Уг нь АН-ынхан хоорондоо 2017 оноос хойш зөрчилдөж эхэлсэн юм. Гэхдээ 2020 оны сонгуулийн дараа энэ бүхэн нь тэсэрсэн
Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй 26 чанаргүй зээлийг танилцуулав. Эдгээр зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тухайгаа мэдээлсэн.
“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан салбар салбарын төлөөлөл эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ. Ковид-19 цар тахлын үед 160 гаруй мянган төрийн алба хаагч ажилласны дотор 101 мянга гаруй нь эмэгтэйчүүд байсныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлоод "Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээсэн бүсгүйчүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье" хэмээв. “Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хил, Гааль, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн салбарын 800 орчим эмэгтэйчүүд оролцсон юм. Ковидтой тэмцсэн 2 жилийн хугацаанд идэр есийн тачигнасан хүйтэнд, аагим зуны халуунд, шуурга салхин дундуур, бороо цасан дотор ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛГОО, ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТ, ТУСГААРЛАН АЖИГЛАЛТ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ГЭЭД МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮРЧ АЖИЛЛААГҮЙ САЛБАР, ОЧООГҮЙ ГАЗАР ҮГҮЙ БИЛЭЭ. "Эх орон ард түмнийхээ төлөө үүрэг хүлээх цагт гэртээ орж гэргий болох сөхөөгүй, үрдээ очиж ижий байх эрхгүй шахам, Амьдрал-Үхэл цаг минутаар дэнсэлсэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн мянга мянган ээжүүд, эхнэрүүдийн төлөөлөл бол та бүхэн юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин төдийгүй, монголчууд бид ямар хүнд өдрүүдийг ардаа үдсэнийг хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүмүүс нь Та нар маань
Ардчилсан нам ээлжит бус XIII их хурлаа 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр буюу өнөөдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Тус хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1392 төлөөлөгч Танхимаар болон цахимаар оролцоно. Хуралдаанаар Ардчилсан нам Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэцэнэ
Гадаад өрийн өндөр дарамтаа бууруулах эх оронч сэтгэл хэзээ хэнээс гарах вэ 2021 оны байдлаар Монгол Улсын гадаад нийт өр 33.2 тэрбум ам доллар Өмнөх оноосоо 2.5 хувиар өссөн. Энэхүү өрийн нэмэгдлийг ихэвчлэн Эрүүл мэндийн салбарт гэсэн тодотголтойгоор авсан. Ковидын нөхцөл байдлаар далимдуулж өрийнхөө таазыг өндөрсгөөд авч буй нь энэ
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өнөөдөр (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шинжлэх ухааны академи, МУИС, Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо. Мөн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намууд болох ИЗНН, Ногоон нам, Монголын хүний төлөө нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Их эв нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монгол консерватив нам зэрэг намуудын төлөөлөл оролцсон. Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат улс төрийн намууд, түүний төлөөллийг цуглуулж санаа, бодлыг сонсож, нээлттэй ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв. Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ахалсан байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар нар үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудлаар түр хороо байгуулахаар болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийв. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Ганбат Украин улсад болж буй үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би Украины Киев хотод таван жил суралцсан. Олон мянган монгол иргэн тэнд суралцаж байсан. Энэ утгаараа дүрвэгсдэд туслах үүднээс миний бие хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой гэж үзэн, нэг сарын цалингаа хандивлаж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад ард түмэн жагсахаар болиулчихдаг
УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад ард түмэн жагсахаар болиулчихдаг
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.03.04/ 11.00 цагт Хөгжлийн банкны асуудал дээр УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулахыг уриалсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Наадамд зодоглож, найранд дугараа өргөөд л цэргийн цол зүүчихдэг. Эсвэл хэн дуртай нь дүрэмт хувцсыг “гангараа” болгож хэрэглэдэг нь мөрдэстэй байгууллагын нэр хүндийг унагаж утгыг нь алдагдуулсан
С.Амарсайхан: УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно Б. Сарангэрэл Улс төр19 минутын өмнө Хуваалцах Жиргэх Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөв. Тэрбээр “Цаашид цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна. Сүүлийн хоёр жилд коронавируст цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын албан даалгавар-8 боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна
Ц.ЭЛБЭГДОРЖ: ОРОСТ САЯ САЯ ХҮН ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА || DNN.MN ӨДРИЙН СОНИН Өнөөдөр "ПУМА" хурлын танхимд МоАХ-ны Д.Монголхүү, А.Цэрэнбат нар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Д.Сосорбарам нартай уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Орос Укрианы хоорондын дайны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр " Украины асуудлаар хамгийн том шийдвэр, зөвлөгөө саяхан Нью-Йорк хотод боллоо. Тэр чуулган хуралдаанд НҮБ-ын 193 гишүүн улс бүгд оролцсон
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний байр суурийг хүргэе
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Товч мэдээ ·Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа. ·“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна
Хөгжлийн Банкны асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. ТУЗ-ийн гишүүнийг томилох хуулийн процессын ажил хийгдэж байна. Төрийн албанаас тодорхой хүмүүс орно
Өнгөрсөн жил Эрүүл мэндийн салбарт хийгдсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Тухайн эмнэлэгийн удирдлага ажлаа зохион байгуулаад, үр дүнг нь дүгнээд дээрхи эмнэлэгийн бүх эмч, ажилчидад гүйцэтгэлээр нь цалин урамшууллын хуваарилдаг системд шилжсэн.
Сангийн сайд Б.Жавхлан шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Украин, ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор эдийн засгийн ямар нөлөөлөл Монголд орж ирж болох вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх, хариу ямар арга хэмжээ авах талаарх эхний судалгааг Монголбанк, Сангийн яам, ГХЯ-ныхан хийсэн. Энэ талаар ярилцлаа. Олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал бол шатахуун
Шаардлагатай бол Монгол Улс ойрын үед Украинд болж буй асуудлаар мэдэгдэл гаргана гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Батцэцэг хэлэв. Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр "Украины асуудлаар дэлхийн бүх улс орон байр сууриа илэрхийлж байгаа. Харин Монгол Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд Монгол Улс Үндсэн хууль болон гадаад бодлогын үзэл баримтлалынхаа дагуу байр сууриа үнэнч илэрхийлж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг
Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр Украин-Оросын асуудлаар "Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар:
Украин болон ОХУ-д болж буй зэвсэгт мөргөлдөөнийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд "No war" жагсаал өчигдөр болсон. Уг жагсаалд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүү, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хүү Э.Одбаяр нар оролцож багагүй шуугиан тарьсан. Тэгвэл уг жагсаалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ
Ховд аймгаас удаа дараа УИХ сонгогдсон эрхэм гишүүн С.Бямбацогт өдгөө УИХ хууль зүйн байнгын хорооны дарга тэрээр энэ байнгын хороог тэргүүлэх ёс зүй цаашлаад УИХ гишүүн байх эрхгүй гэж хэлж болно.