Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгож, энэ сарын эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталжээ. Түүгээр ч зогсохгүй энэ долоо хоногийн эхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан байна. Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт анх 2019 онд шалгаж эхэлсэн ч өөр нэг холбогдогчийнх нь үйлдлээс тусгаарласан гэдэг
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэвлэл мэдээллийн баатраар нэгэнт тодорчээ. Бид Монгол Улсын шүүх биш учраас түүний хүн зодсон эсэхийг огтхон ч тунгаахгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, амаржих газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна.Иймээс Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлж, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байна. Эдийн засгийг сэргээх төслүүдийг танилцуулав Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд танилцууллаа. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц болон коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд PCR-аар батлагдаж буй тохиолдлын тоо Улаанбаатар хот болон аймгуудад жигд буурч байна. Энэ нь Дельта хувилбарын давлагаа буурч байна гэж үзэх үндэслэл юм
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн аравдугаар сарын ирц, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. Энэ хугацаанд УИХ-ын 57 гишүүн хуралдаан огт таслаагүй, 19 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан, 30 гишүүн тодорхой хугацаагаар хоцролттой байна гэлээ. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулагдсанаас хойш өмнөх жилтэй харьцуулахад хоцролтын дундаж 54 минут орчим буюу 1 цаг байсан нь 7 минут болж буурсан
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож байна
ХААН банкны хувьцаа зардагдсан эсэх, үүнийг хэн авсан талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гол сэдэв болоод байгаа. Эл асуудлыг олны анхааралд авчирсан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тус хувьцааг авсан байж болзошгүй эрхмүүдийг бүртгэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сануулга өглөө. Тэрбээр “2022 оноос эхлэн Ерөнхий сайд Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчин нээгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүнийг би ажлаас нь халсан. Нэрийг нь зарлахгүй л байгаа болохоос биш. Иргэний нисэх дээр агентлагийн дарга нар дээр юу болов та нар сонссон л байх... “Эрдэнэс Монгол”, ЭМЯ-тай холбоотой асуудлыг сонсож байгаа байлгүй дээ. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын хэргээр 87 төрийн албан хаагчийн хэрэг шүүхээр шийдэгдсэн шүү. Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчлөнө. Ажлаа хийж чаддаггүй, авлига авдаг хүмүүстэй хариуцлага ярина” гэв.
Яг одоо Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандаж хэлсэн үгэндээ “Засгийн газар хогтой холбоотой асуудлаар түүхэн шийдвэр гаргаж байна. Одооноос хогийг ангилж хаядаг болно. Энэ нь байгалиа хамгаалах чухал асуудал. Аймгуудын бүсчилж хогний үйлдвэр барих эсвэл Улаанбаатар хот руу хог хаягдлыг татах байх асуудлыг цогцоор шийднэ. Тийм учраас аймгийн Засаг дарга нартай зориуд энэ асуудлыг ярьж байна” гэлээ.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэ хуралдаанд 21 аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож байна.
Эдийн засгийн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Мэргэжлийн байгууллагын өгснөөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.17/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.11.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Сүүлийн үед өргөн нэвтрүүлгийн суваг болгоноор шахуу оргил цагуудаар хонжворт сугалааны тохиролууд явагдаж аз ёндоогоо үзэхийг уриалж байна. Цахим орчинд бол бүр ч хэмжээ хязгаар алдаж, хүссэн бүхэн л сугалаа зарлаж байна. Фэйсбүүк группууд сугалаа зохион байгуулж, машин юм уу үнэт эдлэл амлаад дундаас нь нэг азтан шалгаруулдаг болов.
Цар тахлын үеэр иргэдэд үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд байгаа тул ялгавартай хандах үзэгдэл бодитоор бий болж байна гэж үзэн эсэргүүцэлийн “NoDoubleStandart” хөдөлгөөн өрнөж, хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Nodoublestandart” хөдөлгөөнийхөн иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг бий болгодог гол шалтаг, гох дэгээ болсон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтээр УИХ дээр нээлттэй сонсгол хийхийг дэмжиж өгөхийг АН-ын бүлгээс хүссэн юм
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр манай улсад гадаадын хэдэн иргэн ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ. Тэрбээр "Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 93 улсын 5741 иргэн албан ёсоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна
Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөө Монгол Улсын талд танилцуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Э
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.16/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Одоо Оюутолгойн 2009 онд байгуулсан гэрээнүүдийн “чанар”-ын талаар яриад хэрэггүй. Тэр гэрээнүүдийн дүн гарчихсан. Харин Оюутолгойн ордыг хамтран ашиглагч Засгийн газар, “Рио Тинто” хоёрын хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ гэдгийг бол ярих хэрэгтэй.
Ингэхийн учир нь өмнөх дарга нар шиг олон хувьсагч ярихгүй ч “тоо”-гоо тун ой
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа. -Таны БОАЖ-ын сайдад тавьсан асуулгын хариуг УИХ дээр сонслоо. Зарим гишүүн тахийн талаар улстөржиж байна, Монголын биш жалга довны эрх ашиг ярьж байна гэсэн утгатай мэдээлэл хийлээ? -Би улстөржөөгүй
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүд болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.11.15/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2021.11.15-11.19/-т хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.11.15-11.19/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.