УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.10.19) хуралдаан 9 цаг 9 минутад 11 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг дэмжин олонхоор саналаа өгч, дахин итгэл хүлээлгэсэн Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн сонгогчиддоо баярлалаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуулиудад ийнхүү удаа дараалан МАН-д итгэл өгч байгаа сонгогч та бүхнийхээ энэ их итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллах болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж дүгнэлт хийж байна. Ардчилал бол олонхийн саналаар төр засгаа сонгон бүрдүүлдэг тогтолцоо. Ард түмнээс сонгогдон бүрдсэн төр засаг нь аль болох олон иргэдийн санал, дэмжлэгийг авсан байх учиртай
УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон тухай мэдээлэл ирлээ. Гэхдээ...
Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын задрах явц ялагдлынх нь гол шалтгаан болсоор ирэв
Засгийн газарт ойрын үед хэд хэдэн томилгоо хийхээр болжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилох юм байна
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.10.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.19/ хуралдааны хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2021.10.18/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг үйл ажиллагааг удаа дараа явуулсан нь тогтоогдсон тул Үндсэн дүрмийн хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэлийг оногдуулсан
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аравдугаар сарын 16-ны орой санал тоолох төхөөрөмжийн дүнгээ эцэслэн гаргаад, гар тооллогыг журмын дагуу нэн даруй явуулж дуусгасан. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороонд явуулж дуусгалаа
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Төв талбайн хажууд усыг нь зөөгөөд ажиллуулдаг усан сан гэгчийг нийслэлийн төсвийн олон арван тэрбум төгрөгөөр бариулснаас өөр нүдэнд үзэгдэх өөдтэй зүйл хийгээгүй Сайнбуянгийн Амарсайханыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн удирдсан Засгийн Газартаа Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын даргаар ажиллуулсан билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ба Засгийн Газартаа тус дэм болох гэхээсээ илүү хасах оноо л чирч ирсэн нь үнэн юм. Засгийн Газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдий төдий нугалаа, хөл хорионы хэдхэн хоногт эргэж буцсан олон арван шийдвэр, тэр бүү хэл автобусанд иргэдийг олон зуугаар нь чихэлдэж явахаас өөр аргагүй болгосон шийдэл зэрэг нь маш буруу байсан гэдгийг жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд ч нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Мөн түүний эхнэр ХӨСҮТ-д чөлөөтэй орж, буцаж гарсан явдал иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн юм. Арга ч үгүй биз, өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэйгээр олон арван хүн аав ээж, амраг хань, дотны хүмүүстэйгээ уулзаж ч чадалгүй амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон. Гэтэл Улсын Онцгой Комиссын Дарга, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы эхнэр болохоор ХӨСҮТ-ийн тусгаарлалтын горимыг хээв нэг чөлөөтэй зөрчиж, тэр бүү хэл иргэдийг доромжилж буй мэт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр мэдээ хөтөлсөн шиг явна. Шадар сайд С.Амарсайхан ч уг асуудалд туйлын мэдрэмжгүй хандаж, ядаж уучлалт ч гуйгаагүйгээр үл барам харин ч би сайн ажиллаж байгаа учраас зохион байгуулалттай бүлэг намайг харлуулж байна хэмээн өөрийгөө хамгаалдаг байгаа
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.18/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Амралтын өдрийн дуулиан гэвэл өнгөрсөн баасан гараг /2021.10.15/ “Zaisand hill”- д зохион байгуулсан “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтын эргэн тойронд өрнөв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоног /2021.10.18-10.22/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоног /2021.10.18-10.22/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсэн нь Баян Өлгий аймагт намын гишүүдийг сонгуульд оролцохгүй байх удирдамжийг өгсөн байсан.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
УИХ-ын чуулганаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэх үеэр цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын талаар албаныхан гишүүдийн асуултад хариуллаа. Манай улсад нөөцөд бүртгэлтэй 1.7 сая тун "Файзер" вакцин, 890 мянган тун "Вероцелл" вакцин бий
Засаг сэлгээ хийнэ. Энэ тодорхой болов. Хэд хоногийн өмнөөс зарим сайд нарт хариуцлага тооцох талаар яригдаж эхэлсэн. МАН-ын бүлэг энэ ажлыг Ерөнхий сайдад даалгасан. Улмаар өчигдөр Засгийн газар бүтэцдээ өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Гэхдээ энэ тусдаа асуудал юм.
Л.Халтар сайд Засгийн газрын төдийгүй Зам, тээврийн салбарын шүдний өвчин болоод удлаа. Зам, тээврийн хөгжлийн яаманд авлига, хууль бус тендер, ашиг сонирхлын зөрчил, ажлын хариуцлагагүй байдал үүрлэсэн гэдэг нь олон баримтаар нотлогдоод байна.
Улс төрчдөөс “Бүх цаг үеийн хамгийн чадваргүй Засгийн газар” гэдэг тодорхойлолтыг аваад буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 оны төсвийг Парламентад өргөн барихдаа PR хийхээ мартсангүй. Сар гаруй шатахуун, түлшний хомстлоор ард түмэндээ гэнэтийн бэлэг барьсан Засгийн газар ажил хэрэгч харагдахыг хүссэн үү ирэх оны төсөвт “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ” гэдэг уриа өгсөн. Магадгүй түүхэндээ анх удаа Монгол Улсын төсөв уриатай болсон нь энэ байж мэднэ. Гоё чамин уриаг урьтал болгосон 2022 оны төсвийн ерөнхий мэдээллээс одоо цухас дурдъя. Монгол Улс ирэх онд 15.6 их наядын орлого олж, 18 их наядын зарлага гаргаж, 2.3 их наядын алдагдал хүлээх тооцоог Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хийсэн байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ганхуяг нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хүн болгон эмзэг ханддаг
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна. Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт юм гэлээ. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 33 3 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар заалтын дагуу шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулах шаардлагатай гэж хууль тогтоогчийн хувьд үзэж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмэх нь зүйтэй гэж үзжээ
Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тодруулбал тэрээр: "Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай холбогдлоо
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хассан тухай зарласан билээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Туваан тайлбар хийв. Тодруулбал тэрээр: "Би бол намдаа байгаа.УИХ дахь намын бүлэг бүрэлдэж ажиллаад нэг жил гаруйн хугацаа болж байна. Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан. Тэгээд УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан
Бид өнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай гэж авдаг зээлүүддээ бид анхаарах цаг болсон байна. Нэг жишээ дурдахад Солонгосын Эксим банкнаас 10 жилийн өмнө 10 аймгийн дулааны станцыг барьж байгуулах зээл авахаар болсон.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-аас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын үндсэн дүрмээр хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй хэмээн сануулга өгчээ.