Ачаа тээвэр 11-нээс эхэлснээс хойш эхний өдөрт 24 ачаа тээвэр нэвтрүүлж байсан бол сүүлийн өдөр 69 болтол нэмэгдсэн байна. Хилийн 0 цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй. Энэ удаад Хятадын тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс жолооч ажиллаж байна. Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ 3 сая төгрөг болж буурсан
· Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн санал
· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэртэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрд үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг; 2
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдөр /2022.01.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Хотын утаанаас болоод өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлжээ. Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр түүнд сануулга, хугацаатай үүрэг өгсөн гэж дуулдаж байсан юм. Харин Н.Уртнасан түүнийг нь биелүүлж чадаагүй бололтой. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд “...Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж тодорхойлсон байна. Ингэхдээ Н.Уртнасан сайдыг ганцааранг нь бус дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёртой нь хамт явуулжээ.
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайд нэр дэвших хүний асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүрэгт ажилдаа хариуцлага хандсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон
Утаа уугисаар, униар тунарсаар Улаанбаатарчууд уушигласаар. Энэ байдал нийслэлд 20 гаруй жилийн өмнө эхэлснээсээ хойш хэзээ ч өөрчлөгдсөнгүй. Энд буруутан байх учиртай. Буруутан нь иргэд гэдгийг итгэж сонгосон түшээд чинь зарлаад байна иргэдээ.
Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг "хангалтгүй" биелүүлсэн гэж үзсэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд гурвыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн.
Уг асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Д.Ганболд "БОАЖ-ын сайд Н.Уртнасан яамны тамга тэмдгээ туслах дээрээ хадгалуулдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллахад төвөгтэй байсан. Одоо хүртэл тамгаа өгдөггүй.
Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу иргэд хүүхдээ мөнгөө авахдаа хүсэлт гаргах шаардлагатай болчихоод байгаа. Энэ оны эхнээс зургадугаар сарын 1 хүртэл эцэг, эхчүүд хүүхдийн 100 мянган төгрөгөө бүтнээр нь авах эсэхээ хүсэлт гаргаж шийдвэрлэнэ. Мөнгөө авна гэсэн хүсэлт гаргавал 100 мянган төгрөг өгнө. Гаргахгүй бол 50 мянгыг нь өгөөд, үлдсэнийг нь хуримтлал үүсгэх нэрийдлээр Төр авах нь. Цаашлаад энэ оны долдугаар сарын 1-ээс ямар ч сонголт өгөхгүйгээр 100 мянган төгрөгийн талыг нь шууд хуримтлалд татна. Ирээдүй өв санд, нэрийн дансанд хуримтлуулна гэх мэт сайхан төсөөллийг тэд бидэнд амласан.
Баасан гарагийн чуулганаар “Журам батлах тухай” Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэг заалтад гишүүд шүүмжлэлтэй хандав. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд ИТХ-ын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хороодын өнөөдөр /2022.01.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал идэвхтэй яригдаж эхэлсний цаана... Зөвхөн “давхар дээл”-ээр Үндсэн хуулиндаа гар хүрэх гэж байгаа бол МАН сонгодог парламент гэж ярихын хэрэг бараг үгүй дээ Шинэ сэргэлтийн бодлогын үе дэх Засгийн газарт нэг хүлээлт бий. Тэр нь танхимынхаа гишүүдэд давхар дээл өмсгөх
Улирч буй долоо хоногт Монголын улс төрийн амьдралд тохиосон хамгийн том үйл явдал бол шинэ Үндсэн хуулиа эх барьж авсаны 30 жилийн ой байлаа. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ёсчлон баталсан ардчилсан Үндсэн хууль Монгол Улсыг нийгмийн шинэ харилцаанд шилжих, хүний эрхийг дээлэх, арчилсан шинэ нийгэм байгуулж парламентын засаглалтай улс болох суурь үзэл баримтлалыг хуульчлан бататгасан юм.
Засгийн газрын энэ сарын 5-ны хуралдаанаар коронавируст халдварын үед хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн баталсан. Уг журмыг анх коронавируст халдвар тархаж эхэлж байхад баталсан бөгөөд өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нийт хүн амын 66.6 хувь вакцины хоёрдугаар тунд, 30хувь гуравдугаар тунд хамрагдсан тул шинэчлэх шаардлага үүссэн байна. Өмнөх журмаар “улбар шар” түвшинд ресторан, кофе шопоос эхлээд дотоод орчинд ажилладаг 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсныг 15 болгон бууруулсан. Харин “шар” түвшинд 5 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар заасан байсныг өөрчиллөө
УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. -Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянаж, шалгах ажлын хэсгийн ажил ямар түвшинд явагдаж байна вэ? -Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан Банкны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэгтэй ажлын хэсэг үндсэн хоёр гол зорилготойгоор ажиллаж байна. Нэгдүгээрт, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хянах
Малчнаас англи хэлний шалгалт авч унагадаг ТАЗ төрийн албанд авилгачдыг үүрлүүлдэг Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Томилгооны энэ асуудал харин төрийн албаны зөвлөлийн төрх дүрийг илүү тодруулж өглөө. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Төрийн албанд хүнд сурталтан, авилагчид, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг үүрлүүлдэг болгочихоод байгаа шүү” гэсэн үгийн ТАЗ-ийнхэнд хаяглана билээ
Төрийн бус байгууллага хэд байдаг вэ. Статистик мэдээллээр бол 2020 оны байдлаар 23614 байжээ
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж нэр дэвшигч Н.Онон, Д.Жавзандорж нарыг дэмжлээ
“Чи улстөрийг сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно” гэж үг бий. Яг түүнтэй адил хүн бүр утааны асуудлыг дулааны улиралд мартаж, хүйтэнд санаж, мэдэрч, тэр хэрээрээ бухимдсаар ирсэн
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдөр /2022.01.14/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал дахь Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр 09:00 цагт Төрийн ордны 334 тоот өрөөнд болно.
Ардчилсан Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсны ЭШЛЭЛ ҮГС Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна. Монголчууд Үндсэн хуулиа хүндэтгэж “Эцэг хууль” хэмээн нэрлэдэг нь төрт ёсоо хэзээнээс дээдэлж хүндэлж ирсэн ард түмний соёл хандлага юм. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв
Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо. 30 жилийн өмнөх энэ өдөр ард түмний төлөөлөл болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явцад 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүн шууд оролцсон юм
Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулж, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч НАВААНПЭРЭНЛЭЙН ЖАНЦАН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Хэдхэн хоногийн өмнө Олон Улсын Эрчим Хүчний агентлаг /ОУЭХА/ “2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 2024 оныг дуустал энэ хэрэглээгээ хадгалсаар байх болно” гэдгийг жилийн тайландаа дурджээ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ДЭЭР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Эрхэм хүндэт Үндсэн хууль тогтоогчид оо, Монгол Улсын нийт ард иргэд ээ, Эрхэм зочид оо, Та бүхэндээ Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярт өдрийн мэнд дэвшүүлье. Бидний монголчууд төрт ёс, хууль цаазны олон мянган жилийн түүхэн уламжлалтай ард түмээн. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль “Их засаг” найман зууны, Бүгд найрамдах Монгол улсаа тунхаглан зарласан Анхдугаар Үндсэн хууль нэгэн зууны түүхтэй. Харин эдүгээгээс яг 30 жилийн өмнө, яг энэ өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан шинэ түүхтэй, ардчилсан, чөлөөт Монгол улсын ард иргэд та бид билээ. Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан. Түүхийг хүмүүс бүтээдэг
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгснөөр хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хийв. Тэрбээр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна. Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон нийгмийг хэрхэн төлөөлж ажиллах талаар, мөн томилогдвол ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах эсэхийг тодруулж, хариулт авсан юм