Улс төр
Сэлэм эргүүлж сүржигнэхгүй ч хариуцлага тооцож байгаа нь зөв
2022-1-24

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сайд, дарга нарыг огцруулж байна. Тухайлбал, Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороог даргалахдаа хурлаа удирдаагүй, дорвитой алхам хийгээгүй, хотын утаатай тэмцэж чадаагүй, тэмцэхийн оронд ард олонд бурууг нь тохох гэж оролдон “Ороолт түллээ” хэмээн иргэдийн гэрт дайран орсон гэх зэрэг үндэслэлээр БОАЖ-ын сайд Н.Уртнасанг огцруулсан

Д.Өнөрболор: Бар жилийг хоёр өнцгөөс шинжихэд
2022-1-24

Дижитал технологи бүхэлдээ дэлхийн хүмүүс- бидний аж амьдралыг сайн тал руу өөрчилж, амьдралын утга учрыг хөглөж, баялаг, сонирхолтой болгож ирсэн билээ. Харин 2022 оноос бидэнд сул талаа илүү амсуулж мэдрүүлнэ гэж шинжээчид бичих боллоо

Дэлхийн улс орнуудын хамгийн залуу 10 лидер
2022-1-24

 Улс төрийн оргилд хүрч, лидер болохыг олон хүн хүсдэг. Гэвч азтай гэх юм уу, хувь тавилангаар цөөн хэдэн хүн л лидер болж чаддаг

“Оюу толгойн өр “тэг”...” гэчихээд таг болсон Л.Оюун-Эрдэнэ юу бодож суудаг бол?!
2022-1-24

 2021 оны сүүлийн сард, одоогоос ердөө ганцхан сарын өмнө Оюу толгойтой холбоотой мэдээлэл оволзож байв. Одоо харин нам жим болжээ

Хөгжлийн банкны зээлээр ХӨЛЖСӨН НЬ олон уу,  ХӨГЖСӨН НЬ  их үү
2022-1-24

Хөгжлийн банкны зээлээр ХӨЛЖСӨН НЬ олон уу, ХӨГЖСӨН НЬ  их үү Хөгжлийн банк “Эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэх салбарыг дэмжигч бодлогын банк байна” гэсэн алсын хараатай. Бас үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэж эрхэм зорилгоо тодорхойлсон. Үнэт зүйлсээ: -Эх оронч сэтгэл, -Хөгжлийн төлөөх итгэл үнэмшил, -Ёс зүй, шударга байдал, -Мэргэшсэн өндөр ур чадвар, -Ил тод байдал гэжээ

ТАНИЛЦ: Цар тахлын жилд хөрөнгө, орлого нь өссөн УИХ-ын гишүүд
2022-1-22

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгон мэдээлдэг. Өөрийн болон гэр бүлийн орлого, хадгаламж зэрэг нь 2019 онтой харьцуулахад 2020 онд хамгийн их өссөн УИХ-ын гишүүдийн талаар хүргэе

Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ
2022-1-22

Долоо хоногийн өмнө галт уулын дэлбэрэлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн Номхон далайн Тонга арал улсад хүмүүнлэгийн тусламж очсоор байна. Харин Пүрэв гарагт Австралийн тусламжийн ачаа тээвэрлэсэн нисэх онгоцыг Тонгагийн эрх баригчид хүлээж авалгүй, замын дундаас нь буцаажээ. Учир нь уг онгоцонд коронавирусийн халдвар тээгч зорчиж явааг мэдсэн юм байна. 105,000 орчим хүн амтай Тонга улс нь коронавирусийн цар тахалд нэрвэгдээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг юм. Олон улсын тусламжийн ачаатай цуг коронавирус орж ирэхээс Тонгагийн эрх баригчид ихэд болгоомжилж байгаа

Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд гарын үсэг зурна
2022-1-22

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн оны 12 сард  эцэслэсэнтэй  холбогдуулан дараагийн шатыг эхлүүлэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОХУ-ын "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярив.

Д.Тогтохсүрэн: Энэ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол олон асуудал шийдэгдэж чадахгүй
2022-1-21

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа. -УИХ-ын 2021 оны намрын чуулган завсарлалаа. 2016 оноос хойш дийлэнх олонхын суудлаа алдалгүй хадгалж буй намын бүлгийг даргалж байгаа хүний хувьд намрын чуулганы онцлогийг товч дүгнэхгүй юү? -Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж дууссан гэж бодож байна

Ч.Хүрэлбаатар: Буруу замаар мөнгөтэй болсон хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм, Баригдана даа баригдана
2022-1-21

УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асууснаас хойш олон үйл явдал өрнөлөө. Чуулган завсарлаж, сэвхийх зав гарсан учир өнгөрсөн үйл явдлыг тоймлон бичиж, өөрийн бодлоо та бүгдэд хүргэж байна.Бичлэг тасалж, эвлүүлж, зохион бичлэг хийж элдвээр л дайрч доромжилж байна

Э.Бат-Үүлд холбогдох хэрэгт хөндлөнгийн хяналт тавьж өгөхийг НҮБ-аас хүсэв
2022-1-21

МОНГОЛ УЛС ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙН ГАЗАРТ 2022 оны 01-р сарын 21-ны өдөр                                                                      Улаанбаатар хот Хүсэлт гаргах нь Миний бие, Бат-Үүл овогтой Чулуудай нь 2021 оны 12 дугаар сарын 7-16-ны өдрийг дуустал 9 хоногийн хугацаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өөрийн аав Э.Бат-Үүлтэй хамт шүүгдсэн иргэний хувьд, мөн түүний хүүгийн хувьд аавынхаа эрх зүйн байдал хүндэрч, бие махбод сэтгэл санааны хувьд хохирч, хорих ангид үзэл санааны хоригдол болоод, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл гарч болзошгүй байгаад сэтгэл зовнин энэхүү хүсэлтийг гаргаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм зорилгоор байгуулагдаж, энэхүү зорилгынхоо хүрээнд дэлхийн олон улсад хүний эрхийг хамгаалах хүндтэй их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн тэргүүлэгч байгууллагын хувьд миний аавд тулгаад буй хэрэгт хяналт тавьж, хуулиар олгогдсон жам ёсны эрхүүдээ эдлэх боломжоор хангахад туслана хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна. Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялж хэдийнэ 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд энэ хугацаанд миний аав Э.Бат-Үүл нь Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-ны Ерөнхий Зохицуулах зөвлөлийн гишүүн, Монголын Ардчилсан нам байгуулагдахад анхны даргаар, Ардын Их Хурлын шинэ танхимыг байгуулалцаж, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан. Тэрээр, Ардчилсан намын журмын нөхөдтэйгээ хамтран “малыг малчдад”, “Монгол хүн бүрт гадаад паспорт”, “орон сууцыг өрх бүрт”, “газрыг иргэн бүрт” үнэ төлбөргүй олгоход манлайлан оролцож, Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож олон хууль тогтоомжийг батлалцаж байсан бөгөөд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг санаачлан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх онцгой эрхийг Монголын ард түмэнд авчирсан түүхэн гавьяатай хүн билээ

Буруу оношлоод байна Б.Бат-Эрдэнэ сайд аа!
2022-1-21

Хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах үүргээ биелүүлж чадаагүйн улмаас багаараа хариуцлага хүлээсэн. Харин түүний албан тушаалд ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдаар томилогдоод байгаа

Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2022-1-21

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.21/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Б.Пүрэвдорж: Манай намын гишүүд ҮХЦ-д давхар дээлний асуудлаар хандсан нь улс төрийн хувьд хамгийн гутамшигтай зүйл
2022-1-20

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. -Сүүлийн үед Ардчилсан намд болоод УИХ дахь Ардчилсан намын бүлэгт үүсээд байгаа асуудал иргэдийн дунд олон эргэлзээ төрүүлж байна. Тус намаас сонгогдсон гишүүний хувьд эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ? -Миний бие 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо
2022-1-20

Э.Баттулга 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн. 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн.

Инновац, цахим бодлогын байнгын хороо үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа
2022-1-20

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны Улсын Их Хурлын Намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Байнгын хороо Намрын ээлжит чуулганы хугацаанд дангаараа 1 удаа, бусад байнгын хороодтой хамтран 7 удаа хуралдаж 9 хуулийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа. Нэн тэргүүнд Цахим хөгжлийн дэд бүтцийг тодорхойлох эрх зүйн орчныг бий болгож 5 хуулийн төслийг баталлаа. Бид дангаараа хуралдахаас илүүтэй, тал бүрээс нь няхуур ярилцаж, хэлэлцэхийг зорьж Хууль зүйн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодтой хамтран хуралдаж шинэ жишгийг нэвтрүүллээ. Дүгнэн харахад, Алсын Хараа - 2050 хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Цахим засаглал, Цахим үндэстэн болох зорилго нэг алхам урагшилж төрийн үйлчилгээ цахимжих технологийн болоод эрх зүйн орчин бүрдлээ

Ц.Пүрэвхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
2022-1-20

Сошиал орчинд нэлээд шүүмжлэлийг дагуулаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр ЕТГ-ын  дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. 

М.Ганбаатарын өчигдрийн үнэн, өнөөдрийн гамшигийг авчирлаа
2022-1-20

Улаанбаатарын утааны гол бурууг иргэдэд тохдог хурган дарга нарын нэг нь М.Ганбаатар. Сайжруулсан түлшний үйлдвэрт бүх зүйл “ОК” байгаа гэж хуруу гараа гозойлгохоос наахнуур ярьж, бурууг бусдаас хайсаар ирсэн М.Ганбаатар Улаанбаатарыг утаанаас салгана гэвэл ёстой зангууны үлгэр л юм байна. Хэрэв чаддаг, хийдэг байсан бол түүнд хангалттай цаг хугацаа, хөрөнгө мөнгө, энэ хүрээнийх нь эрх мэдэл байлаа. Гэвч чадсангүй, бүр дордуулчихлаа.

"Э.Бат-Үүлд ял оноосон тогтоол анхан шатны шүүхээс одоо болтол ирээгүй"
2022-1-20

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үзэл санааны хоригдол болсон

БНСУ-д очих иргэдээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу шаардана
2022-1-20

МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас Ковид19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ. Тус мэдээлэлд "БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө

Шахмал түлшийг үйлдвэрт 7 хоног хадгалсны дараа борлуулах шинэ технологийг туршиж байна
2022-1-20

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатараас тодруулга авч үйлдвэрлэлийн процесстой танилцав.

Мөн Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний дамжлагын чийглэгийг хэмжив.

Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна. Энэ нь стандартын шаардлага хангасан гэж үзэж болох ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг хэлэлцлээ.

Зүүн бүсийн үйлдвэрийн найман шугамын зургаа нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:

  • Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх,
  • Баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах,
  • 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,
  • Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах,
  • 631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах,
  • Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх болон бусад асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа. БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг баасан гаригт Баруун бүсийн үйлдвэрт ажиллана.

Эх сурвалж: БОАЖЯ

Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
2022-1-20

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.20/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Хоёр дэд сайд, гурван Төрийн нарийн, МХЕГ-ын даргын томилгоог “тодруулахад”...
2022-1-20

 Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийлээ. Даваа гарагт багаараа чөлөөлөгдсөн БОАЖЯ-ны удирдлагын баг бүтэн болов

Шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү?!
2022-1-20

Маш ноцтой. Өнөөдөр Монгол Улсын 18 аймгийн 191 суманд малын гоц халдварт шүлхий өвчин илрээд байна. 2022 оны нэгдүгээр сарын 14-нд нэгтгэсэн мэдээллээр, шүлхийн хорио цээрийг 18 аймгийн  97 суманд, хязгаарлалтын дэглэмийг 18 суманд тавьжээ. Мөн шүлхий өвчний 171 голомттой болжээ. Нийт 192.760 мал шүлхийгээр өвчилсөн.

УИХ-ын гишүүд ярилцлага өгөх үүрэгтэй
2022-1-19

УИХ-ын гишүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгдөггүй, зугтдаг, илт тээршаадаг хандлагатай болчихоод байна. Үүнийг зөвхөн “Өдрийн сонин” дээр судалгаа хийхэд тоо, хувь, нэр устайгаа гараад ирлээ

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд тэрбум төгрөгийн хандив цугларчээ
2022-1-19

УИХ-ын нөхөн сонгуульд найман  нам, нэг эвслээс 14 нэр дэвшигч, бие даан хоёр иргэн нэр дэвшсэн

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.