Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Бид төмөр замын асуудлыг олон жил ярьж байна. Төмөр замаа барьж чадаагүй нь манай улсын хөгжилд хамгийн их саад болж байна. Төмөр замын хулгайч бол хамгийн том хулгайч. Төмөр зам дээр хэдэн их наяд төгрөгийг хулгайлж, мөнгө угаасан гэж олон жил яригдаж байгаа. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байж байгаад больчихсон нэг нөхөр гэж яригддаг. Түүнийг төмөр замаас маш их мөнгө угаасан гэж яригддаг. Тухайн үед тэрийг нь УИХ-аар оруулаагүй. Өмчийн эзэн нь хэлэлцээгүй, зөвшөөрөл аваагүй.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.01.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
АН-ын дарга хэн бэ, тус нам хаашаа яваад байна гэдэг асуулт улс төрийн хүрээнд оньсого шиг байсаар өнгөрсөн оныг үдсэн. Тэгвэл энэ асуултын хариу бүрхэг хэвээр шинэ онтой золголоо
Түүхэндээ байгаагүй их төсөв баталчхаад “Санхүүгийн бололцоотой болхоор тэтгэвэр нэмж, зөрүүг арилгахад анхаарна” гэж байгаа нь арай л бүдүүн зүрх үү, үгүй юу Цаг хугацаа хурдан юм. 2020 оны сонгуулиас хойш хоёр дахь жилтэйгээ золгож байна
Ганнамын гудамжинд Монгол улсын 3 иргэн зодуулсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор ЭСЯ-наас мэдээлэл өгсөн байна.
Тэгвэл энэ талаар БНСУ дахь Монголын ЭСЯ-наас "Ганнамд болсон асуудал нь монголчууд хоорондоо зодолдсон" гэх мэдээллийг өгчээ. Тодруулбал, Монгол залуучууд муудалцаад хоорондоо барьцалдаад, түлхэлцэж байхад нь хүн цагдаа дуудахад зугтаасан хэрэг аж.
Дүүжин тээвэр цаашид хэрхэх талаар Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа уг төслийг ярьж байсан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Засгийн газрын хурлаар хэлэлцээд баталсан зүйлийг зогсоохгүй.
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр намрын чуулганаар хэлэлцэх асуудал болон Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцжээ. Намрын чуулган 01 дүгээр сарын сүүлээр завсарлана
Нийтлэлч, зохиолч Б.Батбаяр буюу Баабарын бичиж туурвисан ном, нийтлэлүүд өнөөгийн улс төр, нийгмийн болох болохгүйг хөндөн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог нэгэн гэж үздэг билээ. Тэгвэл Баабар жиргээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр:
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн Ажлын алба, “Төрөлх- Алтай” Төрийн бус байгууллагатай хамтран, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Ногоон дэлхий-Бидний ирээдүй” сэдвийн дор гурван төрөлт уралдааныг гурван насны ангиллаар зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.03/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Шинэ он гарлаа. Нийтээрээ нижгэр тэмдэглэлээ. Гэвч өнөөх COVID19 цар тахал намжаагүй. Омикрон хэмээх шинэ хувилбар гарчихсан, улс орнуудад тархсаар байна. Дагаад дэлхийн эдийн засгийн их хямралын чимээ улам ойртон сонсогдож эхлэв.
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2022.01.03-07/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2022.01.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.
Авлигын хэргээр 22 жилийн хорих ял сонссон БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд одоогийн Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өршөөл үзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. БНСУ-ын Хууль зүйн яам шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад Пак Гын Хэ оруулсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-нд түүнийг сулласан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Пак Гын Хэ энэ жил гурван ч удаа мөр, нурууны өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, мэс засалд оржээ
Ангараг гарагаас авсан шинэ зургууд нийтлэгдсэн байнаХятад улс "Тяньвэн 1" зондоос авсан Ангараг гарагийн шинэ зургуудыг нийтэлжээ Хятадын Сансар судлалын үндэсний газар "Тянвэнь 1" тойрог замын аппаратаар авсан Ангараг гарагийн шинэ зургуудыг нийтэлжээ. Зургийг удирдлагын вэбсайт дээр байрлуулсан. Хүрээнүүд нь тойрог замыг өөрөө болон Ангараг гарагийн гадаргуугийн хэсгийг авдаг
Айл өрхүүдийн цахилгааны хөнгөлөлт үргэлжилж, АН ам хэлээ ололцох сурагтай долоо хоног Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн тохиов Улирч буй долоо хоногт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ой тохиолоо. Түүх сөхвөл тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.Энэхүү үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэргийг санаачлан зохион байгуулагч нь наймдугаар Богд Жавзандамба байв. Энэхүү ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. "Давхар дээл" хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшлов Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Даваа гарагт /2021.12.27/ давхар дээлийн асуудлаар хуралдаахаар товлоод байсан ч хойшлов. Тодруулбал, ҮХЦ-ийн дунд суудлын энэ өдрийн хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 33 39.1 дэх “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх маргааныг хянан хэлэлцэх байв. Үндсэн хууль зөрсөн гэх энэ гомдлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, ХҮН-ын гишүүн Т.Доржханд нар гаргасан юм. Цэц энэ маргааныг хүлээн авч, хуралдаан зарласан нь эрх баригчид Засгийн газрынхаа бүтцийг шинэчилж, “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмэх байв. Түүнчлэн энэ оны эхнээс шинээр хоёр яам байгуулна
ТАНИЛЦ:2022 оны Монголын томоохон бүтээн байгуулалтууд 2022 он гарлаа. Энэ бол эрх баригчдын хувьд амлалтаа хэрэгжүүлэх цаг хугацааны хамгийн үнэ цэнтэй мөчлөг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Шинэ сэргэлтийн бодлогоо УИХ-д өргөн барьсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Он солигдох торгон мөчид монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш ой тохиолоо.
Улиран одож буй 2021 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх
Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчиддаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа, Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа. Цар тахлаас үүдэж, -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжиж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, шинэ оноо хатуу хөл хориогүйгээр хамтдаа угтаж байна. Энэ бүхэн цаг алдалгүй вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, нийт иргэд идэвхтэй хамрагдсаны үр дүн билээ. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн 6 багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа. Цар тахал хэр удаан хугацаанд үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна
Монголбанкны статистик мэдээллийг харахад бол дундаж зээлийн хүү 15 хувьтай буурсан харагдаж байна лээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгоно. Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэв
Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд амаргүй бэрхшээл үүсгэсэн. Гэсэн ч төр засаг, түмэн олон маань хүчээ нэгтгэж, гарз хохирлыг багасгах чиглэлээр хамтран чармайсны үр дүн гарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд боллоо.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгсөн
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн /2021.12.30/ чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм. Төрийн бус байгууллагын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт томоохон өөрчлөлт гарсан хэдий ч холбогдох зохицуулалтыг хуульд оруулаагүй явж иржээ