Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалж 5.6 тэрбум төгрөг Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэх чингэлэг тээвэрлэлтэд зориулж, 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. Эргэн сануулахад, арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэлсэн
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар мэдээлэл хийж байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчийг томилуулах тухай асуудал хэлэлцжээ. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын ахлагч, Төрийн байгуулалтын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул танилцуулга хийсэн юм. Тус Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 4.1-д заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг Төрийн байгуулалтын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуулаар ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар Байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Журамд заасны дагуу комиссын бүрэлдэхүүнд Удирдлагын академи, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд багтаж ажиллажээ. Сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр 7 хоног нээлттэй зарлаж, 8 хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан 5 оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс нь хамгийн өндөр үнэлгээ авчээ
УИХ-ын гишүүн инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралтай Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар болон бусад хуулийн талаар ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд цахим шилжилтийн талаар нэлээд ярих боллоо. Цахимд шилжих ажил хэзээнээс эхлэлтэй вэ? -Бид өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим шилжилтийг төрийн болон хувийн бүхий л шатанд бий болгох зэрэг тодорхой зорилт дэвшүүлэн ажилласан
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Засгийн газар энэ оны сүүлийн хуралдаанаа хийхээр товложээ. Мягмар гарагт Засгийн газар хуралдахаар товлоод байсан ч пүрэв гараг руу хойшилсон. Гэвч энэ өдөр Оюу толгойн, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцсэн тул мөн хуралдаагүй
УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн сарын 19-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хуулийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.30) хуралдаан 13 цаг 38 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн 6 багц асуудлаас бүрдэх бөгөөд эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэх хөгжлийн 20 төсөл, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжинд 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай жагсаалтыг хавсаргалаа. Дэлхий даяар цар тахлаас үүдэн, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, дэлхийн геополитикийн хүчин зүйл давхцсан нэн хүнд цаг үед Та бид эдгээр асуудлуудын шийдэл болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж байна. Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёрдахь удаагаа -5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэр удаан үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Таримал ургамлын үр, сортын тухай /Шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.30/ хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн
УИХ дахь Ардчилсан намын бүлэг АН-тай хамтран иргэний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хуулийг боловсруулан өргөн барина гэж С.Эрдэнэ мэдэгдэж байсан.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Цар тахлын хуулийг сунгах нь зүйтэй. Дэлхий дахинд өвчлөлийн нөхцөл байдал хүндэрч байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. Төсөлд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгасан. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн. Түр хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг төслийн холбогдох заалтуудад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Оюутолгойн гэрээнээс Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашилж байгаа юу. Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Ногдол ашиг хойшлуулсан асуудал чинь Дубайн 4.1 тэрбум ам. Долларын зээл шүү дээ
Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүхээс “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцэж гаргасан 37 дугаар тогтоолын талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт заасны дагуу хураангуй мэдээллийг танилцуулж байна.
Өргөдлийн товч агуулга:
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолж, “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” хэмээн өргөдөл гаргаж, 6 хавтас баримт хавсарган ирүүлснийг Улсын дээд шүүх 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ.
Нягтлан шалгах ажиллагаа явуулсан байдал:
Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд нягтлан шалгах ажиллагааг явуулсан.
Өргөдөлд хавсаргаж ирүүлсэн тухайн намын 1152 гишүүний мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9 дүгээр зүйлийн 9.3-т “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гээд 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж заасан шаардлага хангаж буй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад 838 иргэний мэдээлэл зөрүүтэй болох талаар хариу ирүүлсэн байна.
Баримтын зөрчлийг арилгах талаар тус намын дарга Ц.Оюунгэрэлийн гаргасан хүсэлтийг хангаж, өргөдлийг холбогдох баримтын хамт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаасан. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр огноолж, дахин өргөдөл гаргаж, 6 хавтас бүхий холбогдох баримтыг ирүүлжээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг хийж байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдөр болон маргааш /2021.12.30-31/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2021.12.30/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.30/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Мутацийг нь тогтоолгох гэж мунгинаж байх зуур омикроны халдвар Монголыг хэд тойрч амжина ЭМЯ-ны цар тахлын нөхцөл байдлын талаарх өчигдрийн мэдээллээр гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол бүртгэгдсэн гэжээ. Энэ чинь л аюул. Коронавирусийн Омикрон хувилбар эдүгээ дэлхийн 120 гаруй улс оронд тархаад байна гэсэн мэдээлэл байна
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Түр хорооны хуралдаанаар УИХ-ын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Ганболд нар төслийн 1 дэх заалтын 1 дүгээр дэд заалтад “ноогдох” гэсний дараа “Оюу толгой ХХК-иас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун нар төслийн 1 дэх заалтын 2 дугаар дэд заалтын “цуцлах, дуусгавар болгох” гэснийг “хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох” гэж өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Б.Жаргалмаа гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Б.Саранчимэг, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Н.Алтанхуяг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, Б.Жавхлан нар асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав. Оюу толгойн ус ашиглалтын асуудлын талаар Ш.Адьшаа гишүүн тодруулж, Түр хорооны даргаас хариулт авсан бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Түр хорооны дэмжсэн, төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан тодруулга хийлээ
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулсан. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагнал гардууллаа. 2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 117 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үеийнхнээ манлайлсан 30 сурагч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламж, гарын бэлэг гардуулсан юм. Энэ үеэрээ тэрбээр бүтээлч байдал, сурлага, урлаг, түүх соёл, байгаль хамгаалал, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, хүүхдийн оролцоо, багийн амжилтаар манлайлсан эрхэм дүү нартаа чин сэтгэлийн баяр хүргэе гээд, цар тахлын амаргүй үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй Та бүхэнд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье” гэв. Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байна. ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД:Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл: 1
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 12.00 цагт эхэллээ.
Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.