Улс төр
Б.Энхбаяр: Хөгжлийн банкны газрын захирал таны хүүхэд гэж үнэн үү? Б.Лхагвасүрэн: Миний хүү байгуулагдсан цагаас нь ажилласан
2021-10-22

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сангийн сайд Хөгжлийн банкийг дампуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ? Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, дампуурах ёстой юм уу? Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ?  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал

Хүүхдийн мөнгө нэн шаардлагатай өрхүүдэд тэтгэмжийг бүтнээр нь олгоно
2021-10-22

Хүүхдийн мөнгө нэн шаардлагатай өрхүүдэд уг тэтгэмжийг бүтнээр нь олгох боломжтой гэж салбар хариуцсан байд А.Ариунзаяа

УИХ-ын чуулган хуралдана
2021-10-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас болно

Хөгжлийн бодлогын баримт бичиг хөлөөр хөглөрч байв ч хөгждөггүйн шалтгаан юу вэ
2021-10-22

Сангийн сайд 2022 оны улсын төсвөө “Хөгжил дэмжсэн төсөв” гэж тодотгосон. Тэрбээр энэ тухайгаа нэгэнтээ “Ирэх оны төсөв...дунд урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг баттай бий болгохыг зорьсон нэлээн амбицтай төсөв болсон” хэмээсэн юм.  Тэрбээр энэхүү амбицаа доорхи хөрөнгө оруулалтаар нотолж буй.  

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021-10-21

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа. Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.   Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулж, ард түмэн, Улсын Их Хуралд хандаж хэлсэн үгэндээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэдгээ мэдэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон
2021-10-21

ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УБТЗ ХНН-ийн даргыг томилох асуудлаар Оросын талтай тохирсон талаараа ярилаа.   ЗТХ-ийн сайд Л.Халтар “Монгол Улсын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг хоёр удирдлагатай. Монгол, Оросын талын хувь нийлүүлэгч буюу 50, 50%-ийг эзэмшигч нь Оросын төмөр замын ерөнхий захирал, Монголын талаас миний бие байна

Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөлөө
2021-10-21

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулсан нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангарагаа өргөлөө. Шинээр сонгогдсон хоёр гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая

Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө
2021-10-21

Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнгээр парламентад сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө. 

Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ "тэмцэгч" болсон уу
2021-10-21

“Жийп сервис”-ийн захирал Даваагийн Мөнх-Эрдэнэ гэж улстөрч бий. АН-ын харьяалалтай

Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд...
2021-10-21

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх
2021-10-21

Монголын улс төрийн халуурал хавар эхэлдэг байсан нь саяхан. Харин одоо цаг өөр болж, улирал харгалзахаа  больсон юм шиг байна. Нөхөн сонгууль гэж нэр дэвшигчдээсээ эхлээд улс төржиж, “баатар”-ын дүр бүтээх  драм арайхийж өндөрлөхтэй зэрэгцэн дараачийнх нь эхлэв.

Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсов
2021-10-20

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.20) хуралдаан 11 цаг 06 минутад 60 хувийн ирцтэй эхэлж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасан эрхлэх асуудлын хүрээнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг хариуцан ажиллах зохицуулалттай гэдгийг Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэмдэглэв. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран өнгөрөгч оны есдүгээр сарын 10,11,14-ний өдрүүдэд Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд зэрэг нийт 5000 орчим төлөөлөгч хамрагдсан

Г.Дамдинням:  Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна
2021-10-20

Өнөөдөр УИХ-ын Байнгын хорооны хурлаар Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтарын мэдээллийг сонссон. Энэ талаар тус Байнгын хорооны гишүүн Г.Дамдиннямтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
2021-10-20

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.   Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа   Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.   Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ   Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.   -Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх -Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах -Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.   “Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана   “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.       Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.     Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.   Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна   Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна. Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байна. Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ

МАН доторх зодоон буюу Plan Sum
2021-10-20

Улс төрийн халууралтай намар болж байна. Саяхан сөрөг хүчин болох АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн гишүүн Ц.Тувааныг намаас хөөж, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг бүлгээс гаргасан мэдэгдэл хийсэн юм

Л.Энх-Амгалан: Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх асуудал. Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй. Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол  нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм. Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай. Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна. Ингэхдээ салбарыг биш төв сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Ингэхдээ шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна. Ирэх оноос мэргэжлийн боловсролын төв нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд ирж байгаа. Тиймээс Өмнөговь, Эрдэнэт, Дархан-Уулд сургалт судалгааны цогцолборыг байгуулахдаа, Ахлах сургуулийн төрөлжсөн сургууль Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Их, дээд сургууль гээд төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах шаардлага байна. Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсаныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа.  Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт таван удаа цөлжилтийн үнэлгээг хийжээ. 2020 оны буюу тав дахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байна

ЗГ: Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2.7 сая вакцины нөөц бий
2021-10-20

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.  Мэдээллийн эхэнд вакцинжуулалтын дүн мэдээллийг танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд  I тунгийн хамралт 69.3 хувь, II тунгийн хамралт 65.7 хувь, нэмэлт тунд өнөөдрийн байдлаар 373 мянган хүн хамрагдаад байна

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021-10-20

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.20) хуралдаан 12 цаг 40 минутад 52,6 хувийн ирцтэй эхэлж, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн хуулийн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хуралдааны эхэнд танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийн тухайд Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ

Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?
2021-10-20

УОК-ыг тэргүүлдэг Шадар сайд С.Амарсайхан НОК-ыг удирддаг, хотын дарга Д.Сумъяабазар нар хоорондоо "түгжилдээд" эхэлсэн бололтой. Саяхан хотын даргын дүү Д.Дагвадорж "Монголын циркийг булшиллаа" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэртээ 2008 онд Д.Дагвадорж аварга менежмэнтийн хувьчлал нэрээр уг барилгыг өөрийн болгосноос хойш Монголдоо төдийгүй дэлхийд данстай циркийн урлагийнхан гудамжинд гарсан нь хатуу боловч гашуун үнэн. Хүүхдийн инээд, хөгжилтэй үзүүлбэрээр тасардаггүй байсан циркийн бөмбөгөр байр өнөөдөр гаднаасаа бүрэн бүтэн ч дотроо балгас болчихсоныг хэн хүнгүй харсан

ЗАСГИЙН ГАЗАР: Хэн хэнийг хаана томилов
2021-10-20

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, Эрээний хил хаагдсан нөхцөл байдалтай уялдуулан авах арга хэмжээ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа. Түүнчлэн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.

Засгийн газар хуралдаж байна
2021-10-20

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаан өглөө 08:00 цагт эхэлсэн бөгөөд коронавирусийн цаг үеийн асуудал, Эрээний хил хааснаас үүдсэн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын байнгын хороод хуралдана
2021-10-20

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.10.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2021-10-20

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.10.20/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав
2021-10-20

Улс төрийн хүрээнд яригдаж буй хамгийн халуун сэдэв 2022 оны улсын төсөв болоод байна. Ерөнхий зургаараа Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн.

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа
2021-10-19

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг батлав
2021-10-19

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо
2021-10-19

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.03 цагт 55.6 хувийн ирцтэй эхэлж, Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо. Дэлхийн улс орнууд сургуулиа нээсэн эсэх талаар ЮНЕСКО-гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдээллээр дэлхийн 182 улс (бүрэн нээсэн 134, хэсэгчлэн нээсэн 48) сургуулиа бүрэн болон хэсэгчлэн нээсэн бол 13 улс коронавируст халдварын улмаас сургуулиа хаасан, 11 улс сурагчдын амралттай байна гэсэн мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өгсөн. Монгол Улс өнгөрсөн 2 хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 135 хоног танхимаар, 185  хоног зайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Дотооддоо цар тахлын өндөр эрсдэлтэй энэ цаг үед Засгийн газраас бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэхээр шийдвэрлэж, өнөөдөр 35 дахь өдрөө халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна гэлээ.  Энэ хичээлийн жилд багш нарын 95 хувь, 12-17 насны сурагчдын 90-ээс дээш хувь, оюутны 80 хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж, цэцэрлэгийн насны хүүхдийн 75 хувь, 6-11 насны хүүхдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа аж. Энэ хичээлийн жил хичээл, сургалтын үйл ажиллагааг хосолсон хэлбэрээр явуулах, ачаалал өндөртэй цэцэрлэгт ээлжийн багш  ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээ нэвтрүүлэх, аймаг бүрд ганцаарчилсан тэгш хамран сургалтыг дэмжих загвар танхим байгуулах ажлыг зохион байгуулсан онцлогтой байсныг сайд мэдээлэлдээ онцолсон. 10 дугаар сарын 15-ны байдлаар 1463 цэцэрлэгт (төрийн өмчийн 971, хувийн өмчийн 492) 116.060 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт /4-5 настай хүүхдийн/ 80 орчим  хувьтай байгаа юм байна.     Ерөнхий боловсролын 382 сургуулийн (давхардсан тоогоор) 163.6 мянган суралцагч танхимаар, 458 сургуулийн 526.2 мянган суралцагч 5/9 хувилбараар тус тус хичээллэж байгаа бөгөөд 15.7 мянган суралцагч гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр сурах хүсэлт гаргаж, багшаас өгсөн удирдамжийн дагуу хичээл, сургалтыг үргэлжлүүлж, халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын улмаас 193 сургуулийн 1720 бүлгийн 24.4 мянган суралцагч тодорхой хугацаанд цахим сургалтад шилжээд байгаа аж. Энэ хичээлийн жилээс үдийн хоолны үйлчилгээнд бага ангийн 358,5 мянган суралцагч хамрагдаж эхэлжээ. Ерөнхий боловсролын 540 сургууль өдөр бүр халуун хоолоор, 45 сургууль хоол үйлдвэрлэлийн байр болон тоног төхөөрөмжгүйн улмаас бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж, харин 158 сургууль холимог /халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн/ хэлбэрээр үдийн хоолны үйлчилгээг үзүүлж буй аж.   Хичээлийн жилийн эхнээс суралцагчийн сурлагын хоцрогдол нөхөх болон суралцах үйлийг дэмжихэд анхаарч өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан зайн сургалтын агуулгыг бататгах, суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинд тохирсон дасгал, даалгавар хийлгэх, улмаар эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг бүрэн эзэмшүүлсний дараагаар дараагийн агуулгад шилжих зорилт тавин ажиллаж байна гэж сайд хэллээ. Суралцагчдын сурлагын хоцрогдлыг оношлох үнэлгээг II-XII ангийн суралцагчдын 10 хувь (104,0 мянга)-ийг хамруулан үндэсний хэмжээнд 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулжээ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.