БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
ТОЙМ: Ерөнхий сайдын гадаад айлчлал,Тэтгэврийн нэмэгдэл, Цагаан сартай долоо хоног Г.Занданшатар:Бүсээ чангалах байдлаар тэтгэврийг нэмэх эх үүсвэрийг гаргалаа Улирч буй долоо хоногийн Даваа гарагт буюу 31-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Ийнхүү уулийн төсөл батлагдсанаар төсөвт тодотгол оруулж, 465 мянган ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байна. Энэ хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож, нийт тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байна. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянгад хүргэж байна. Энэ арга хэмжээнд нийтдээ 637 тэрбум төгрөг зарцуулагдана. Тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг урсгал зардлыг танах бүсээ чангалах байдлаар зохицуулж байгаагаа УИХ-ын дарга онцолсон юм. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийж байна Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж энэ зуураа өвлийн олимпд оролцож буй тамирчдаа дэмжиж явна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, ГХ-ийн сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Хотын дарга Д.Сумъяабазар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын 15 хүн багтжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр БНХАУ-ын БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлсэн байна. Дуулдаж буй сайн мэдээ гэвэл айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарах нөхцөл бүрдэж байна. Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд айлчлалын хугацаанд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хийх нэмэлт уулзалтуудыг товлосныг бодоход хоёр талын хамтын ажиллагааны олон асуудал шийдвэрлэгдэх бололтой. Өвлийг өнтэй үдэж, хаврыг хавтай угтав Энэ сарын хоёрны өдөр Монголын цагаан сарын шинийн нэгэн тохиож, “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгэн тохиов. Монголчууд цар тахлын халдварын үед энэ жилийн цагаан сарыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрөөлөө. Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа. -УИХ-ын намрын чуулган өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы үеэр та ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав? -УИХ-ын намрын чуулган төлөвлөсөн хуулиудаа хэлэлцэж батлахын зэрэгцээ ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоо тэмдэглэлээ
БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм
Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын багт 50-иад дарга явсан гэх мэдээлэл сошиал орчинд тараад буй юм. Тэгвэл албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олимпийн нээлтэд оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийнэ. Өөр ажил хэргийн хэд хэдэн уулзалт бий. Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б
“Бээжин 2022” өвлийн олимпын наадам өчигдөр нээлтээ хийсэн билээ. Өнөөдөр олимпын наадмын спортын зургаан төрөлд мөн тооны багц медаль эздэдээ очих юм. Та бүхэнд өнөөдөр шигшээ тоглолтууд явагдах зургаан төрлийг танилцуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 22 төрлийн тусгай зөвшөөрөл, 10 орчим төрлийн үйлчилгээг аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг хүрээнд ойрын хугацаанд 16 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулахаар төлөвлөөд байна. 2022 ондоо багтаан шат дараалсан хэлбэрээр бүх тусгай зөвшөөрлийг ил тод болгон цахимжуулна хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаар дамжуулан мэдээллээ
Бээжингийн өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины баг тамирчдыг гарч ирэх үеэр сандал дээрээ зүүрмэглэсэн нь олны анхаарлыг татлаа. "UK Independent" агентлагийн мэдээлснээр, В.Путин нээлтийн үеэр өөрт нь зориулсан тавцан дээр тухлан сууж байхдаа яг Украины баг тамирчид төрийн далбаагаа барин гарч ирэх үеэр нүдээ аньсан нь гэрэл зурагчны камерт өртжээ. Мөн түүний энэ үйлдлийг харуулсан видео бичлэг ч сошиалд нэлээдгүй шуугиан тариад байна. В.Путины энэ үйлдлийг украинчууд голцуу шоолж, гоочилсон сэтгэгдэл сошиал хуудсанд нийтэллээ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан Эрээний хил 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд амарсан
Өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Хятад улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзжээ. Хоёр удирдагч коронавирусийн цар тахал эхэлснээс хойш анх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр тэд олон улсын харилцааны хэд хэдэн чухал асуудлууд дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Кремлийн хэвлэлийн алба уулзалтыг “халуун дулаан уур амьсгалтай” болж өнгөрснийг дурдаад “Орос, Хятадын найрамдалт харилцаанд хязгаар байхгүй, хамтын ажиллагаанд ямар нэг хориг саад байхгүй” болохыг мэдэгджээ. Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд Украины хямралын талаар шууд дурдаагүй ч хүйтэн дайны үзэл суртлыг дэвэргэж буй NATO-г шүүмжилж, тус байгууллагын өргөжилтийн эсрэг байгаагаа батлан илэрхийлсэн байна. Үүнээс гадна талууд Aukus батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээг АНУ, Их Британи, Австрали улсууд байгуулсанд санаа зовниж байгаагаа мэдэгджээ. Дээрх гурван улс Ази, Номхон далайн бүс нутагт Хятад улсын хүч нөлөөг хязгаарлах зорилготойгоор өнгөрсөн онд уг гэрээг байгуулж байв. Хамтарсан мэдэгдэлд орсон бас нэг сэдэв нь Тайваний асуудал байлаа
Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Энэ үеэр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэхүү нислэг нээлттэй болсноор манай улсын Иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол Улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт болох давуу талтай” гэж хэлсэн байна. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаярын мэдээлснээр, хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа болоод нөхцөл боломж нээлттэй болжээ
Ерөнхий сайд айлчлалын богцондоо боомтуудын боймыг тайлах шийдэлтэй ирэх үү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг урд хөршид албан ёсны айлчлал хийнгээ цагаан олимпийн тамирчдаа дэмжиж явна. АНУ тэргүүтэй зарим улс орнууд Бээжингийн олимпод дипломат хориг тавьж байсан эгзэгтэй цаг үеэр тэрбээр хууль тогтоох байгууллагын индэр дээрээс “олимпийн наадам улс төрөөс ангид байх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Намрын чуулганы үр дүнгээр ярилцлагаа эхэлье? -Шүүхийн шинэчлэлийг онцолно. УИХ-ын хяналтын тухай хуулиа сайжруулсан
БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд цагаан сараар олон нийтэд хандаж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Энэ жил ч тэгэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцож, БНХАУ-д албаны айлчлал хийхээр өчигдөр тус улсыг өчигдөр зорьжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын 16 хүн багтаж буй аж.
Амархан сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм Монголчууд, Энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс, Монгол туургатнууд аа! Та бүхэндээ арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье! Улиран одож буй үхэр жил зөвхөн Монголчууд та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн Цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа. Өнгөрсөн нэг жилд та бид вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхамаар нээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлаас улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй болж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувийн биелэлттэй гарч, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ. Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дэлхий дахинд дахин сэргээж чадлаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол улсын Засгийн газар нэгдмэл бодлогоор нягт хамтран ажиллаж чадсаны бодит үр дүн билээ. Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосны дагуу ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгаас газраас гаргаж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ. Эх орон, ард түмэн, үр хүүхдүүдийнхээ төлөө залуу насаа бүхэлд нь зориулсан ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээсэн энэхүү шийдвэр нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байна. Эрхэм Монгол ахан дүүсээ! Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урин хавар эх оронд маань айлчлан ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: · Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээнэ. Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллана. Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 15 хувиар тус тус нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-ний олгох тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгалаа. Энэхүү тогтоол батлагдсанаар 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр, 72,3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 29,7 хувиар нэмэгдэж 548,4 мянган төгрөгт хүрэхээр байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж, коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. ХНХ-ын сайд Н.Ариунзаяа тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдсэнтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг баталлаа. Үүгээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх шийдвэр гарсан. Нэмэгдлүүдийн хувьд, инфляцтай уялдуулж 15 хувь нэмсэн байна. 13.4 хувийн инфляцтай гараад байгаа.
2021 оны сүүлийн мэдээллээр нийт тэтгэвэр авагчдын 6
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаан бүрд Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлыг танилцуулдаг. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Ингэснээр тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн үг.
Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан сайдад и-мэйл илгээх аяныг эхлүүлжээ. Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна