Улс төр
УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно
2022-1-13

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы энэ долоо хоногт /2022.01.13-14/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
2022-1-13

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

“Төр, сэтгүүл зүйн харилцааг тодорхой болгоё” гэв
2022-1-13

  Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталснаар  хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, түүний дүнд Монголын хэвлэл мэдээллийн орчин  эрс өөрчлөгдсөн юм. Түүхт 30 жилийн  ойд зориулж  УИХ-ын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн  “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн чуулган”-ыг өчигдөр  зохион байгуулав. УИХ-ын гишүүд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл  “Ардчилсан сэтгүүл зүйн өчигдөр, өнөөдөр, маргааш”, “Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө-эрх зүйн орчин”, “Иргэний нийгмийн орон зай-үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”, “Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндсэн хууль батлалцсан депутатуудын нэг Улсын Бага хурлын болон УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан энэ үеэр “Иргэний нийгэм байхгүй бол ардчилал төгс байх боломжгүй” хэмээн онцлов. Хэвлэл, мэдээллийн салбарыг бүхэлд нь дүгнэсэн сонирхолтой илтгэлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ухааны доктор Б.Галаарид хэлэлцүүлсэн

ЗГ: Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшуулал 80 сая төгрөг байна
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 сая төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авсан байна. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна

ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог

Р.Гончигдорж: Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй
2022-1-12

Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа. -Ардчилсан хэмээн тодотгодог 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү эцэг хуулийг батлалцсан тухайн үеийн төрийн түшээдийн нэг бол та

МУГЖ Н.Ононг МҮОНРТ-ийн гишүүнээр томилуулах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгов
2022-1-12

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022601612/ хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан байдаг

Г.Амартүвшин: Спортын хороод маш их мөнгө хандив хэлбэрээр авдаг ч санхүү, татварын тайлангаа гаргадаггүй
2022-1-12

Хууль зүйн байнгын хорооноос хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Үүний нэг нь ТББ-уудын санхүү татварын тайлангийн бүрдүүлэлтийг зохицуулахтай холбоотой хуулийн төсөл байлаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: ·      Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. ·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. ·      Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа

Г.Амартүвшин: Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог цөөлнө
2022-1-12

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Зөвшөөрлийн тухай хуулийн талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Үйл ажиллагаа явуулах өчнөөн зөвшөөрөл авч байгаа ч тэрийгээ жил болгон шинээр зөвшөөрөл хүсэж байгаа юм бүх материалаа бэлдэж өгдөг. Тэр зөвшөөрлийг нь төрийн албан хаагчид нь ямар нэгэн байдлаар гацаадаг ч юм уу, буцаадаг, авилгал нэхдэг байдал маш түгээмэл болчихсон.

ЗГ: Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлнө гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд үйлчилнэ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор энэ гурван жилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
2022-1-12

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.01.12/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Ч.Хүрэлбаатар: Төрийн мөнгө алдагдахаас өмнө Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эздийн хойноос гүйх ёстой
2022-1-12

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банктай холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэлдээ “Капитал банкнаас 470 тэрбум төгрөг алдагдахад 340 тэрбум нь Төрийнх байсан. 

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо
2022-1-12

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан байна. Ажлын хэсэг үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын төлөвлөгөөг батлан 2021 оны тавдугаар сарын 11, 17, зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж, гурван байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан хаагчидтай биечлэн уулзаж, холбогдох мэдээллийг сонссон байна. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь заалтад “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж, Монгол УИХ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг баримтлан Ардчилсан намын даргын бүртгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн бүртгэл, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлт гаргажээ. Ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гурван гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гурван гишүүн орж ажилласан бөгөөд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй учир тус тусын санал, дүгнэлтийг гаргасан байна. Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, энэ санал, дүгнэлт нь Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурдсан асуудлаар гаргасан шийдвэрийг судлан үзсэн тухай бөгөөд эдгээр байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эсхүл хүчингүй болгохыг даалгах зорилготой баримт бичиг биш гэдгийг онцолсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус заасан. Энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна

Ч.Хүрэлбаатар: Монголоос халдвар ороод ирэх вий гэсэн болгоомжлол Хятадуудад байгаа
2022-1-12

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тээвэр ложистикийн асуудалд мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголоос коронавирусийн халдвар ороод ирэх вий. 

Засгийн газар хуралдаж байна
2022-1-12

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.12/ болж байна. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлын асуудлаар хуралдаж байгаа аж

Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно
2022-1-12

Монгол Улсын Засийн газраас 2022.01.01-нээс Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулсан. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД-ын Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг түр томилоод байгаа юм

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2022-1-12

11.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ. 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ

Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахыг дэмжлээ
2022-1-12

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Сайд Н.Уртнасан, “Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Вөнийн конвенц, “Озоны үө давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үөд 99 хувь хэрэглээнээс гаргаад байна. Дэлхий дахины хэмжээнд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфтортнүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулаптын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэх болсон. Гэвч гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд нь нөгөө талаар Дэлхийн дулааралд үлэмж хэмжээгээр нөлөөтэй учраас тэдгээрийн хэрэглээг аажмаар бууруулах асуудлыг дэлхийн улс орнууд хэлэлцэн 2016 оны 10 дугаар  сарын 15-нд Руанда улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар Оролцогч тал Улсууд тохиролцоонд хүрч ”Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт"-ийг баталсан. Гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд дотроос автомашины агааржуулалтад өргөн хэмжээтэй хэрэглэдэг зөвхөн ГФН-134а бодис, хөргөлтийн зориулалтаар түгээмэл хэрэглэдэг В-404А бодис зэрэг нь нүүрсхүчлийн хийтэй харьцуулахад 3-6 мянга дахин хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Монреалийн Протоколд нэгдэн орсон улс орнууд Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно” гэлээ. Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон энэхүү “Монрөалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс нэгдэн орох нь улс орнуудад шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж

2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлав
2022-1-12

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо
2022-1-12

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан байна. Ажлын хэсэг үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын төлөвлөгөөг батлан 2021 оны тавдугаар сарын 11, 17, зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж, гурван байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан хаагчидтай биечлэн уулзаж, холбогдох мэдээллийг сонссон байна. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь заалтад “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж, Монгол УИХ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг баримтлан Ардчилсан намын даргын бүртгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн бүртгэл, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлт гаргажээ. Ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гурван гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гурван гишүүн орж ажилласан бөгөөд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй учир тус тусын санал, дүгнэлтийг гаргасан байна. Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, энэ санал, дүгнэлт нь Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурдсан асуудлаар гаргасан шийдвэрийг судлан үзсэн тухай бөгөөд эдгээр байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эсхүл хүчингүй болгохыг даалгах зорилготой баримт бичиг биш гэдгийг онцолсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус заасан. Энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
2022-1-12

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Ажлын хэсэг нийт 7 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцээд хуулийн төслийн үйлчлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч, мөн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдийг хамруулж, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хамрах хүрээг өргөжүүлжээ.  Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд нэмж тусгасан гэлээ. Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үүргээ дүйцүүлэн биелүүлэх, төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоож, орлогыг хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зарцуулах заалтыг хассан байна. Хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд нэмж тусгажээ

УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
2022-1-12

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.01.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2022-1-12

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Улсын өмгөөлөгчийн цалинг хоёр сая болгох уу
2022-1-12

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд улсын өмгөөлөгчийн цалинг хоёр сая төгрөг болгохоор тусгажээ

А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана
2022-1-11

Энэ оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Цар тахлын улмаас хүүхэд бүрд ард 100 мянган төгрөг олгож байв

Г.Амартүвшин: Банкууд шинэ харилцагчдаа төдийлөн дэмжихгүй, зээлийг нь гаргахгүй байна
2022-1-11

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асуулаа.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.