УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2021.12.14/ хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонслоо. Хууль зүйн сайд Х.Нямбаатар: -Улсын хэмжээнд энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 23 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 842 буюу 3.7 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1305 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 261-ээр буюу 25 хувиар өсч, бүх хэрэгт эзлэх хувийн жин нь 5.6 хувь болжээ. Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлд 1164 иргэн өртөж хохирсны 1026 нь буюу 88.61 хувь нь эмэгтэйчүүд, 125 нь буюу 10.7 хувь нь хүүхэд байна
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.16/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нүүр тулж хэлэлцээр хийнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Хурал өнөөдөр болно гэж тэмдэглэжээ
Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар сонсгол хийх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр нийтийн сонсголыг хэн нэгний эрх ашигт нийцүүлэхгүйгээр явуулах, үр дүн ямар байх зэрэгт гишүүд шүүмжлэлтэй хандлаа
Оюутолгойн захидал оны онцлох сэдэв болон яригдах бололтой. Хоёр хоногийн өмнө энэхүү захидлын агуулгыг Засгийн газраар хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.
УИХ-ын гишүүн Т. Аубакирын охин Аубакир овгоосоо албан ёсоор татгалзахаа мэдэгдлээ. Тэрбээр тус мэдэгдэлдээ " Өнөөдрөөс эхлээд миний бие Аубакир гэдэг овгоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. -Саяхан болсон МАН-ын 30 дугаар Их хурлыг та товчхон дүгнэж юу хэлэх вэ. Их хурлаас ямар үр дүн хүлээж байв? -Цар хүрээний хувьд нэлээд том, цаг хугацаа ч чамгүй орох зорилтуудын талаар хэлэлцлээ
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та манай томоохон бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн нэг. Цар тахлын үеийг хэрхэн даван туулж байна? -Яг үнэнийг хэлэхэд, амаргүй л цаг хугацааг туулж өнгөрүүлж байна
Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хороод "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр Монгол улсад виртуал хөрөнгийн 8 төрлийн бирж л байсан бол өнөөдөр энэ тоо 22 болж өссөн байна
УИХ-ын гишүүн Ц.Туваан шинэ хуулийн төсөл санаачилж буйгаа мэдээллээ. Тэтгэврийн зээлтэй байсан иргэн нас барсан тохиолдолд зээл нь ар гэрт нь үлддэггүй байх хуулийн төсөл санаачилж байгаа аж.
Энэ талаараа тэрбээр "Миний бие УИХ-ын гишүүний хувиар нас барсан, өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачиллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450,000 тэтгэвэр авагч хүн бий. Эдгээр иргэд дундаас хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа энэ хүмүүс зээлтэй бол тухайн зээл нь ар гэрийнхэн нь төлдөг байдлаар шийдэгдээд явж байгаа. Хүмүүс талийгчаа алдсан ажил явдалтай үед тухайн зээлийг төлөх нь хүндрэлтэй байдаг учир үүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл байгаа юм. Энэ бол анх удаа хийж байгаа ажил биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Мөн тэтгэврийн зээлгүй байсан 210,000 гаруй иргэдэд 1 сая төгрөг олгох буюу нийт 900 орчим тэрбум төгрөгийн асуудлыг төрөөс шийдэж өгч байсан" гэв.Энэ сарын 3-ны өдөр Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдуулан талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл болон ар гэрийнхэний зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл амиа алдсан алба хаагчийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2021.12.15/ 15:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон коронавируст халдварын цар тахлаас урьдчилэн сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих түр хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар цар тахлын “Омикрон” хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн талаар байнгын хорооны гишүүд мэдээлэл сонслоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулаад, хувилбаруудыг тодорхойлдог болсон
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.15/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдөр /2021.12.15/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордоно гэсэн албан ёсны мэдээлэл цацагджээ. Тэрбээр өнөөдрөөс 17-ныг хүртэл Орост ажиллах юм байна
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг, Зам Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. Даалгасан даруйд хэрэгждэгсэн бол сайхан л байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: - Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. - Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав. - Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоо, аймаг сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол Засгийн газрын хуралдаанаар гарсан талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өгөв.
Ингээд өнөөдрийн одоо сонгон шагаруулалтын журмыг бол Засгийн газрын хуралдаанаар дэмжиж баталсан байж байгаа. Засгийн газрын Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай хүндүйлдвэрийн сайдад олголоо. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг бол Засгийн газрын эрх олгосноор геологи, уул уурхайн төрийн захигааны төв байгууллага баталдаг. Уул уурхай, хүнд өдрийн сайдын 2018 оны А хорин наймдугаар тушаалаар баталсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтын сонголт шалгалтын журмыг өнөөдрийг хүртэл одоо үйлчлээд явж байгаа
Өнөөдрийн Засгийн Газрын хуралдааны шийдвэрээс “Оюу Толгой”-н хэлэцээрийн явцын талаар мэдээлэл хийлээ.
2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд-Эрээний авто замын хилийн боомтыг дахин хаасан эсэх асуудлаар мэдээлэл хийж байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 191 тохиолдол бүртгэгджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн олон буюу халдварын 19 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн дараа буюу 12 сарын 16 нд ОХУ-ын Москва хотноо болох төрийн айлчлалын үеэр олон ажил төлөвлөгдөж байгаа бөгөөд боловсрол, соёл шинжлэх ухаан, цэрэг аюулгүй байдал, хил хамгаалах, эрчим хүч, зам тээвр, газ хийн хоолой зэрэг олон чиглэлээр гэрээ контрактууд хийгдэх төлөвтэй байгаа талаар ажиглагчид мэдээлж Оросын РТР сувагаар ирэх 7 хоногийн тойм нэвтрүүлгээр ч гарав.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдөр /2021.12.14/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн намуудын хувьд нэлээд дуулиантай, шуугиантай өнгөрлөө. Төрийн эрхийг бүхэлд нь барьсан МАН Их хурлаа хийлээ
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.14/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна
МАН-ын ХХХ ИХ хурлаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-ын эргэн тойронд тус намын дэргэдэх Ардын хүч холбооны ТУЗ-ийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяртай ярилцлаа. -Ардын нам ХХХ их хурлаа саяхан хийлээ. Энэ удаагийн хурлын онцлог, тавьж буй зорилтуудын ирээдүйг та юу гэж дүгнэж байна? -Миний хувьд намынхаа дөрөв дэх Их хуралд оролцлоо