Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: · Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгч байна. Тэрбээр "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр "Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаас мэдээллээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, шинээр томилсон байна
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Цагаан сарын баяраа гэр гэртээ тэмдэглэхийг засгийн газраас албан ёсоор уриалж байна. Омикрон хувилбар өндөр настан, хүүхэд багачуудад хүнд тусаж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараагийн огцрох сайд уу УИХ-ын намрын чуулган хаахтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг чөлөөлж шинэ сайдыг томилох асуудлыг УИХ-д оруулж ирэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд утааны асуудлаар зөвхөн БОАЖ-ын сайдад хариуцлага тооцоод өнгөрөх ёсгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханы хувьд цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтын хяналт, зохицуулалтад хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхөөр болж буй аж. Улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийн оронд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг томилохоор болсон байна. Харин түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг томилохоор яригдаж байна
УИХ намрын чуулганаараа 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр жагсаалтыг нь гаргасан. Хэдийг хэлэлцсэн талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдав
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонслоо. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 90 хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байдалтай байна
Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг гаргажээ.
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах.
0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх
Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх (ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах).
Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70% бууруулж хязгаарлан халдварын тархалтад хяналт тавих.
Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах.
Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.
Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд хамрагдсан, омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих.
Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх.
Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих.
Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих.
Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тул сар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах.
Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажилд "хангалтгүй" ажилласан хэмээн холбогдох яам, нийслэлийн агаарын бохирдол хариуцан ажиллаж байсан 5 хүнд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал БОАЖ-ын сайд багаараа чөлөөлөгдөн өнөөдөр шинэ сайд нь ажлаа хүлээн авлаа.
Агаарын бохирдлын асуудалд хариуцлага тооцох хүмүүс үүгээр зогсохгүй гэдгийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа. Тэрбээр энэ талаар "Хянаж байх ёстой газраас нь эхлээд үйлдвэртэй холбоотой асуудал, нийслэлийн хариуцсан хүмүүс дээр хамтатгаж хариуцаж тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа. Та бүхэн утасдаж хамгаалахгүй байхыг хүсье. Цаашдаа ч хариуцлагын асуудал энэ гурваар зогсохгүй яригдана. " гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүд Эрчим хүчний яам, тэр дундаа Таван толгой түлш ХХК-д хариуцлага тооцох саналтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Утааны асуудал гээд нэг сайд огцорч байна. Хэрдээ л их ажиллаж байсан. Гэхдээ үүнд салбар дундын уялдаа байх ёстой. Ард нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс үлдэж байгаа шүү. Сайжруулсан шахмал түлш асуудалтай байсан. Энийг хариуцаж байгаа салбар яамнаас хүмүүс байгаа. Энийг ингэж үлдээж болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өнгөрсөн 4 жилийн хамгийн үр дүнтэй ажил бол энэ утааны асуудал гэж үздэг. Гэтэл яагаад энэ жил ийм утаатай байгаа юм бэ. Энэ жилийн утаа технологийн алдаа, сайн хатаагаагүйгээс уугилт ихтэй шаталт багатай байгаа иргэд хэлж байна лээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Байгаль орчны сайд өөрчлөгдөөд агаарын бохирдол сайжрахгүй. Яг нарийн яривал Байгаль орчны яамны шууд хамаарлын асуудал ч биш. Эрчим хүчний яамны асуудал. Таван толгой түлш компанийн асуудал. Хөлдүү түлш нийлүүлээд нөгөөх нь уугиад байгаа юм байна лээ. үүнийхээ учир шалтгааныг олж байгаад хариуцлагынхаа байг зөв онож явахгүй бол хэн нэгэн хүнд хариуцлага тохоод нийгмийн галыг дараад явбал цаашдаа сайжрахгүй. Байгаль орчны сайдаас гадна, Орчны бохирдлын үндэсний хорооны гишүүд бусад холбогдох яам, нийслэлийн хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас хүсэж байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. Иймээс шинэ сайд хэн байх вэ гэдэг анхаарал татаж байлаа
Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг коммунист зарчмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж, буруугаа бусдынх болгодог болоод удаж байна. Дарханы зам баригдаагүй нь зунжин орсон борооны буруу. Агаарын бохирдол нэмэгдсэн нь гэр хорооллын иргэдийн буруу. МАН-ын дарга нарт буруу байхгүй. Харин бусад нь буруутай шүү гэдэг хандлагыг ганц нэгээр тогтохгүй гаргаж ирлээ. Ард иргэдээсээ буруутанг хайж ирсэн дарга нар маань эцэстээ Эрээний боомт хаагдсан нь өвлийн олимпын буруу гэж чанга дуугаар зарлав. Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд алдаагаа үүрүүлэх зүрх, зориг Монгол төрийн түшээдээс л гарах байх.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын удирдах зөвлөл дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлээд буй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа.
БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нийслэлийн агаарын бохирдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга асан А.Энхбатыг тус яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
А.Энхбат мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулах газрын даргын үүргийг орлон давхар гүйцэтгэж байсан байна.
ШӨХТГ-ын даргын албан тушаал дээр нөхөн томилгоо хийгдэхээр болж буй юм. ШӨХТГ нь Монгол Улсын Шадар сайдын харьяа агентлаг бөгөөд Б.Бат-Эрдэнэ нь ковидын үеийн хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнуудын нэг байв
Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж. Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 640 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Нийслэлд 518 СӨХ нийтийн зориулалттай орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж
АН-ын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын бүлгийн хувьд бодлогын мэтгэлцээн ялгаатай талууд гэдэг нь бүлэг бүхлээрээ хуралдаж үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулж байж, амжилттай байх ёстой. Энэ чиглэлд АН-ын бүлгийн дарга, дотоод зохион байгуулалтад асуудал гарч намрын чуулганыг эхнээс төгстөл холбогдох албан тушаалтнуудад тавьсаар ирсэн. Өнөөдөр намрын чуулганы хаалт болж байна
АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Ганибал, С.Ганбаатар нар өнөөдөр ҮХЦ-д хандаж, зарим төрийн албан хаагчдыг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ардчилсан нам бол тэргүүн нам. Манай Монголын нийгэм 90 оноос хойшоо ялзарсан
Сангийн сайд Б.Жавхлан тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд мэдээлэл өглөө.
Энэ тухай тэрбээр "Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал 2022 оны төсөвт тусгагдаагүй. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал халамжийн бодлоготойгоо уялдаж явдаг. Сүүлийн 2020, 2021 онд Ковидын нөхцөл байдлаас болоод бид халамжийн бодлогыг нэлээд хийсэн. Өмнө нь тэтгэвэр тэтгэмжийг жилийн инфляцтайгаа холбогдуулж жилийн 8 хувь
Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар дэмжигдлээ.
Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар,
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар,
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосоос асуух асуулт байна
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ. Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна