Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно
2021-10-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно.

П.Цагаан: Төр засаг тогтвортой ажиллах нь чухал
2021-10-29

“Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаантай уулзаж, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -Саяхан Мөсөн өргөөний нээлтээ амжилттай хийлээ. Ямар байв

Нэгдсэн хуралдаанаар хуулиудыг эцэслэн баталж, эцсийн найруулга сонслоо
2021-10-29

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.29/ нэгдсэн хуралдаан 10.06 цагт эхэлж,  зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан бөгөөд нийт гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн батлагдлаа.       Мөн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулиудыг баталсан юм

Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?
2021-10-29

Ш.Адьшаа нь Гаалийн Ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа улсад 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэл бүхий хээл хахуулийн хэргээр тус газрын дарга асан Х.Баатартай хамт баривчлагдаж байсан удаатай. Тэрээр МАН-ын гишүүн байсан хэдий ч түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон учир тухайн үед нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг

Н.Учрал: Орон байр болон автомашинаа зарж койн аваад эрсдэлд орвол иргэд өөрсдөө хариуцна
2021-10-28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гарч ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн үед иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын талаар их сонирхож байна

М.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна
2021-10-28

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж буй билээ. Мөн Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан юм

О.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна
2021-10-28

АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн цагт АН-ын дэд дарга Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Д.Ганбаяр, АН-ын Нарийн Бичгийн дарга О.Баасанхүү нар оролцов. Мэдээллийн эхэнд Ц.Оюундарь: "АН-ын зүгээс УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ СЕХ-нд илэрхийлсэн байгаа. Мөн СЕХ-г Захиргааны Хэргийн Шүүхэд өгсөн

Ч.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна
2021-10-28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаанаас Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатай байгаа хэлэв.  Тэрбээр " Чингис хаан банканд байгаа, НДС-ийн үлдэгдэл 100 тэрбум төгрөг авч чадахгүй байгаа. 100 гаруй тэрбум төгрөгөөс өгч байна уу? Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг бас тэнд байгаа.  Үндэсний хөрөнгө оруулалтын банканд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг бий

Чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2021-10-28

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногийн  /2021.10.28-29/ Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд /10:00 цагт/ хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

УИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно
2021-10-28

УИХ-ын дэд хороо, ажлын хэсгийн өнөөдрийн /2021.10.28/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой
2021-10-28

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг уржигдар байнгын хорооныхоо хуралдаан дээр “...COVID19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2.7 сая орчим иргэндээ талархлаа илэрхийлж, тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу, сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна, бид бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой” гэж ярилаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2021-10-27

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө
2021-10-27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.27/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийж байна. Уламжлалт ёсоор хуралдаанд Улсын Онцгой комиссоос цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өгчээ

Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй
2021-10-27

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Цаашдаа ойрын хугацаанд даван туулах, дасан зохицох статегийн төлөвөлөгөөг танилцуулсан. Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах Дөрвөн төрлийн улаан, улбар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчилж, цаашдаа вакцинжуулалттайгаа холбож, тодорхой хэмжээний зохицуулалт хийх чиглэл өгсөн.  Вирус мутацлагдаж байгаа учраас вакцины үйлчлэлийг бууруулж байна

З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа
2021-10-27

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулж байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ

ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна
2021-10-27

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ III тунтай холбоотой үүрэг өглөө.

Х.Нямбаатар: "Рио тинто"-гийн буултаас илүү "чанга" шаардлага тавина
2021-10-27

Оюутолгойн хэлэлцээтэй холбоотойгоор "Рио Тинто" компаниас Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлжээ. Захидал дөрвөн санал дурдсан байна

Аялал жуулчлалын салбарыг сэргээх хөтөлбөр боловсруулна
2021-10-27

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгууллаа. БОАЖ-ын сайд Н.Уртнасан форумыг нээж хэлсэн үгэндээ Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ салбарт 1600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсныг онцолсон бол МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид олон жил аялал жуулчлалын салбарт болохгүй байгаа зүйлсийг ярьж ирсэн

3асгийн газaр хуралдаж байна
2021-10-27

3асгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
2021-10-27

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.10.27/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Монгол Улс, 60 жилийн тэртээх энэ өдөр НҮБ-ын Бүрэн Эрхт гишүүн болж байв
2021-10-27

 Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-д Монгол Улс гишүүнээр элссэн 60 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна.

Б.Батцэцэг: Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж харагдахгүй байгаа
2021-10-27

Хятад улс ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Тэрбээр “Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна

Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...
2021-10-27

Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм.

 

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
2021-10-27

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдөр /2021.10.27/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2021-10-27

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм

Л.Халтар сайд Дарханы замыг эхлүүлэхээс илүү дуусгах үүргийг Монгол төрийн өмнө хүлээсэн хүн гэдгээ өглөө бүр сана
2021-10-27

Өчигдөр /2021,10,26/ Засгийн газрын зарим сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэдгээрийн нэг нь ЗТХ-ийн сайд Л.Халтар байв. Энэ сайдтай нэр холбогдон хамгийн эхэнд яригддаг сэдэв  нь Дарханы зам. Уг нь санхүүжилт нь бэлэн,  гацаж тээглээд байх юмгүй төсөл байгаа юм. Ерөнхий зургаараа бүх зүйл Монголын тал, тэр дундаа  гардан хариуцагч ЗТХ-ийн яамнаас л хамаарах бүтээн байгуулалт. Замын ажил эхлээд 3 жилийн нүүр үзэж байгаа ч гүйцэтгэл нь 50 хувьд ч хүрээгүй гэсэн  таагүй илэрхийлэлтэйгээр  энэ ажил үргэлжилж байна.

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2021-10-26

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Мягмар гарагийн (2021.10.26) хуралдаан 14 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг КОВИД-19 тусаагүй хүмүүст нэг удаагийн дэмжлэг олгох эсвэл сувилалд хамруулах санал гаргав
2021-10-26

Төрийн ордонд өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хороо хуралдаж, ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга М.Оюунчимэг коронавируст халдвараар өвчлөөгүй иргэдэд нэг удаагийн урамшуулал олгох талаар саналаа илэрхийлсэн юм. Тэрбээр "Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан бодоосой гэж хүсэж байна. Коронавируст халдвараар өвчилж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж, ар гэрт нь яах вэ гэдэг талаар ярьж байгаа

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.