УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Тэтгэврийн шинэчлэлийн талаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг"-ийг надаар ахлуулан байгуулж байсан. Тус ажлын хэсгээс "Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл"-ийг санаачлан өргөн мэдүүлсэн ба одоогоос яг 1 жил 1 сарын өмнө тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй хамтатгаад явъя гэж тохиролцсон ч өнөөдрийг хүртэл урагшгүй л байна.
Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа.
БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 25, 26, 28, 29-ний нислэгээр тус улс руу богино хугацааны визтэй хүн зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг МИАТ компани мэдээлэв.
Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:
-Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин 3-дагч улс руу зорчих транзит зорчигч
-БНСУ-ын иргэд
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы энэ долоо хоногт /2021.12.23-12.24/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.23/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдын зэргээ үргэлжлүүлэх үү, явах уу Ерөнхий сайдын зөвлөхөөс шууд тушаал дэвшиж одоогийн Засгийн газарт сайдын зэрэгт хүрсэн нь алдарт Ц.Нямдорж. Л.Оюун-Эрдэнэ өөрөө санал тавьж түүнийг танхимдаа урьж ажиллуулж байгаа гэдгээ мэдэгдэж байв
УИХ-ын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх үйл ажиллагааны шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2021.12.22) боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нээж хэлсэн үгэндээ “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Тус хуулийг шинэчлэн баталсан гол зорилтуудын нэг нь согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж буй үйлдэл бус, харин түүнийг өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэйг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэх, түүнчлэн эмчлүүлэгч өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжийг хуульчилсан явдал юм. 2000 онд батлагдсан Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд эмчлүүлэгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Албадан хөдөлмөрийг устгах тухай олон улсын конвенцид нийцүүлэх нь зүйн хэрэг гэж үзэн албадан хөдөлмөр хийлгэх асуудлыг хассан
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2021.12.22) “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу гадаад улсаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлахаар боллоо. Учир нь өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад КОВИД-19-ийн омикрон хувилбар илрээд байна
Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах товтой байгаа. Түр хороо өнөөдөртөө дүгнэлтээ гаргаж амжвал маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тогтоолын төсөл нь 2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналыг харгалзан зарим арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрөх тухай агуулгатай
2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.22/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.12.22/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Цахим хөгжлийн суурь болсон дөрвөн хуулийг парламентаар баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учралын байр суурийг хүргэе. -Таны хувьд цахим засаглалтай холбоотой таван хуулийн Ажлын хэсгийг ахаллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэгээр цөөрч мэдэхээр байна. Учир нь МАН-ын нэг гишүүн АН-д орно гэж намынхандаа албан бусаар мэдэгджээ
Омикрон омгийн халдварын үе дэх дэлхий ертөнц: ТЭД ба БИД Цах тахлын Омикрон хувилбар хөнгөн гэсэн ойлголт улам бүр бүдгэрсээр байна. Энэ омгоор нас барсан тохиолдол улс орнуудад бүртгэгдэж тоо нь нэмэгдсээр байна
Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа. -Д.Урианхай гуай саяхан “Өдрийн сонин”-д “Том зорилгод том шалтгаан дандаа хөндөлсдөг” гээд өөрийнх нь тодорхойлсноор “философи-учирлал” нийтлүүлсэн л дээ. Яагаад монголчууд XIII зууныг эс тооцвол бусдаас ямагт хараат, ард түмэн маань ядуу зүдүү амьдарч ирсэн юм бэ гэдэгт хариулт эрэлхийлсэн байна лээ
Архангай аймгийн Эрдэнэмандал сум сумандаа шинэчлэл хийж, жишиг сум боллоо. Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, усан сан, 90.9 метрийн урттай гүүр, цэвэр бохирын шугам, гэр хорооллын гэрэлтэй гудамж, 1.19 км-ийн урттай хатуу хучилттай зам зэрэг томоохон бүтээн байгуулалт хийгджээ. Энэ төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар санаачилж, Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгуулснаар эдгээр бүтээн байгуулалтууд богино хугацаанд амжилттай хэрэгжиж эхэллээ. АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛ СУМ АХУЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛОВ Өмнө нь бохирыг шахуургаар соруулж, зөөврийн аргаар булдаг байсан бол одоо ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай болсноор байгальд ээлтэй төдийгүй сум орон нутгийн иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Цэвэрлэх байгууламжийг “Тоска” ХХК Чех улсын технологиор, 600 сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн байна. Сум, орон нутгийн төлөөллүүд цэвэрлэх байгууламжийн ойролцоо мод тарьж, тарьсан модоо байгууламжаас гарах саарал усаар услахаар төлөвлөжээ. ЭРДЭНЭМАНДАЛЧУУД УСАН САНТАЙ БОЛЛОО Хотын төвлөрлийг сааруулж, орон нутагтаа сайхан амьдрахад Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хичээл зүтгэл их байгааг нутгийн иргэд онцлон, талархаж байлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын үр дүнгийн талаар Улс төр судлаач, Олон улс судлалын доктор Н.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа. -Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын явцыг та нарийн сайн харсан байх
+76 булангийн анхны зочноор УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцлоо. Түүнтэй өнгөрсөн долоо хоногт ирсэн захидлын талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн /2021.12.21/ хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 125 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 85 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт батлагдлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр "Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрсэн
УИХ-ын гишүүн инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тоон гарын үсгийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар тэрээр "Цахим гарын үсгийн хуулийг баталсан
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хийсэн ажлын тайлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "E-Mongolia төсөл 2021 оныг 600 үйлчилгээтэйгээр үдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн хурлаар 574 байсан бол өнөөдөр 600 үйлчилгээ болжээ. Хамгийн их авсан үйлчилгээ нь жолооны үнэмлэх солих нөхөн олгох үйлчилгээ 94 мянга гаруй, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 гаруй мянга, гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14 мянга гаруй, шүүхийн шийдвэрийн архивийн лавлагаа 3 мянга гаруй, дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын саналыг онлайнаар авч болж байгаа үүнийг 1844 удаа авсан байна.
УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн.