УИХ-ын ээлжит бус чуулганы хүрээнд өнөөдөр байнгын болон дэд хороод өнөөдөр /2022.01.29/ хуралдана
Нийслэлийн МАН-ын хурал өнөөдөр эхэлж байна. Уг хурлаар хотын дарга Д.Сумъяабазарыг улираан томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, нийслэлийн МАН-ын хурал болж аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нарыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ. Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдэд төр төмөр нүүрээ харуулж чадах уу Өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны үеэр тэтгэвэр тэтгэмжтэй зэрэгцэн яригдаж, зарим нэг гишүүдийн бухимдлыг төрүүлсэн асуудал бол Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тухай байлаа. Хөгжлийн банк Улс төр бизнесийн бүлэглэлийнхний хуйвалдан хулгайлдаг мөнгөний уурхай болсныг найдваргүй хэмээн тооцож байгаа 1.7 их найд төгрөгийн зээл гэрчилнэ. Иргэдийг хамгийн их бухимдуулж буй асуудал энэ болоод байна
УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэлтэй ярилцлаа.
Өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Төсвийн тодотголтой холбоотой хэдэн санал хэллээ: - УИХ-ын намрын чуулган завсарлаад 7 хонолгүйгээр бас шинэ он гараад 20 гаран хоногийн дараа, Төрийн сангаас мөнгө бараг гарч амжаагүй байгаа энэ үед ээлжит бус чуулган хуралдуулж, төсөв тодотгох тухай ярьж байгаа нь хаа хаанаа хариуцлагатай байхыг харуулж байна. - Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн орлого дутах үед төсөв тодотгож, давах үед төсвөө тодотгохгүйгээр үүссэн өрөө барагдуулах ёстой. Төсвийн энэ зарчимтай тодотгол нийцэхгүй байна. - Нийгмийн даатгалын сан алдагдалтай сан
Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Б. Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ нарын хамтаар санаачиллаа. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Монгол Улсад тэтгэвэрийн насны 423 мянган хүн байгаагийн 80% нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна⁉️ Дэлхийн банкны судалгаагаар өдрийн орлого нь 1.5 ам доллар хүрэхгүй тохиолдолд нэн ядуу гэсэн ангилалд ордог байна
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "25 зээлдэгчийн жагсаалтыг гаргасан
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон нь хариуцлагын тогтолцоог сайжруулах үр нөлөөтэй байна. Хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид нь санхүүжилт, хандив, зардлын зарцуулалтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, холбогдох байгууллагад хянуулах үүрэгтэй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллав. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу “Сонгуулийн хууль зөрчих” зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс 138, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 32 нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, 25, 27 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлэх, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил үйлдсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн шийтгэл хүлээлгэнэ. Дээр дурдсан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээс 44 нь улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон учир тэдгээрт нийт 630 сая төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ 2022-01-28 15:40:11 УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг: Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй. Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч, дэлхийн эдийн засагт амаргүй сорилтуудыг учруулсаар байна
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Э.Эрдэнэжамъяаныг нийслэлийн МАН-ын дэд даргаар томилно Т. Хулантахь Улс төр49 минутын өмнө Хуваалцах Жиргэх Маргааш /2022.1.29/ нийслэлийн МАН хуралдах ажээ. Уг хурлаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг, дэд даргад Н.Батзулыг үргэлжлүүлэн томилох асуудлыг хэлэлцэх аж. Мөн дэд даргаа шинээр томилох, Бага хурлын гишүүдээ өөрчлөх, тэргүүлэгчдээ шинэчлэх, нийслэлийн намын дүрэмд өөрчлөлт оруулах, бүтцээ өөрчлөх асуудлыг хэлэлцэхээх тогтжээ
170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдэр гаргаад байна Eaglenews 2022-01-28 10:46:51 0 Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлэл өглөө.Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Нэгдүгээр сарын 11-ээс 27-ны өдөр хүртэл нийт 674 тээврийн хэрэгсэл, 482 чингэлгээр 14.437 тонн ачаа татаад байна. Замын-Үүдээс нийт 495 машин Улаанбаатар хот болон орон нутаг руу ачаа зөөж буй
XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр /2022.01.28/ төрийн дээд цол, одон медаль хүртээлээ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон
Ардчилсан намын удирдлагууд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс “ Өнгөрсөн он МАН-ын 100 жилийн ойн түүхэн жил байсан ч бодит байдалд хүний эрхийг зөрчсөн, иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсэн жил болж өнгөрлөө
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарсан.
Өнөөдөр Засгийн газар хуралдаж, үргэлжлүүлээд УИХ ээлжит бусаар чуулахаар товлоод байна. Гол нь цагаан сараас урьтаж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар ийн “түргэн авсан” хэрэг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолсон
Өчигдөр цахим сүлжээнд сайд асан Ё.Отгонбаярын сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн агуулга бүхий зураг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сайд асан Ё.Отгонбаярт хариуцлага тооцсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө.
Монгол улсын хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд ороод байна. Тодруулбал тус банкнаас авсан зээлийн гэрээний биелэлтээ хангаагүй 26 компанийг шүүхэд өгч, нийт 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг гаргаад байгаа. Хөгжлийн банк энэ чанаргүй зээлээс үүдэж хаалгаа барих уу гэдэг асуудал ч яригдах болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо. Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо. Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв