Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.23/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад цаг үеийн асуудлаар ярилцжээ. "Улаанбаатар төмөр зам” ХНН нь “МОН-П1”, “МОН-П2” зээлээ эргэн төлж байгаа. Япон улсын Засгийн газраас авсан энэ зээлийг эргэн төлөхдөө татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа нь таатай зүйл биш
Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр Богд Зонховын хөшөөг барихаар төсөвлөсөн нь санаатай санамсаргүйгээр олон зүйлийг нийгэмд ил болгож өгч байна. Ёстой л мөнөөх буян бузарыг нь ялгаж салгаад өгөв гэдэг шиг.
Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборыг барих ажилд ирэх жилийн улсын төсөвт 32,4 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-аас баталж өгсөн юм.
Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. Өнгөрөгч амралтын өдрүүдийн халуун сэдэв нь 32 тэрбумын өртөгтэй Богд Зонховын хөшөө байв. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзалт хийнэ.
Л.Оюун-Эрдэнийн кабинетаас зарим сайд солигдож, Их хурлын гишүүдээс сайд томилогдох нь тодорхой юм байна. Яг хэдийд вэ гэдэг нь цаг хугацааны асуудал
Цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй "Богд Зонхова" цогцолбор төслийн талаар Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.22/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал
Л.Оюун-Эрдэнэ яг 10 сарын өмнө Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв. Энэ долоо хоногт түүний тэргүүлсэн Засгийн газрын 300 хоног тохионо. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашна гэдэг өндөр хариуцлага, бас хувь заяа юм
Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 2021 оны хувьд гадаадын 6045 иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байна
Амралтын өдрөөрөө амар тайван байя гэсэн ч болсонгүй. Бурхны хөшөөнд 32 тэрбумыг төсөвлөсөн асуудалд бултаараа бухимдаж өнгөрөөлөө. Манай төр засаг ч байсхийж байгаад л хотол олноор нь бухимдуулж, хоногийн хоол, өмсөх хувцас, үнийн өсөлтийн санаашралаас нь иргэдээ түр ч атугай хөндийрүүлэх юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан ирэх 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэхэд чиглэсэн гэж тодотгож буй.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.11.22-11.25/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.09 цагт эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.5, 82.2.7-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зөвхөн яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхад тухайн ажиллагааны оролцогч тал болох хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, орхигдуулан хуульчилсан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлттэй нийцүүлж, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 16,17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцжээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн ажилтан, ажил олгогч, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, тооцоо, судалгаанд үндэслэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ. Хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар тусгажээ. Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор урьдчилан баталгаа олгох асуудлыг хассан байна. Зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжтай байлгах зорилгоор зуучлагч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг “300 сая” төгрөг болгон нэмэгдүүлж, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусган, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна. Монгол ажилтны ур чадварыг сайжруулах, дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх бүртгэлтэй ажилгүй иргэнийг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулах, зарим салбарт гадаадад ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болохоор зохицуулжээ. Цахим засаглалыг нэвтрүүлэх зорилттой уялдуулан тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэх зэрэг зохицуулалтыг шинээр тус тус тусгасан байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөл батлагдсанаар ажлын байрны орон тоо нэмэгдэх талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тус хуулийн төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуультай хэрхэн уялдаж байгаа талаар, Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа хэрхэн тогтоолгох талаар, УИХ-ын гишүүн П.Анужин гадаад ажилтнаас сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эмгэгийн үзлэг, оношлогоо авах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар асуулт, асууж хариулт авчээ. Ажлын хэсгээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 42 санал, найруулгын шинжтэй 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 2 саналыг тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг боловсролын салбарт гадаадын чадварлаг багш нар маш их хэрэгтэй байдаг
бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас асуулт асууж, хариулт авлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Н.Лхагвадоржийг томилогдохоор аймгийн МАН-ын хурлаасаа дэмжигдээд байгаа.
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өчигдөр есөн асуудал хэлэлцэв. Чуулганд 63 гишүүн оролцохоос 42 гишүүн ирж, ирц 55.3 хувь байлаа. Хуралдааны өмнө гишүүд бичгээр хүсэлт ирүүлсэн бол танилцуулдаг дэгтэй. Иймд С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын гишүүдээс ирүүлсэн албан хүсэлтийг танилцуулсан юм
Д.Хаянхярваа хэмээх МАН-ын нөлөө бүхий кадруудын нэг авлигын хүндхэн хэрэгт унаад буй. Түүнийг анх баривчлагдахад “Миеэ-гийн фракцид өгч буй сануулга” төдийгөөр төсөөлж байсан нь гэнэхэн бөгөөд хөнгөхөн ойлголт байж.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа. -2022 оны Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдлаа. Мэдээж сайшааж, дэмжих зүйл байгаа байх
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Монгол Улс анх удаа 16.1 их наяд төгрөгийн том төсөв баталлаа. Сайн, муу олон янзаар ярьж байна
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Хятад улс хэд хоног хилээ хаав. Махнаас бусад нь урдаас орж ирдэг ажээ