Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022-1-26

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: - Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа

ЗГ: Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна
2022-1-26

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн чаа татаж аваад байна. Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс  одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна

С.Тавинбэх: Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах гэрээг албажуулна
2022-1-26

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан  шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгийн гэрээний төслийг хэлэлцэж дэмжжээ

"Нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүд маш их хоцрогдолтой байна"
2022-1-26

Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол жаран хувьтай байна, нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүд болбол маш их хоцрогдолтой байна гэдэг ийм дүгнэлт гарсан. Тэгэхээр одоо бид нар аль болохоор нэг өдөр ч гэсэн танхимаар илүү хичээллүүлэх ийм боломжийг судалж байна

Л.Энх-Амгалан: Сургуулийг хугацаанд оруулахыг хүсвэл Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэхгүй байхыг хүсэж байна
2022-1-26

За сая Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болж, одоо хүүхдийн сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаад. Хоёр сарын долоо Одоо танхимаар болон цахимаар одоо хичээл үүлэх ийм шийдвэр гарлаа

Л.Энх-Амгалан:  ЕБС-иуд 02-р сарын 28-аас танхимаар хичээллэх шийдвэр гарлаа
2022-1-26

Засгийн газраас ЕБС, цэцэрлэгийн танхимын сургалтыг хэрхэн зохион байгуулахаар шийдсэн талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
2022-1-26

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ЗГ: Танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ
2022-1-26

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын сайн малчдыг тодруулжээ
2022-1-26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2022.01.26/болж буй. Тэгвэл хуралдаанаар Улсын сайн малчдыг тодруулсан байна

Т.Доржханд: Хөгжлийн банкны мөнгө хаа нэг газар барилга болоод хувирчихсан байх
2022-1-26

УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Анх Хөгжлийн банкыг байгуулж байхад төсөл дээр нь ажиллаж байхад Монгол улс зээлиийн хүү өндөр байна. Тиймээс зээл өгье гэхээр болохгүй байна. Өндөр зээлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Хоёрдугаарт улс орны хөгжилд хэрэгтэй хөгжлийн санхүүжилтийг хийдэг санхүүгийн механизм байхгүй байсан. Тэгээд 2008 онд Хөгжлийн бодлого батлаад санхүүжүүлэх арга хэрэгсэл хэрэгтэй байна гээд Хөгжлийн банкыг байгуулж байсан. 

Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо
2022-1-26

Боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын ерөнхий газрыг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинээр байгуулж буй Боловсролын ерөнхий газрын даргаар Төмөр-Очирын Ням-Очирыг томилжээ.

Т.Ням-Очир нь Ховд аймгийн дунд сургуулийн химийн багшаас ажлын гараагаа эхлүүлж дүүрэг, нийслэлийн боловсролын газар, БШУЯ-д шатлан дэвшиж ажилласан нэгэн юм. Төрийн албаны мерит зарчимд тулгуурласан шийдвэрийн дагуу түүнийг Боловсролын ерөнхий газарт томилон ажиллуулахаар болж байна.

Т.Доржханд: Боов тараадаг биш бодлого ярьдаг Парламенттай болмоор байна
2022-1-26

Иргэдэд тараагдаж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн сонгогчдодоо нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш, Монгол Улсыг аймаг, нийслэл дүүргээ яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаараасай гэсэн санал иргэдээс ирж байгаа. Мөнгө, эд зүйл тараах нь нийгэмд сөрөг үр дагавартай. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад тотгор болдог. Тиймээс УИХ-ын гишүүд бид Сонгуулийн хуулиа боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийн зөв голдрилд ороход шийдэл гаргаж ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд бид хоёр Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Бусад улстөрчдөө бид хоёртой нэгдээч гэж уриалж байна. 

Жо Байден: Украинд халдан довтолбол В.Путины эсрэг хатуу хориг арга хэмжээ авна
2022-1-26

Украины хилийн ойролцоо ОХУ-ын цэргүүд байрлаад буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийв. Тэрээр ОХУ Украины нутаг дэвсгэрт халдан дайрвал Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн анхааруулсан байна

С.Баяр: "Оюу толгой төсөл шиг энэ том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй
2022-1-26

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээ өчигдөр хийгдэж ажил эхэлсэн. Тэгвэл Оюу толгойн гэрээг хийхэд  Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр өөрийн цахим хаягаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр: 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2022-1-26

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацааг шийднэ. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн

Монгол үндэсний аж төрөх ёс
2022-1-26

Үзээгүй сонин сайхныг үзэхсэн гэж, сонсоогүй сонин сайхныг сонсохсон гэж, олоогүй ховор сайхныг олохсон гэж, бүтээгээгүй гоц сайхныг  бүтээхсэн гэж, жаргаагүй  үлэмжийн сайхнаар жаргахсан гэж,  амьдраагүй  эрхэмсэг сайхнаар амьдрахсан гэж      хүсэмжлэн тэмүүлж явдаг нь хүмүүн хэмээх өөдрөг сэргэлэн   амьтны   насан  заяаны хувь тавилан нь  юм байна аа.  Хэрэглээгүй сайхныг хэрэглэх сэн гэж, жаргаагүй  жаргалаар жаргахсан гэж,  амьдраагүй сайхнаар амьдрах сан гэж   тийнхүү айл саахалт, нутаг  ус,  хотол түмнээрээ  амь санаа нэгтэй  нөхөрсөг  нигүүлсэнгүй амьдардаг  ариун журамт зан  суртахуунтай  нэгэн бүлэг   хүмүүс  энэ  бөөрөнхий алаг дэлхийн нарлаг сайхан өвөр  энгэрт нь ээнэгшин   амьдарч эрин зуун олныг элээсэн нь эдүгээ цагийн эрх танхил бидний монгол түмэн юм санжээ. Тэгээд  л хэн нэгнийгээ гадуурхаж алагчлахгүй, айл саахалт, нутаг ус, хотол олноороо амь санаа нэгтэй амьдарч, тэр тоолон амьдрал ахуй нь улам улам дээшлэн сайжраад л тийнхүү дээшлэн сайжрах тусмаа улам улмаар сайжрахсан гэж бүх нийтээрээ зэрэг зэрэг хүсэмжлэн тэмүүлээд л, тэр хэрээрээ шамдан хичээж ажиллаад л ажиллах тусмаа сайжраад л тийнхүү монгол хүний хүсэл ажил хоёр нь нарт хорвоогийн өдөр шөнө хоёр мэт ээлжлэн хөөцөлдөж олон арав, зуу, мянга, түм дахин эргэлдсээр нэг л мэдэхэд хүн төрөлхтний нэн содон эрхэмсэг оршихуйн анхны өндөр алтан босгыг нийтээрээ даваад орчихжээ

Минжийн заставт ажилласан гишүүд ажлаа хэзээ тайлагнах вэ
2022-1-26

Хил хамгаалах байгууллага гэж хаалгаа янгинатал түгжиж, хэвлэлээс “нүүрээ” нуудгаараа мэргэшсэн газар бий. 

Л.Оюун-Эрдэнийн авилгын эсрэг амбиц алгуурхан замхарч байна
2022-1-26

Л.Оюун-Эрдэнийн авилгын эсрэг амбиц алгуурхан замхарч байх шиг байна Авилгын индексээрээ 111-д эрэмбэлэгдэж байсан Монгол Улс нэг байраар урагшилж 110-р байранд  бичигдсэн тухай мэдээлэл өчигдөр гарлаа. Чамлахаас чанга атга гэгчээр ухраагүй урагшилсанд талархъя.   Өнгөрсөн зун наадмаас өмнөхөн  Засгийн газар Авилгын эсрэг ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайдаараа ахлуулж байв

Б.Энхбаяр: Ж.Пунцаг хуулийн байгууллагын удирдлагуудын төрөл садны хүмүүсийг доороо ажиллуулж гэмт үйлдлээ замхруулдаг
2022-1-25

Авлигачин Пунцагаас болж жил гарны өмнө УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноосоо хүртэл гарсан байдаг шүү. Гэтэл Пунцаг маань авлигачнаа хийсээрээн байсан аж

У.Хүрэлсүх: Ард түмнээ хүндлэхгүй бол Монголын төр бөхчүүдэд өгсөн цолоо буцаан авч болно
2022-1-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Ярилцаж, ойлголцож асуудлын нэг талд гарах ёстой

Оюутолгой төслийн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг гардуулж өглөө
2022-1-25

Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж байна. Ташрамд дурдахад, “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх 5 санал бүхий албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнгөрсөн сарын 13-нд ирүүлсэн. Уг албан бичигт “Оюу толгой” төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байна

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэллээ
2022-1-25

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болно
2022-1-25

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өнөөдөр эхэллээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.Тэрбээр "Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй

Ж.Пунцагийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн “дайн”
2022-1-25

 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид энэ сарын 19-нд “УБТЗ”-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг баривчилжээ. Ж.Пунцаг нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал гүйцэтгэх ажиллагааны явцад илэрсэн бололтой

“Экс”-үүд С.Эрдэнээс эмээдэг үү?!
2022-1-25

Өөрсдийнх нь хэлдгээр, АН бол Монголын улс төрийн багана болсон хоёр том намын нэг юм. 1990-ээд оны ардчиллыг өмчилдөг таван нам нийлж, 2000 онд АН болсон

Түр томилгоотой дарга төрийн агентлаг, салбарын бодлогыг самарч байна
2022-1-25

Цар тахлын хуулиар далимдуулсан цадиггүй томилгоог тоочвол урт жагсаалт гарна. Хамаг учир нь төрийн албаны мэдлэг туршлага, мерит зарчимд нийцэхгүй баахан дарга нар ажил унагаж байгаа учраас Төрийн албаны зөвлөл аргагүйн эрхэнд арын хаалганы дарга нарыг цэгцлэх асуудлыг шат шатанд нь тавиад удаж байна

2021 оны төсвийн орлого 14.2 их наяд төгрөгийг эрх баригчид юунд зарцуулав...
2022-1-25

2021 он Монгол Улсын хувьд  цар тахлын жинхэнэ халуурал нүүрлэсэн жил байлаа. Энэ хугацаанд хоёр ч удаа хатуу хөл хорио тогтоож,  халдвар хөдөө хотгүй хавтгайрсан, хил гааль хаагдсан гээд олон таагүй хүчин зүйлийн дарамт шахалтад байв. 

С.Бямбацогт: Төрийн зардлаар гадаадад сурсан, томилолтоор явсан хүмүүсийн мэдээлэл ил болно
2022-1-24

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус Байнгын хороо Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийг  баталсан

Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох сунгах хүчингүй болгох үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлагдлаа
2022-1-24

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталлаа. Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болж байна. Уг журамд салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах хугацаа, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, хяналт тавих зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан юм

Ц.Туваан: Би АН-ын тамгыг гуйж аваагүй, гудамжнаас ч олоогүй. Хадган дээр тавиулаад ерөөлийн үгтэй хүлээж авсан
2022-1-24

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа. -Энэ удаагийн намрын чуулган завсарлалаа. Намрын чуулганаар хэлэлцүүлсэн хуулийн төслүүдээс тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой өргөн барьсан хуулийн төслүүд иргэдийн анхаарлын төвд байна шүү дээ? -Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дотор Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд багтсан байсан

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.