Улс төр
Г.Занданшатар: Монголоо сэргээн мандуулах хэрэгтэй байна. Үүний тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй
2021-10-26

УИХ-ын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэлийн хэлэлцүүлэгт оролцож хэлсэн үгнээс: Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын тоо өнөөгийн байдлаар ямар байна вэ. Би Та бүхэнд зарим нэг статистик тоо баримт танилцуулъя. Хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 3.1 тэрбум буюу сүүлийн 8 жилийн дээд түвшиндээ хүрч, харин 2021 оны байдлаар бараг 3 дахин буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрээд байна

Х.Нямбаатар: Рио Тинтогийн саналыг Ерөнхий сайдад танилцуулна
2021-10-26

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Tуркойз хилл" компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Тус захидалд Монгол Улсын Засгийн газарт хандсан дөрвөн саналыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх. Хоёрдугаарт, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох. Гуравдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжүүлэлт 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлийг Рио Тинто төлөх үүрэг хүлээсэн.Тэгвэл Рио Тинто зээлийн шимтгэлийг тэглэх саналаа дурджээ. Дөрөвдүгээрт, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароос хэтрэх нь тодорхой болсон

Ж.Бат-Эрдэнэ: Монгол хүн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга болно
2021-10-26

“Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй холбоотой цаг үеийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. ОХУ-ын Эрхүү хотноо 2021.10.12-2021.10.13-ны өдрүүдэд  "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал болж УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой 11 асуудлыг хэлэлцсэнээс 10 асуудал дээр Монгол, Оросын талууд санал нэгдэж 1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр түр хойшлуулжээ. Мөн ОХУ-ын талтай  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар Монгол хүн томилохоор тохиролцсон байна.

 

Л.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлно
2021-10-26

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ээлжит хуралдаанаао Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.   Хууль санаачлагчийн илтгэлийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, "Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын улмаас ноднин дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жил өнгөрлөө

Г.Дамдинням: Приусээ унаад явж байгаа иргэдийн машин тэр замд "сүйрч" байгаа шүү дээ
2021-10-26

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа. -Монгол Улсын 2022 оны төсөв хэлэлцэгдэж байна. Ирэх жилийн төсөв хэр сахилга баттай төсөв болсон гэж та дүгнэж байна? -Одоогийн орж ирсэн байгаа төсвийн төсөл гайгүй шүү. -Хэтэрхий өөдрөг төсөв юм биш үү? -Бид чинь тээврийн хямралд орчихоод байгаа шүү дээ

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2021-10-26

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.10.26/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

Д.Занданбат: Аудитын дүгнэлт гаргахдаа төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарсан
2021-10-26

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.10.25) Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрлөө

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2021-10-26

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.26/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг, хаана гацсан бэ
2021-10-26

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн холбогдсон хэд хэдэн хэрэг байдаг. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.  Холбогдсон хэргийнх нь тухайд эх сурвалжууд “Ц.Элбэгдорж нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгаж байна” гэж мэдээлсэн

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов
2021-10-25

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт хоёр удаа болжээ

Д.Тогтохсүрэн: УБТЗ-ын даргад Оросын талаас орос хүн тавих саналтай байна гэсэн
2021-10-25

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна.   Тэрээр, “МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Бүлэгт албан ёсоор хоёр гишүүн нэмэгдсэн

ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ
2021-10-25

Орос, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн даргад манай талаас Г.Сэрээнэндорж, Ц.Хүрэлбаатар, н.Даваасүрэн нарын хүмүүсийг санал болгосон ч ОХУ-ын тал дээрх хүмүүсийн зарим нь шаардлага хангахгүй хэмээн буцаасан гэх мэдээлэл бий.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар тэргүүлжээ
2021-10-25

“МЕК” судалгааны байгууллагаас 10 дугаар сарын улс төрчдийн рейтингийн судалгааг гаргасан байна. Тус судалгааны үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ нар тэргүүлжээ.

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-тай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ
2021-10-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил хагасын өмнө ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй

Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаалаар нэмэгдэнэ
2021-10-25

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Мөн Засгийн газрын бүтцэд хоёр шинэ яам нэмэгдэхээр болсон онцгой өрнөлтэй долоо хоног өнгөрлөө

"Коин ирээдүйд улсын санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх үү?"
2021-10-25

"Коин ирээдүйд улсын санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх үү?" Дэлхий даяар сүүлийн жилүүдэд криптовалют буюу койны хөгжил маш хурдацтай явагдаж байна. Манай улсын хувьд ч сүүлийн 1-2 жил энэ салбар хурдацтай хөгжиж байна

Байнгын болон дэд хороодын хуралдаан болно
2021-10-25

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2021.10.25/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2021-10-25

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.25/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ
2021-10-25

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өөр албанд томиложээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт
2021-10-24

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногийн  /2021.10.28-29/ Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

УИХ-ын байнгын болон дэд хороод ирэх долоо хоногт...
2021-10-24

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоног /2021.10.25-10.29/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...
2021-10-24

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн /2021.10.25-10.29/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ хоёрын "жагсаал"-ыг Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар зохион байгуулж байгаа юу?
2021-10-24

Сүүлийн үед дуучин С.Жавхлан, "Жийп сервис"-ийн Д.Мөнх-Эрдэнэ гэсэн тэмцэгчид гарч ирсэн. Хэд хонож байна

ТОЙМ: ОХУ-тай “ойртож”, МАН-ын бүлэг хоёр гишүүнээр суудал нэмэв
2021-10-24

Дүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ дахь АН-ын бүлэг Лхагва гараг хүртэл завсарлага авлаа
2021-10-23

Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Монголбанкнаас 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулав. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2022-2024 онд +1-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулж, ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангах, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодпогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хяналт, шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж байгаа зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад тавих хяналт, шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэх, төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хэрэгжүүлэх, банкны салбарын эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдпыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглах техникийн болон мэргэжлийн ур чадварыг үе шаттайгаар бүрдүүлж эхлэх зэрэг бодлого, арга хэмжээнүүдийг тусгасан байна. Эдийн засгийн байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэжээ

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021-10-23

Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы  өчигдрийн (2021.10.22) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2021-10-23

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болохоор зохицуулсан. Хууль санаачлагчид Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлснээ Х.Булгантуяа гишүүн танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.