Улс төр
Л.Оюун-Эрдэнэ:Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо
2021-12-6

МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дараа Мандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа.  Ингэснээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна.
МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал  дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж  байгааг намын дарга онцлоод “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол

Д.Сарангэрэл: Хоёр намын нэгдсэн нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн олон сорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой үйл явдал байлаа
2021-12-6

МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. Монгол ардын намын 30 дугаар их хурал 278716 гишүүнийг төлөөлж 1245 төлөөлөгч оролцож байна. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мандатын комиссын илтгэлийг танилцуулав.

Илтгэлд "Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд МАН, МАХН нэгдэн байгуулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж хоёр нам нэгдэх асуудал бодит үр дүнд хүрлээ. Хоёр намын нэгдсэн үйл явц нь Монгол Улсын том эрх ашигт нийцэн улс, эх орныхоо өмнө тулгамдсан олон том сорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой нийгмийн хүлээлтэд бодитой хариу өгсөн түүхэн үйл явдал байлаа.

МАН-ын Их хурал эхэллээ
2021-12-6

Өнөөдөр МАН-ын 30 дахь Их хурал эхэллээ. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм.

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2021-12-6

Монгол Улсын Их Хурлал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.06/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу?
2021-12-6

 Ардын намын 30 дугаар Их хурал өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжилнэ

Сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх шинэ тренд буюу төсвийн мөнгийг хашраах арга
2021-12-6

Цар тахлын нөхцөл байдал, экспортын хязгаарлалт, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 2022  оны төсвийг “Хэмнэлт”-ийн гэж нэрлэж байгаа ч Монгол улс энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан түүхэндээ байгаагүй өндөр төсөв батлаад буй.

Туркт инфляцийн өсөлтөөс болж Ерөнхийлөгч Эрдоганыг огцрохыг шаардаж байна
2021-12-5

Турк улсад энэ жил доллартай харьцах лирийн /үндэсний мөнгөн тэмдэгт/ ханш 45 хувиар унасан ч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төдийлөн санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт
2021-12-5

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд  хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...
2021-12-5

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2021.12.06-12.10/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

УИХ дахь ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...
2021-12-5

Монгол Улсын Их Хурлал дахь ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.12.06-12.09/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 170 мянгад хүрлээ
2021-12-5

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин 6 цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг олныг сэрдхийлгээд байна.

Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад санал цуглуулж байна. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг ажээ. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 170.735 хүрээд байна.

В.Путин, Ж.Байден нар цахимаар уулзана
2021-12-5

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар энэ сарын 7-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг Цагаан ордон бямба гарагт батлан мэдэгдлээ.

Замын-Үүд боомт дахь чингэлэг тээврийг хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусчээ
2021-12-5

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.

ТОЙМ: Цар тахлын дундуурх цагаа олоогүй айлчлал ба Эрээнээс ачаагаа татаж чадахгүй байж далай ашиглах тухай ярив
2021-12-5

Улирч буй долоо хоногийн эхээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов Монгол Улсад айлчлав.

Зөвшөөрлийн тухай хуулийн талаар санал солилцож, туршлага судлав
2021-12-4

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис дахь Казахстан-Монголын бүлгийн дарга Рау Альберт Павловичтай цахим уулзалт хийлээ.    Уулзалтад Монголын парламентыг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар оролцсон бол Казахстан Улсын талаас Парламентын Мажилисын гишүүн Кайнар Абасов Бегалиевич, Сырым Ертаев Махамбетович, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаев Жумаевич болон бусад албаны хүмүүс байлцлаа.    УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бэлтгэл ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар туршлага судлах зорилготой хэмээн цахим уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд шинэчлэн баталсан

Ч.Өнөрбаяр: Монголын эрх ашигтай холбоотой олон асуудлын хажууд намын хагарал жижиг асуудал
2021-12-4

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа
2021-12-3

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Түүнд албаны тамга тэмдгийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гардуулж өгөв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт гаргалаа
2021-12-3

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт гаргалаа.  Илгээлтэд, "НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг НҮБ-аас “Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй, хүртээмжтэй, тогтвортой оролцоо ба манлайлал”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах амлалт нь зөвхөн шударга ёсны асуудал бус улс орны хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах болсон. Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарч буй эдийн засаг, нийгмийн  хямрал өмнө байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна. Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна

П.Ганзориг: МАН олонхоороо хүч түрэн маш муу төсөв баталлаа
2021-12-3

НИТХ-ын төлөөлөгчид болох П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар “НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ”-ийн асуудлаар мэдээлэл хийлээ.    НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг "2022 оны нийслэлийн төсвийн эцсийн хэлэлцүүлэг хийж МАН олонхоороо хүч түрэн маш муу төсөв баталлаа. ХҮН-ын төлөөлөгчдийн хувьд уг төсвийг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангасан, иргэддээ зориулсан төсөв батлах ёстой гэсэн  байр суурийг илэрхийлж, зарчмын маш олон санал гаргалаа

Энэ сарын 5-наас хилийн боомтуудаар чингэлэг тээврээр ачаа бараа татан авна
2021-12-3

Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтанд оруулж эхэллээ.  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч мягмар гарагт хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн яриандаа гурав хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр хил дээрх үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.  Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2021-12-3

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.03) үдээс өмнөх хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 15 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” заасан байдгийн Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан сануулаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 39 нь буюу 90.7 хувийн саналаар хуулийг баталлаа.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021-12-3

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.03) үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын цаг дууссан. Өнөөдрийн хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж зарчмын зөрүүтэй 41 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төсөлд “”кибер орон зай” гэж интөрнэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар;” гэсэн агуулгатай 4.1.2 дахь заалт, ““төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг;” гэсэн 4.1.16 дахь заалт, мөн “Кибер аюулгүй байдлын зөвлөл” гэсэн 11 дүгээр зүйл нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд тус бүрд нь дэмжив

Г.Тэмүүлэн: Татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлдвэржилттэй холбон гаргах шаардлагатай
2021-12-3

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа. -Манай улсын эдийн засаг уул уурхайгаас 70, 80 хувийн хамааралтай. Гэтэл хэтэрхий өөдрөгөөр төсөөлж баталсан төсвийн орлогоо бүрдүүлж чадах эсэх нь өнөөгийн түвшинд маш бүрхэг болчихлоо

Иргэд БНСУ-ын элчин сайдын яаманд уучлалт гуйхыг шаардсан албан бичгийг хүргүүлэв
2021-12-3

БНСУ-ын элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж байна. Иргэн Б.Отгонбаяр тэргүүтэй иргэд гурван шаардлагыг тавьж албан бичгийг БНСУ-ын элчин сайдын яаманд хүргүүлж байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад хамтран ажиллана
2021-12-3

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд, тус улсын Төмөрлөгийн сайд ноён Рам Чандратай өчигдөр уулзаж, санал солилцов.    Цар тахлын үеийн зарим нөлөөллийг тооцоолж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу саадгүй урагшлуулахын тулд улам нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгтэй ноён Рам Чандра санал нэг байв.  Манай Улс уг төсөлд онцгой анхаарал хандуулан, УИХ-аас 2021 оны  нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар  сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан.  Одоогоор үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусаж, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн гэдгийг танилцууллаа

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно
2021-12-3

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах гэж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм

1:1
2021-12-3

 Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан

Л.Оюун-Эрдэнэд "бяр нэмэх" улс төрийн эрх мэдэл
2021-12-3

 Эрх баригч МАН ээлжит Их хурлаа ирэх даваа гаригт хуралдуулахаар товлосон. Энэ хурал улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн түвшинд анхаарал татаж байна.  Ялангуяа 100 жилийн түүхтэй эрх баригч намыг хэн удирдах вэ гэдэг нь энэ хурлаар шийдэгдэх учиртай

Чуулган: ШЕЗ-ийн шүүгч бус тав дахь гишүүнийг томиллоо
2021-12-2

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулсан бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав, Дашпунцагийн Эрдэнэчимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн.     Улсын Их Хурлын 2021 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон бол Дашпунцагийн Эрдэнэчимэгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.     Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилно.” гэж, 77.8 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу Улсын Их Хуралд нэр дэвшүүлнэ.” гэж заасныг баримтлан Дорждамбын Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхамыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн байна.     Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Ганбат, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам, ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан нар хариулт өглөө

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.