Улс төр
Салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
2021-12-28

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээлээ
2021-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зарлигийн дагуу цэргийн дээд цол хүртээх ёслол боллоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2021-12-28

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдөр /2021.12.28/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно
2021-12-28

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2021.12.28/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
2021-12-28

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.28/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

С.Эрдэнэ бол АН
2021-12-28

  Дээд шүүхийн бүх шүүгч энэ сарын 20-нд хуралджээ. Тэд “...АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлье” гэсэн хүсэлтийг хэлэлцсэн байна

Г.Амартүвшин: Капитал банкны түүхийг давтахгүйн тулд банкуудыг шалгаж, Төрийн байгууллагуудаас байршуулсан мөнгөний хэмжээг тодорхой болгоно
2021-12-28

Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинтэй Банкны тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагаа нь доголдоод буй арилжааны банкуудтай холбоотой асуудлаар ярилцлаа.

Олонхийн түрэмгийлэл ба “оготнын дуу тэнгэрт хүрэхгүй”
2021-12-28

Олонхийн түрэмгийлэл ба “оготнын дуу тэнгэрт хүрэхгүй” Өнөөгийн УИХ-ыг сөрөг хүчинтэй гэх хэцүү, үгүй гэх бас хэцүү.  Д.Ганбат тэргүүтэй  “Бага газрынхан” буландаа бузгайрч харагдавч олонхын бүлэг тэднийг ёстой л  жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэсэн тоомжиргүй байдлаар ханддаг. Улс төрийн соёл төлөвшил талаасаа бол энэ үнэхээр муухай харагдана. МАН үнэмлэхүй олонх  болсон нь үнэн

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
2021-12-27

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 48 дахь дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн заалт нэмсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хэмээсэн заалт нэмсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх сайд нарын эрхлэх асуудлыг тусгажээ. Мөн дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ. 2022 онд Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулна

Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хурал боллоо
2021-12-27

Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан баярын хурал Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, Мянганаар өртөөлсөн Монгол төрийн гал голомтыг энэ цаг үед түүчээлж буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн түүхт ойн баярыг мэндийг дэвшүүлье. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн морин цагт Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээх эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ. Богд хааны зарлигаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн”- Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,- Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.  Эзэнт гүрний гал голомт хоёр зуу гаруй жилийн туршид харийн ноёрхолд автаж, Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсан байсан түүхийн нэн эгзэгтэй цаг үеийг эцэг дээдэс минь ийнхүү ялан дийлсэн билээ

Шаравын Гунгаадоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2021-12-27

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
2021-12-27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан

Д.Ганбат: Нийтийн сонсголыг 12 дугаар сарын 30-нд явуулахыг дэмжихгүй байна
2021-12-27

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Оюу толгойн ордтой холбоотой асуудал. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна. Хөрөнгө оруулагч талаас тавьсан таван саналыг мөн дэмжиж байна. 

Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрч байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна.  Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна.

Гуравдугаарт, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байдаг. Үүнийг Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиар зөрчиж байна. Иргэдийн тавьсан саналын дагуу бид УИХ-ын чуулган дээр сонсгол зохион байгуулах санал гаргасан. Энэ саналыг дэмжин 37 гишүүн гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд арванхоёрдугаар сарын 30-нд энэхүү сонсголыг Хууль зүйн байнгын хороонд явуулах санал гараад дэмжигдсэн. Үүнд УИХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Шинэ жилийн баярын уур амьсгал орсон нөхцөлд яриад өнгөрсөн нэр төдий зүйл болох гээд байна. Тийм учраас энэхүү сонсголыг хойшлуулан он гаргаад ярилцах санал гаргасан ч дэмжигдээгүй" гэсэн юм.АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт,Оюу толгойн ордтой холбоотой асуудал. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна

Амралтын өдрүүдэд 130 тээврийн хэрэгслийг Эрээн боомтоос татан авчээ
2021-12-27

Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2021-12-27

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.27/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Н.Энхбаяр Засагт ирэх үү, эсвэл хүүгээ давхар дээл өмсгөх далд хувилбартай явна уу
2021-12-27

Н.Энхбаяр Засагт ирэх үү, эсвэл хүүгээ давхар дээл өмсгөх далд хувилбартай явна уу Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэж. Улс төрөөс уйддаггүй, явдаггүй  хүн гэвэл Н.Энхбаяр.Тэрбээр тодордоггүй, тойргоос гардаггүй МАХН-аа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-тай нэгтгэснээр улс төрийн хожил авах эрхээ  баталгаажуулж амжаад байгаа. Хүү Н.Батшугараа Сонгинохайрханы нөхөн сонгуульд дэвшүүлж УИХ-д оруулж аяганы хариугаа авав.  Үүгээр тэр сэтгэл ханах хүн биш. Олон нийтэд тодорхой байгаа мэдээллээр тэр Засгийн газарт Шадар сайдын суудлыг онилж байгаа гэх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...
2021-12-26

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы ирэх долоо хоногт /2021.12.27-12.31/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Б.Пүрэвдорж: Ахмадуудын тэтгэврийг өндрөөр тогтоолгохын тулд энэ хуулийн төслийг өргөн барьсан
2021-12-26

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. -Та Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Бараг жилийн дараа хэлэлцэх эсэх нь шийдэгдлээ

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...
2021-12-26

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.12.27-12.31/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

УИХ: Байнгын болон түр хороод ирэх долоо хоногт...
2021-12-26

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2021.12.27-12.31/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Гамшгийн хууль байсаар байтал Цар тахлын хуулиар Засгийн газрыг угжих учир шалтгаан юу вэ
2021-12-25

Гамшгийн хууль байсаар байтал Цар тахлын хуулиар Засгийн газраа угжих учир шалтгаан юу вэ Баасан гарагт УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Цар тахлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. 2020 оны дөрөвдүгээр сард баталж зөвхөн тухайн оныг дуустал хэрэгжиж, УИХ нэг удаа зургаан сараар сунгаж болох заалттай энэ хуулийг эдүгээ бүр дөрөв дэх удаагаа сунгахаар  хэлэлцэж байгаа нь энэ.   Засгийн газрын хувьд энэ хууль чихэр бурам шиг амттай байгаа нь тодорхой. Тийм ч болохоор дахин дахин сунгуулах гэж зүтгэхээс яах билээ

Д.Өнөрболор: Манай холбогдох байгууллагууд эрч хүчтэй, шуурхай, тогтвортой ажиллах нь чухал
2021-12-24

УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа. -Та Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан, айлчлалыг хэрхэн дүгнэж байна вэ? -Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ айлчлал болсноороо онцлог. Бүхэл бүтэн зуун дамнасан яриа хөөрөө өрнөсөн айлчлал боллоо гэж үзэхэд болох байх

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоршоологчдод 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ
2021-12-24

Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үндэсний чуулганд оролцож байгаа хоршоологчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоршоологчдод баярын мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Дэлгэр сайхан эх орныхоо өнцөг булан бүрээс ажлын амжилт, бүтээлээрээ манлайлан шалгарч, 100 жилийн ойн үндэсний чуулганд хоршооны гишүүдээ төлөөлөн нийслэл хотноо хуран чуулж буй хоршоологч Та бүхэндээ ойн баярын мэнд хүргэж,  чин сэтгэлийн мэндчилгээ  дэвшүүлье. Манай улсад хоршоо байгуулах анхны санаачилгыг 1917 онд Д.Чагдаржав, гүн Цэдэвсүрэн тэргүүтэй 17 хүн гаргаж байсан ч 1921 онд Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан нарын дэмжлэгээр биеллээ олж, Богд хаан зөвшөөрснөөр Монгол ардын харилцан туслалцах хоршоо байгуулагдаж, даргаар нь Д.Чагдаржавыг сонгосон түүхтэй. Тэртээ 100 жилийн өмнө монголчууд бид хөгжлийн суурь бодлогоо тодорхойлоход хамгийн чухал нь иргэдийн эвлэлдэн нэгдэл буюу үндэсний хоршоо байгуулах санаачилга байлаа. Дэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилтуудыг даван туулж байна. Улс бүхэн эдийн засгийн  сэргэлтийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр шамдаж байгаа энэ үед үндэсний баялаг бүтээгч болох хоршоологч Та бүхэн өнгөрсөн 100 жилийн хөдөлмөр, үйл ажиллагааныхаа ололт, амжилтыг дүгнэж, ирээдүйн 100 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлохоор чуулж байгаад талархаж байна. Үе үеийн хоршоологч Та бүхний ажлын байр шинээр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, баялаг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн гавьяа их билээ. Цар тахлын үед ч Та бүхэн ажлын байруудыг хадгалж, 2021 оны 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 297,000 ажлын байр хадгалсан мэдээ хүлээж авсан. Өнөөдөр манай улсад 4,500 орчим хоршоо, үүнээс 3,700 орчим нь орон нутагт, 800 орчим нь Улаанбаатар хотод, нийт 230 гаруй мянган гишүүнтэй, 49.6 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хоршоолол улс орны тэргүүлэх хөгжлийн салбар болж хөгжсөнийг нотолж байна

П.Нямдаваа, А.Нота нарт хөдөлмөрийн баатар, Ц.Төмөр-Очирт гавьяат эмч цол хүртээлээ
2021-12-24

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

С.Амарсайхан: Ковидын шинжилгээний сорьц сольж, хуурамч хариу гаргасан нөхдүүдийн хэрэг шүүхэд шилжсэн
2021-12-24

 УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Цар тахлын хуулийг дагасан төрийн албаны томилгоотой холбоотой асуудал болон ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцсон эсэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас тодруулав.

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2021-12-24

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.24/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээ чинь гарт баригдаж, нүдэнд өртөхгүй байна, Ерөнхий сайд аа.
2021-12-24

Л.Оюун-Эрдэнийн танхимд ажил хийж байгаа сайд нарыг нэрлэ гэвэл гарын таван хуруунд элбэгхэн багтана.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулагдана
2021-12-23

Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.