Цар тахлын тархалтаа хянаж, хумиж чадахгүй, олон зуун хүнээ алдчихаад байж уучлал гуйж, хариуцлага хүлээхийн оронд эрүүл мэнд, амь насыг нь улам бүр эрсдэлд оруулан шоудсан Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ, тэс хөндлөн мэргэжилтэй байж дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голдоггүйн үлгэрээр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга сэтэр зүүсэн Б.Болор-Эрдэнэ нарын зарлан тунхагласан ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН нь дижитал өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т жагсчээ.
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Урд үүссэн шинэ нөхцөл байдал хэвийн горимд хурдан ороосой гэж хүлээж байна. Өдөр болгон холбогдож байгаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар маргаашаас /2021.12.01/ эхлэн таван өдрийн хугацаанд Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийнэ. УИХ-ын дарга Г.Занданшатарын энэ айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж буй. Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.11.30/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.30/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Энэ УИХ дахь сөрөг хүчний статустай Ардчилсан нам дотроо эвээ олохгүй байна. Бүлэг нь бүр ч дор. Сүүлдээ Ардчилсан нам байгаа эсэх дээр ч эргэлзээ төрөхөөр үйл явдлууд өрнөх болсон.
Монголчууд өчигдөр Гэлүгба ёс буюу шарын шашныг үндэслэгч, Цастын мэргэдийн оройн чимэг, "Бодь мөрийн зэрэг" номын зохиогч, их эрдэмтэн Богд Зонхавын нирваан дүрийг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан дүйцэн өдрийг дээр дооргүй нижгэр тэмдэглэв. Үүний өмнө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Богд Зонхавын намтар, уран бүтээлийн судлалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан
Сангийн сайд Б.Жавхлан анх удаагаа өргөн барьсан 2022 оны улсын төсвөө “ХӨГЖИЛ”-ийн “ХЭМНЭЛТ”-ийн гэж тодотгосон. Гэвч төсөв энэ тодотголтойгоо огтхон ч уялдаж авцалдахгүй байгаа нь Богд Зонховагийн хөшөөний 32 тэрбумаар ил болсон.
Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар энэ сарын 28, 29-нд тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Цэцэрлэг хотын төвийн шинэчлэл төсөл”-ийн нээлт, холбогдох байгууллагуудын ажлын анхны уулзалтыг хийсэн юм.
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа. Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаар Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, Үндсэн хуулиа сахин мөрдүүлэх онцгой ач холбогдолтой юм. Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаг, тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн билээ
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко саяхан манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулсан юм
МАН-ын яруу алдарт түүхэн XXX их хурал 12-р сарын 6 өдөр зарлагдав. Энэхүү хурал нь 2-3 хоног л болох шинжтэй
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.Абрамченкогийн айлчлал болон айлчлалын үеэр асуудлуудаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг
Улс тунхагласны ойн баярын өдрийн босгон дээр Ерөнхий сайдын орлогч буюу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ярилцлагыг хүргэж байна. “Ковидын мэдээллийг өглөө эрт авдаг. Тэдэн хүн нас барлаа гэхийг сонсоод, аврах боломж байсангүй юу, эм тариа нь байсан юм уу, юу дутав гээд шалгаах, эрүүл мэндийн салбарынхандаа л итгэж найдахаас өөр аргагүй юм даа” гээд орж ирсэн бичгээ удаан ширтэх түүнээс хүнд хэцүү яриа гарах нь тодорхой байв. “Урт налгар намар боллоо шүү” хэмээн би яриагаа эхэллээ. “Тэглээ, монголчууд биднийг байгаль дэлхий харж үзлээ. Зуншлага сайхан, намар урт боллоо. Сая аймгийн Засаг дарга нартайгаа уулзлаа. Нэвсийсэн цас ороод өгвөл сайхан байна гэнэ. Ахмадууд маань ярьдагдаа, цас зуднаас дутахгүй харын зуд гэж аюул бий гэж. Одоо өвлийн эхэн сар гарсан гэхэд дийлэнх нутгаар цас орохгүй, газар хуурай, мал усгүй, тиймэрхүү л байна гэнэ” гэх нь бас л зовнил мэдрүүлэв. Монголд нүүрлэж буй зовлон бүхэнтэй хамгийн түрүүнд нүүр тулж байгаа энэ залуутай ямар ч яриа өрнүүлсэн бөөн асуудал, бөөн нерв л ярих юм байна. Ийм албан тушаалтны эргэн тойронд шүүмжлэлээс өөр юу ч байхав дээ. Зүхүүлэн зүхүүлэн зүтгэхээс өөр сонголт байхгүй албан тушаал бол Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайдын алба бололтой. Яриа эхлээд 10 минут бололгүй ордны хоёр давхарт яаралтай хуралд дуудагдлаа. Би хүлээлээ... Удалгүй хурдаараа орж ирснээр ярилцлага 20 минут хэртэй үргэлжлэв, туслах залуу нь дахиад яаралтай дуудагдсаныг хэлснээр бослоо. Би хүлээлээ... Ингэж ярилцлага хийдэг ч гэж юу байхав, гэхдээ ингэж л тэвчээртэй хүлээж байж Монгол Улсын Шадар сайдаас хэдэн асуултад хариулт авахаас өөр арга алга. Иймэрхүү ая дантай бид хоёрын ярилцлага өрнөснийг уншигчид болгооно биз ээ.
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товложээ.
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.29/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
Ардын нам 30 дугаар Их хурлаа зарлалаа. Яг долоо хоногийн дараа болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв.
Эмгэнэлд: “Оросын Холбооны Улсын Кемерово мужид болсон уурхайн ослын улмаас уурхайчин, онцгой байдлын аврагч зэрэг олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Оросын ард иргэд, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгох, Монгол, Узбекстан, Мьенмар, Филлипин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэний дагуу илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус улсын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар өөрийн орны ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр хүлээн авахаар нэрсийг эцэслэн ирүүлсэн 39 иргэнийг өчигдөр илгээсэн байна. 2019 оноос БНСУ-ын Гадаад ажил хайгчаар хөдөлмөрийн биржид нэр нь байршиж ажлын санал хүлээн авсан, явах тов хүлээгдэж буй 670 орчим иргэн байна
УИХ-ын дарга Г.Занданшатар Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.