МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх сарын 6, 7-нд болох 30 дугаар Их хурлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг энэ хурлаар танилцуулна
Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлийн гишүүд тус намын Их хурлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны даваа гаригт хийхээр товлон зарласан байна. МАН-ынхан энэхүү XXX Их хурлаараа намын даргыг сонгох, Шинэ эргэлтийн бодлого, Хариуцлагын тогтоол, Хүний нууцын тогтоол зэрэг дөрвөн гол асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Эдгээрээс улс төрийн хувьд анхаарал татах нь намынхаа даргыг сонгох юм
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Олны анхаарлыг татаад байсан Удирдах зөвлөлийн хурлаар намын XXX Их хурлын хуралдааныг ирэх 12 дугаар сарын 6, 7-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад цаг үеийн асуудлаар ярилцжээ. "Улаанбаатар төмөр зам” ХНН нь “МОН-П1”, “МОН-П2” зээлээ эргэн төлж байгаа. Япон улсын Засгийн газраас авсан энэ зээлийг эргэн төлөхдөө татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа нь таатай зүйл биш
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа нэгэн пост оруулжээ. Тэрбээр, "Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан
АН-ын бас нэгэн дарга хэмээж байгаа М.Тулгат өнөөдөр болсон намынхаа Онц их хуралд оролцоогүй. Тэрбээр, “Онц их хурал биш, онц их бужигнаан болно” гэж үзэж байгаа учир тэр хуралд оролцохгүй хэмээн мэдэгдэж байлаа
Ардчилсан нам Их хурлаараа УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг намын даргаар батламжилсан тогтоолыг төслийг баталлаа. Тиймээс Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Онц Их хурлын тэргүүлэгчдэд хандан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулах санал гаргаж ҮБХ одоо хуралдав. Ардчилсан намын ҮБХ хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг томиллоо.
Ардчилсан намын Онц Их хуралд төлөөлөгч Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан. Тэд бие биеэ нөхөж, багц болж ажиллаж чадаж байсан
Ардчилсан намын өнөөдрийн Онц их хурлаар тус намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон батлав. Хуралд, 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэлсэн бөгөөд үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих юм
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн захиргааны хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцсэн
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ирэх 2022 оны улсын төсөвтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас мэдээлэл сонссон байна. Төсөвтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг санал, дүгнэлтээ гаргана гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээллээ. Ирэх оны төсөв ярихтай зэрэгцэн олны анхаарлыг татаж буй асуудал бол УИХ-ын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалт
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж буй билээ. Мөн Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан юм
АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн цагт АН-ын дэд дарга Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Д.Ганбаяр, АН-ын Нарийн Бичгийн дарга О.Баасанхүү нар оролцов. Мэдээллийн эхэнд Ц.Оюундарь: "АН-ын зүгээс УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ СЕХ-нд илэрхийлсэн байгаа. Мөн СЕХ-г Захиргааны Хэргийн Шүүхэд өгсөн
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна. Тэрээр, “МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Бүлэгт албан ёсоор хоёр гишүүн нэмэгдсэн
Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнгээр парламентад сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө.
Улс төрийн халууралтай намар болж байна. Саяхан сөрөг хүчин болох АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн гишүүн Ц.Тувааныг намаас хөөж, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг бүлгээс гаргасан мэдэгдэл хийсэн юм
Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг дэмжин олонхоор саналаа өгч, дахин итгэл хүлээлгэсэн Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн сонгогчиддоо баярлалаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуулиудад ийнхүү удаа дараалан МАН-д итгэл өгч байгаа сонгогч та бүхнийхээ энэ их итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллах болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж дүгнэлт хийж байна. Ардчилал бол олонхийн саналаар төр засгаа сонгон бүрдүүлдэг тогтолцоо. Ард түмнээс сонгогдон бүрдсэн төр засаг нь аль болох олон иргэдийн санал, дэмжлэгийг авсан байх учиртай
Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын задрах явц ялагдлынх нь гол шалтгаан болсоор ирэв
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2021.10.18/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг үйл ажиллагааг удаа дараа явуулсан нь тогтоогдсон тул Үндсэн дүрмийн хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэлийг оногдуулсан
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Төв талбайн хажууд усыг нь зөөгөөд ажиллуулдаг усан сан гэгчийг нийслэлийн төсвийн олон арван тэрбум төгрөгөөр бариулснаас өөр нүдэнд үзэгдэх өөдтэй зүйл хийгээгүй Сайнбуянгийн Амарсайханыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн удирдсан Засгийн Газартаа Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын даргаар ажиллуулсан билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ба Засгийн Газартаа тус дэм болох гэхээсээ илүү хасах оноо л чирч ирсэн нь үнэн юм. Засгийн Газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдий төдий нугалаа, хөл хорионы хэдхэн хоногт эргэж буцсан олон арван шийдвэр, тэр бүү хэл автобусанд иргэдийг олон зуугаар нь чихэлдэж явахаас өөр аргагүй болгосон шийдэл зэрэг нь маш буруу байсан гэдгийг жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд ч нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Мөн түүний эхнэр ХӨСҮТ-д чөлөөтэй орж, буцаж гарсан явдал иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн юм. Арга ч үгүй биз, өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэйгээр олон арван хүн аав ээж, амраг хань, дотны хүмүүстэйгээ уулзаж ч чадалгүй амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон. Гэтэл Улсын Онцгой Комиссын Дарга, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы эхнэр болохоор ХӨСҮТ-ийн тусгаарлалтын горимыг хээв нэг чөлөөтэй зөрчиж, тэр бүү хэл иргэдийг доромжилж буй мэт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр мэдээ хөтөлсөн шиг явна. Шадар сайд С.Амарсайхан ч уг асуудалд туйлын мэдрэмжгүй хандаж, ядаж уучлалт ч гуйгаагүйгээр үл барам харин ч би сайн ажиллаж байгаа учраас зохион байгуулалттай бүлэг намайг харлуулж байна хэмээн өөрийгөө хамгаалдаг байгаа
УИХ-ын гишүүн Б.Бейсэн нь Баян Өлгий аймагт намын гишүүдийг сонгуульд оролцохгүй байх удирдамжийг өгсөн байсан.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-аас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын үндсэн дүрмээр хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй хэмээн сануулга өгчээ.
Ардчилсан нам удирдлагууд эв нэгдлийн их хурлаа зарлаж нам дотор үүссэн талцал хуваагдлаа нэг тийш шийдэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. АН-ынхан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, 11 сарын 05-ны өдөр эв нэгдлийн хурлаа хийхээр товлосон байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цар тахал нэмэгдсэн, шатахуун хомсдох эрсдэл үүссэн зэрэг өнөөгийн тулгамдсан нөхцөл байдалд арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байгаагаа УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэв. Тус бүлгийн дарга Д.Ганбат, "УИХ дахь АН-ын бүлэг өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчдаас хариуцлага нэхэж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөө, маргаашгүй яаралтай хуралдуулж, үүссэн нөхцөл байдлын талаар арга хэмжээ авах, хэлэлцэх шаардлага үүслээ
Эрх баригч МАН-д шинэ жигүүр мэндэлсэн байна. Ямар хүмүүс энэ жигүүрийг үүсгэн байгуулсан нь одоогоор нууц байгаа ч МАН-ын жирийн гишүүдийн анхаарлыг татах болжээ
Нөхөн сонгуульд хоёр хуваагдаад байсан АН нэгдэж оролцохоо мэдэгдлээ 10 дугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар өрсөлдөхөөр болсон. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нэр дэвшигчдээ хүлээн авч уулзаж, амжилт хүслээ