Улс төр
Монгол Цахиурын хөндийг байгуулах, Болливудтай хамтран ажиллах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа
2021-12-2

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа. Энэхүү айлчлал нь  2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус улсад айлчилснаас хойш парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм

ГХЯ: Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй
2021-12-2

БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Мэдээллийн дагуу Гадаад харилцааны яам холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, дараах мэдээллийг гаргажээ. БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20:00 цагаас эхлэн гарсан Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан нэр бүхий дунд сургуулийн нэгдүгээр анги буюу манай улсын боловсролын системээр бол долдугаар ангийн сурагчийг сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд: Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021 оны долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан ба түүний хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан

Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав
2021-12-2

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод  Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт
2021-12-2

Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд  хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хориог ДЭМБ санал болгож байна
2021-12-2

Коронавирусийн шинэ хувилбар Омикронтой холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцжээ. Мөн томуугийн дэгдэлтийн үе таарч байгаа учраас сурагчдыг бүрэн цахимд шилжүүлж, амралтыг нь наашлуулахаар болжээ

Мах нь “магнаг” болдог Монголд малын халдварт өвчин корона шиг тархаж  байна
2021-12-2

Хүнс нь эрүүл бол хүн нь эрүүл. Жирийн л үнэн. Гэхдээ их үнэ цэнэтэй. Үндэсний аюулгүй байдалтай холбогдон яригдах том сэдэв. У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайд байх үед  “нүүр тахалдаг” нэг сэдэв нь эрүүл хүнсээр улсаа хангах тухай байсан. Харин ажил хэрэг болж үлдсэн юм гэвэл  нэрлэж мэдэхгүй нь.

Г.Амартүвшин: Иргэдэд санхүүгийн том тоглогчдын хувьцаа эзэмшигч болох боломж нь нээгдэж байна
2021-12-1

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Богд банк" ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Богд банк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн нар оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,607 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.  УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН: -Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос нэгдүгээрт банкны засаглал сайжирна. Хоёрдугаарт, банкууд 1,2 хүний нөлөөгөөр ажиллах бус олон хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, ААН иргэдэд илүү өгөөжөө өгнө. Тухайлбал хадгаламжийн хүү өнгөрсөн жил 2 оронтой тоотой байсан бол өнөөдөр 6,7 хувь, зээлийн хүү 18 хувь байснаа одоогоор дунджаар 14 руу бууж байна

Цахим хурал хийж, холбогдох үүрэг даалгавар өглөө
2021-12-1

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа.

Х.Нямбаатар: Оюутолгойн хэлэлцээрт яригдсан өр тэглэх асуудлаар Рио Тинто энэ долоо хоногт багтаан хариу өгнө гэж найдаж байна
2021-12-1

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Оюу толгойн хэлэлцээний явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ
2021-12-1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд болж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд тус ажлын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

С.Баяр: Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй
2021-12-1

Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Шийдвэрийг ирэх даваа гарагт эцэслэнэ

"Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
2021-12-1

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.01) хуралдаан 11 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэлцэх асуудалтай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн.  Хуралдаан  “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан.  Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг иргэд, олон нийтийн оролцоог өргөн хүрээнд хангаж, ард нийтээр 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлэн саналыг нь тусгаж, Улсын Бага Хурлын хэлэлцүүлгийг дамжин боловсруулж, Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хэлэлцэн Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан нь манай улсын түүхэн үйл явдлын нэг гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа онцлоод БНМАУ-ын Ардын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” тогтоол баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоосон. Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасныг тодотгов.  Монгол Улсын Үндсэн хуулийн 5, 10 жилийн ойг Улсын Их Хурлын тогтоолоор, 25 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус тэмдэглэсэн.  Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байна

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2021-12-1

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.01) хуралдаан 14 цаг 15 минутад эхэлж, Засгийн газраас 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021.11.19-ний өдөр хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлээд байсан юм. Хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй найман саналыг хэлэлцэж, томьёоллыг дахин боловсруулсан байна

Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилуулахаар дэмжив
2021-12-1

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.01) хуралдаан 10 гишүүн хүрэлцэн ирснээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил даргалсан юм.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалттай. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы Пүрэв гарагийн (2021.11.25) нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг,  Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм. Иймд Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцсэн юм

УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
2021-12-1

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их хурлын 2021 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд
2021-12-1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.       “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ   Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд тус ажлын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд - Эрээний боомтоор чингэлэг тээврийн бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэл, хүн хүч, техник тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.    Мөн “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгаас гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэх юм байна.   ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ   Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв

Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг Монгол улс хүлээн авахгүй
2021-12-1

Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай "Ковид-19"-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ өчигдөр /2021.11.26/-нд мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.   1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх 2

Т.Баярхүү: Омикрон вирус илэрсэн улсуудаас ирсэн иргэд одоогоор байхгүй байна
2021-12-1

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгч байна. Тэрээр "УОК өнгөрсөн сарын 27-нд хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Шинэ төрлийн омикрон вирус илэрсэн улсаас гадаадын иргэдийг хүлээж авахыг түр зогсоож, вирусийн тохиолдол илэрсэн улсаас ирсэн эсвэл дамжин өнгөрсөн монгол иргэдийг хүлээж авахдаа арав хоног тусгаарлаж эхэлсэн

С.Энхболд: Өнөөдрийн байдлаар 18 улсад шинэ мутацилагдсан хувилбар бүртгэгдсэн
2021-12-1

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 16 асуудал хэлэлцсэн. Улмаар гарсан шийдвэр болоод хэлэлцсэн асуудлын талаар ЭМ-ийн сайд С.Энхболд, УОК-ын НБД Б.Баярхүү нар мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий дахинд мэдэгдээд байгаа Омикрон шинэ мутацийг ДЭМБ бүртгэсэн

Д.Содном: Засгийн газар олон сая долларын зээлийн өртэй, ашиггүй шахам нефтийн үйлдвэртэй болчих эрсдэл байна
2021-12-1

Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. -Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно гэх хүлээлт олны дунд байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нефтийн үйлдвэртэй болно гэдгээ баталгаатай хэлсэн? -Эрдэмтэн академич Т.Намжим Газрын тос боловсруулах үйлдвэрийг Япон улсаас тэрбум долларын зээл авч Дархан хотод байгуулах, түүхий газрын тосны хэрэгцээг ОХУ-аас импортолж хангах төслийг ТЭЗҮ-ийн хамт боловсруулаад, Япон улсын холбогдох компанитай байгуулах гэрээний төслийг тохиролцож байсан боловч шийдүүлж чадаагүй байхдаа насан өөд болсон

Эрээнээс ногоо татаж байхаар эм тариагаа оруулж ирэх хэрэгтэй байна
2021-12-1

БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрч, хилээ тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Тус хот байдлыг хяналтдаа авсны дараа хилээ нээх талаар ярилцана гэсэн албан хариуг тухайн үедээ өгч байсан

Төрийн байгуулалтын болон нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана
2021-12-1

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.12.01/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
2021-12-1

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.01/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

МИАТ нэг онгоцонд сарын 440 мянган долларын түрээс төлж байна
2021-12-1

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ. Энэ үеэр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Санхүүгийн нөхцөл байдлын тухайд 2017-2019 оны хугацаанд 35-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт тодорхой хэмжээнд орлого бүрдүүлж байсан

Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?
2021-12-1

Монгол Улс 3.4 сая иргэнтэй. Үүнээс 20 дахин их буюу 70 сая толгой малтай. Тиймээс мах нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог. Засгийн газар цар тахалд бүх анхаарлаа хандуулж бусад асуудлаа хаясны улмаас энэ онд малын гоц халдварт өвчин эрчимтэй тархаж, халдварт өвчин бүртгэгдээгүй  аймаг үлдсэнгүй. 

Алсдаа “аминд орно”, тэдний "хөдөлгөсөн" том төслүүд
2021-12-1

COVID19 цар тахал хүн төрөлхтөнд байсгээд л шинэ “үр төл”-өө танилцуулж байна. Тэр бүрт нь дэлхийгээрээ хямарч, дарж авах вакцины аянд мордоцгоох аж

Б.Бадраа тансаг зэрэглэлийн 20 орон сууц худалдан авч, Ханбогд сумын Засаг даргын гэрээс 12 кг алт гарсан уу
2021-12-1

Байсхийж байгаад дуулддаг баривчилгаа энэ удаад Улаанбаатараас алсарч урд хилийн Ханбогд суманд суманд болжээ.  Алслагдсан нутагт хаан лугаа тухалж, хууль цаазгүй мэт дураар авирлагч дарга цөөн биш. Энэ удаагийн баривчилгаа тэдний нэгийг онилсон бололтой.   

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо
2021-11-30

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт боллоо. Тус хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцсэн байна. Ерөнхий хорооны хуралдаанаас Монголын Засгийн газрын санал болгосноор Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилох шийдвэр гаргасныг эх сурвалж мэдээлэв.  Х.Хэрлэн  замын даргын ажлаа маргааш албан ёсоор  хүлээн авах аж.

УИХ-ын гишүүд монгол улсад хоноцын сэтгэлээр хандаж байна
2021-11-30

УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр, өөрсдийнхөө ашиг олох объектуудын нэг хэмээн харж, яг ингэж хандаж байгаа нь илт байна. Уул нь тэд ард түмнээ төлөөлөн улсаа удирдаж олсон жоохон татварын мөнгөөр нь улс орноо хөгжүүлэх, сонгосон түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг зорилготой сонгогдсон хүмүүс юм

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.