЗ-ын даргад "нэр дэвшүүлсэн" ч Оросын тал гурвууланг нь "голсон" байдаг. Ийм байдалтай байж байтал УБТЗ ХНН-ийн удирдах байгууллага Ерөнхий хорооны хурал зарлагдав. Цар тахал, бусад шалтгааны улмаас удаан хугацаанд бололгүй өнжсөн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хурал уржигдар /2021.10.12/Оросын Эрхүү хотод боллоо. Ерөнхий хорооны хуралд манай талаас ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УБТЗ-ын Замын даргын нэгдүгээр орлогч И.В.Милостных нарын есөн хүн оролцсон байна. Ерөнхий хороо энэ хурлаар олон чухал асуудал хэлэлцсэн ч олон нийт УБТЗ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэгт олон нийт илүүтэй анхаарах шиг боллоо. Гэвч энэ хурлаар Замын даргын томилгоотой холбоотой ямар нэг шийдэл гарсангүй. Гэхдээ шинэ "нэр дэвшигч" тодорчээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Цагаанхаданд 8,2 сая тонн нүүрс байна. Хятадууд худалдаад авчихсан ч гаргаж чадахгүй байгаа нүүрс. Үүнийг он дуусахаас өмнө гаргахын чухлыг Сангийн сайд Б.Жавхлан учирлав. Энэ зураглалаар бол он дуустал экспортонд нүүрс гаргаж чадахгүй гэсэн үг. Сайд “энэ жилийн экспортын төлөвлөгөөндөө томоохон цохилт авна. Нүүр тулах л асуудал” гэжээ.
Засгийн газрын хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-нд хийсэн цахим уулзалтын дүнг Засгийн газраар хэлэлцэж, уулзалтын мөрөөр БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа нар багтжээ. Тус ажлын хэсгийн ажлын явц, үр дүнг сар тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан болно Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан энэ сарын 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Тус зөвлөл нь Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хөгжүүлэх, эдгээр салбар дахь томоохон төслийг хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны механизм юм. Хуралдаанаар Засгийн газраас БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа томоохон төслүүдийг танилцуулж, зарим төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцах юм. “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэв “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болголоо. “Таван толгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзэж байна. “Таван толгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай гэв “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчянь нарын өчигдөр хийсэн цахим уулзалтын мөрөөр 2004 онд байгуулагдсан "Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл" 2007 онд хоёр дахь хурлаа хийгээд түүнээс хойш хуралдаагүй байдаг. Тус зөвлөлийн гурав дахь удаагийн хурлыг энэ сарын 15-нд 15:00 цахимаар зохион байгуулах гэж байна. Энэхүү хамтарсан зөвлөлийн уулзалт нь манай улсын хөгжлийн гол зорилтот хөтөлбөрүүдтэй уялдаатай төслүүдийн талаар БНХАУ-ын талтай хамтран ажиллах ямар боломж байгааг ярилцах, зөвшилцөх ач холбогдолтой. Гурав дахь уулзалтаар манай улсын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбартай холбоотой томоохон төслүүдийг ярихаар эхний ээлжид тохиролцсон. Жишээ нь Улаанбаатар хотыг тойрсон хурдны авто замын төсөл, баганан тулгуурт автобусны зам барьж байгуулах төсөл, Монголын өмнөд бүс нутгийн нар салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах цогцолбор байгуулах төсөл, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон зам дагуух логистикийн төв барих төсөл, Гурван улсын хамтарсан хийн хоолойн бүтээн байгуулалт зэрэг төслүүд өчигдөр яригдсан. Замын-Үүд Эрээн боомтоос БНХАУ-ын далайн боомт руу ачаа тээвэрлэх болон буцааж тээвэрлэх төмөр замын тээвэр дээр Монгол Улстай адилхан тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг энэ хуралдаанаар нэмж тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр Монгол улсаас эрдэс баялгийн бүтээгдэхүүн БНХАУ-аар дамжин гуравдагч зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэж харж байна" гэв. "БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ИРГЭН БҮРД ХҮРГЭХ ҮЕ ШАТЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИУДЫН НЭГИЙГ ӨНӨӨДӨР ӨРГӨН БАРИЛАА" Үргэлжлүүлэн "Байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх үе шатыг зохицуулах хуулиудын нэгийг өнөөдөр өргөн барилаа. УУХҮЯ-ын баримталж буй бодлогын нэг нь байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх ёстой гэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй бодлогоо уялдуулан төслөө боловсруулсан. Хайгуул, олборлолтыг зохицуулдаг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Намрын чуулганд амжиж өргөн барих ёстой
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гашуунсухайт боомтын саатал болн Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна" гэв. Үргэлжлүүлэн Сангийн сайд "БНХАУ-ын талаас худалдаад авчихсан нүүрс хилийн наана гацсан байгаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийг Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм
Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: - “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/ - Ажлын хэсэг байгуулах тухай /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/ - “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/ - “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай/ 2
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Ингэж хэлэхийн учир нь томилогдсон цагаасаа хэл ам таталсан Л.Халтар сайдыг Засгийн газрын тэргүүн өнөөг болтол хаацайлсаар байгаад буй юм.
УИХ дахь МАН-ын бүлэг аливаа асуудалд хэрхэн хандаж, ямар байр суурь илэрхийлэх нь олон ийтийн анхаарлыг татсаар ирсэн. Үнэмлэхүй олонх болсон өнөөгийн нөхцөлд энэ хандлага лавширч, нийгмийн зүгээс тавих шаардлага, сөрөг хүчний шүүмжлэл улам бүр чангарч байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед Засгийн газар, нэр бүхий сайд нарыг тойрсон хариуцлага тооцох тухай асуудал юм.
УИХ-ын байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. 10 дугаар сарын 12-ны Мягмар гарагт: 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 10 дугаар сарын 13-ны Лхагва гарагт: 1
УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.12/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
ХӨСҮТ-ийн барилга засвар үйлчилгээ хийгээгүй удсанаас эмнэлгийн дотоод орчин хүн ажиллах, өвчтөн эмчлүүлэхэд маш хүндрэлтэй байгааг цахим орчинд дэлгэж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийг орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд сэтгүүлч сануулаад, ирэх оны төсөвт энэ эмнэлэгт ямар хөрөнгө оруулалт тусгасныг тодруулав
УИХ-ын дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр “Зарим сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байна
"Дарханы зам там болоод удсан. Замын ажлыг хариуцсан сайд нь Л.Халтар. Замын-Үүдэд ачаа саатсан, өргөн хэрэглээний үнийн өсөлтөд ард түмнийг сөхрүүлсэн хариуцсан нь эзэн нь бас л Л.Халтар. "С" зөвшөөрөлд холбогдох 12 тэрбумын авилга яригдаж байна хариуцсан сайд нь өнөөх Л.Халтар. Нүүрсний үнэ түүхэнд байхгүй өндөр байхад 100-хан машин хоногтоо гаргаж, эдийн засгаа дэмжиж чадаагүй! хариуцсан сайд нь дахиад л Л.Халтар.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар өөрийн хүнийг томилуулах арга сүвэгчилж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал Женко Х.Баттулга өөрийн тойрон хүрээллийн улс төрчид болох Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын даргаар Б.Даваасүрэн гэдэг хүнийг томилуулахаар зүтгүүлж буй аж.
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал маргааш Эрхүү хотноо эхэлнэ. Хурлаар юу хэлэлцэх вэ? “РЖД” НХН-ийн нэгдүгээр орлогч дарга Сергей Павловоос Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дэд дарга Ж.Бат-Эрдэнэд 2021 оны 9 дүгээр сарын 29-нд ирүүлсэн албан бичигт уг хурлаар хэлэлцэх асуудлыг тусгажээ
Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болж байна. Үнэн хэрэгтээ энэ сонгуулийг эрх баригч МАН тоохгүй байна
Өнөөдөр /2021.10.11/ хуралдах УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны товыг та бүхэнд танилцуулж байна. НЭГ. НАМЫН БҮЛЭГ - Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Жанжин "Д.Сүхбаатар” танхимд, - Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд, - * - ХОЁР
БНМАУ-ын сүүлчийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн энэ албыг хашиж байхдаа нутагтаа очсон гэдэг. 1991, 1992 оны үед шиг байгаа юм. Тэрбээр Ерөнхий сайдын хувиар хурал цуглаан хийж л дээ. Сумын клубт цугласан олны дундаас нутгийн нэг хүн босч “...За, та энэ сайхан нутгаас төрж гарсан Ерөнхий сайд билээ. Таны удирдсан Засгийн газарт энэ нутгийн нэг ч сайд алга. Нутгийнхнаасаа дэмжээд сайд болгож болдоггүй юм уу” гэжээ. Тэгэхэд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “...Тийм ээ, би энэ улсын Ерөнхий сайд хүн. Манай Засгийн газарт нутгаас маань сайд хийж байгаа хүн байхгүй. Үнэн. Гэхдээ нутгаас маань төрийн сайд хийчих чадалтай хүн байсангүй” гэж хариулсан гэдэг юм.
Нөхөн сонгуулиас илүүтэй амралтын өдрүүдийн халуун сэдэв “Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл байв.
УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн. Эл хуульд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулгыг тусгасан юм. Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг Д.Өнөрболор өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийн, “Хуульд миний санал тусаагүй, энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл” гэж мэдэгдэн, асуудлаас бултсан. Тэгвэл тус хуулийг өргөн барьсан бас нэг гишүүн болох П.Анужин “Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ
Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна. УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны 9-р сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим /Амчам/ болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм. Түүнчлэн энэ 100,000 ам доллар бодитоор МУ-ын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ. Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнөөдөр өөрийн нүүр хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг нь Д.Өнөрболор юм