Улс төр
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Койнтой холбоотой эрсдэл үүсвэл иргэн та өөрөө даана. Төр үүрэхгүй шүү!
2021-11-9

Сүүлийн нэг жилийн хугацаанд койны зах зээл хүчээ авч ард иргэд ихэд шуурч байгаатай холбоотой УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлээд байна. Монгол банк болон СХЗ-оос танилцуулж буй дүн мэдээллээс харахад койнд 600 мянган иргэн 2 их наяд төгрөг оруулжээ. Тэрээр “Үнэгүй бяслаг хавханд байдаг. Эрсдэл үүсч ард иргэд хохироход төр үүрэхгүй шүү

Ш.Адьшаа: Төрийн нэрээр татвар хураамж авч, хувийн компаниудыг санхүүжүүлдэг буруу жишгийг өөрчлөх ёстой
2021-11-9

Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай ярилцлаа. -Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн өргөн барьсан. Уг хуулийг өргөн барих шалтгаан нөхцөл юу байв? -Жолоочийн даатгалын тухай хуульд бодлого, тогтолцооны хувьд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд төр 230 тэрбум төгрөг жолооч нараас хураан авч төвлөрүүлснээс 110 тэрбум төгрөгийг осол гаргасан жолооч нарт нөхөн төлбөрт олгосон байна

Н.Учрал: Жагсаал, цуглаан хийх журмыг журамлах цаг болсон
2021-11-9

УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийн талаар мэдээлэл хийж байна.

Нисэхийн салбар нуран унахад ойрхон болж Ерөнхий сайдад хандлаа
2021-11-9

Л.Халтарын хариуцсан салбар бүрт бослого хөдөлгөөн эсэргүүцэл гаарч тээвэрчид шалаанзтайгаа төв талбайд орж ирсэн билээ

Г.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал түгжрэлд нөлөөлж байна
2021-11-9

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингөөс Хан-Уул дүүрэгтэй холбоотой зарим асуудлын талаар тодруулга авлаа.

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2021-11-9

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.11.09/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2021-11-8

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

АН-ын Онц их хурал хүчинтэй гэвэл төрийн хоёр сонгууль хүчингүй болно
2021-11-8

Б.ДАМДИН-ОЧИР   АН-ын Онц их хурал өнгөрсөн баасан гаригт болов. Эзэн Чингис хааны мэндэлсэн гэх “Монгол бахархлын өдөр” давхардуулж хийсэн энэ Онц их хурал олны анхаарлыг зүй ёсоор татсан. Үнэндээ АН-ыг өндийгөөсэй гэж олон нийт хүсдэг ажээ

“YES Mongolia” НАМЗХ-ны сениор клубээр ажиллана
2021-11-7

2015 онд "Yes - Залуу үе” клуб нэрээр үүсгэн байгуулагдаж байсан “YES MPP" төрийн бус байгууллага нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, эрх зүйн талаар гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй солилцон илэрхийлэгч, залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүсийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, зохион байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэгч олон нийтийн байгууллага юм. “YES - MPP” байгууллагыг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал үүсгэн байгуулж одоог хүртэл удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тус байгууллага 11-р сарын 3-ны өдөр 4-р их хурлаа зохион байгуулж үйл ажиллагаандаа тодотгол хийж 25 жилийн түүхтэй “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны сениор клубын үйл ажиллагааг эрхлэх зорилтыг дэвшүүлж 7 салбар хороо, зөвлөхүүдийн тэнхимийг байгуулж салбар бүрийн шилдэг залуусаар эгнээгээ тэллээ. Тус их хурлаар “YES MPP” төрийн бус байгууллагын зөвлөхүүдийн тэнхмийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, тэргүүнээр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан нар сонгогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт
2021-11-7

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд  хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...
2021-11-7

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.11.08-11.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ-ын байнгын, түр хороод ирэх долоо хоногт...
2021-11-7

Монгол Улсын Их Хурлын байнгын, түр хороодын ирэх долоо хоногт /2021.11.08-11.12/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж
2021-11-6

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа нэгэн пост оруулжээ. Тэрбээр, "Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан

М.Тулгат: Женко, Алтанхуяг хоёрыг эгнэгт хөөнө
2021-11-6

АН-ын бас нэгэн дарга хэмээж байгаа М.Тулгат өнөөдөр болсон намынхаа Онц их хуралд оролцоогүй. Тэрбээр, “Онц их хурал биш, онц их бужигнаан болно” гэж үзэж байгаа учир тэр хуралд оролцохгүй хэмээн мэдэгдэж байлаа

Л.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо
2021-11-6

Ардчилсан нам Их хурлаараа УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг намын даргаар батламжилсан тогтоолыг төслийг баталлаа. Тиймээс Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Онц Их хурлын тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулах санал гаргаж ҮБХ одоо хуралдав. Ардчилсан намын ҮБХ хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг томиллоо.

Э.Бат-Үүл: Ардчилсан намыг дарга биш, манлайлагч удирддаг юм
2021-11-6

Ардчилсан намын Онц Их хуралд төлөөлөгч Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан. Тэд бие биеэ нөхөж, багц болж ажиллаж чадаж байсан

АН-ын Онц их хурлаар тус намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон баталлаа
2021-11-6

 Ардчилсан намын өнөөдрийн Онц их хурлаар тус намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон батлав.   Хуралд, 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэлсэн бөгөөд үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих юм

У.Хүрэлсүх: Бид өнгөрсөн түүхээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай
2021-11-5

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ Монгол туургатан ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх нэрийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн Мянганы суут хүн билээ. Аугаа хүчирхэг өвөг дээдсийнхээ  сүр хүчинд бид туурга тусгаар Монгол Улсаа мандуулж, бахдам түүх, байгуулсан гавьяагаар нь овоглон дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэн оршиж байна. Өнөөгийн Монгол Улс төдийгүй дэлхийн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг эзэн Чингис хаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг соёл иргэншил болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр дэлхий ертөнцөд Нүүдлийн соёл иргэншил хэмээн нэрлэдэг. Дэлхийн түүхэнд олон соёл байдаг боловч соёл иргэншил цөөхөн. Учир нь дэлхийн бүх үндэстэн, угсаатан тэр бүр соёл иргэншил бүтээж чадаагүй юм. Соёл иргэншил гэдэг бол олон угсаатан, овог аймгийг нэгтгэсэн өргөн уудам нутагтай, бичиг соёлтой, хууль ёс, төр засагтай, үзэл санаа, үнэт зүйлтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан өвөрмөц онцлогтой цогц ойлголт юм. Чингис хааны цогцлоон хөгжүүлсэн нүүдлийн соёл иргэншил чухамхүү энэ бүхнийг багтааж чадсан билээ. Тиймээс даяаршлын давалгаанд ижилсэхээс гадна ондоошиж байгаа энэ цаг үед монголчууд бид олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай. Чингис хаан болон түүний залгамжлагчдын бий болгосон монгол соёл иргэншил Евроазид энх тайвныг тогтоосон нь дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” хэмээн нэрлэгдэн үлдсэн түүхтэй. “Монголын их амар амгалан” бол дэлхийн түүхэн дэх “Ромын их амар амгалан”-гаас хойш олон жилийн дараа тогтсон гурав дахь их амар амгалан гэдэг. Эзэн хааны байгуулсан энэ “Их амар амгалан” Ази, Европ тивийг дамнасан асар өргөн уудам нутгийг эзэлж байсан бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн багаар бодоход хагас зуун жил үргэлжилсэн байдаг. Урт удаан хугацаанд дайн дажингүй амар амгалан байсны хүчинд Ази, Европыг холбосон худалдаа наймаа, дипломат харилцаа хөгжөөд зогсохгүй хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тиймээс эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус харин амар амгаланг тогтоож, соёл иргэншлийг байгуулж, дэлхийн хөгжлийг түүчээлэгчид байсан юм. Өнөөдөр бид энэ үнэн бодит түүхийг хүн төрөлхтөнд сурталчлан таниулахын тулд соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэн, холбогдох шинжлэх ухааны салбаруудаа олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ ажлын хүрээнд “Чингис хааны өв соёлын хүрээлэн”, “Чингис хаан” музей байгуулж байгаа бөгөөд “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулахаар ажиллаж байна. Монголчууд бид өнгөрсөн зуунуудад ямар түүх бүтээснээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай. Бид өнгөрсөн түүхийг дахин бүтээхгүй ч түүнээс илүү аугаа түүхийг бүтээх өөдрөг ирээдүйг бэлгэдэн ерөөдөг уламжлалтай ард түмэн. Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт Монгол ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлье

Авто замын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна
2021-11-4

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм

Г.Амартүвшин: Блокчэйн, Крипто валютын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк чанга дуугармаар байна
2021-11-4

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг өнөөдрийн хуралдаанаарг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Г. Амартүвшин:  

Ц. Даваасүрэн: Бидний хамгийн их орхигдуулсан асуудал бол хүний хөгжил
2021-11-4

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2021-11-4

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

ЗГ: Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй
2021-11-3

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд болж, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов. Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах: Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх, Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, Хөдөө аж ахуйн корпораци байгуулах, уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх, Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа

Эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх боомтын тоог нэмнэ
2021-11-3

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.