Шинэ он гарлаа. Нийтээрээ нижгэр тэмдэглэлээ. Гэвч өнөөх COVID19 цар тахал намжаагүй. Омикрон хэмээх шинэ хувилбар гарчихсан, улс орнуудад тархсаар байна. Дагаад дэлхийн эдийн засгийн их хямралын чимээ улам ойртон сонсогдож эхлэв.
Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүхээс “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцэж гаргасан 37 дугаар тогтоолын талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт заасны дагуу хураангуй мэдээллийг танилцуулж байна.
Өргөдлийн товч агуулга:
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолж, “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” хэмээн өргөдөл гаргаж, 6 хавтас баримт хавсарган ирүүлснийг Улсын дээд шүүх 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ.
Нягтлан шалгах ажиллагаа явуулсан байдал:
Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд нягтлан шалгах ажиллагааг явуулсан.
Өргөдөлд хавсаргаж ирүүлсэн тухайн намын 1152 гишүүний мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9 дүгээр зүйлийн 9.3-т “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гээд 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж заасан шаардлага хангаж буй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад 838 иргэний мэдээлэл зөрүүтэй болох талаар хариу ирүүлсэн байна.
Баримтын зөрчлийг арилгах талаар тус намын дарга Ц.Оюунгэрэлийн гаргасан хүсэлтийг хангаж, өргөдлийг холбогдох баримтын хамт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаасан. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр огноолж, дахин өргөдөл гаргаж, 6 хавтас бүхий холбогдох баримтыг ирүүлжээ.
Дээд шүүхийн бүх шүүгч энэ сарын 20-нд хуралджээ. Тэд “...АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлье” гэсэн хүсэлтийг хэлэлцсэн байна
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Оюу толгойн ордтой холбоотой асуудал. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна. Хөрөнгө оруулагч талаас тавьсан таван саналыг мөн дэмжиж байна.
Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрч байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна. Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна.
Гуравдугаарт, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байдаг. Үүнийг Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиар зөрчиж байна. Иргэдийн тавьсан саналын дагуу бид УИХ-ын чуулган дээр сонсгол зохион байгуулах санал гаргасан. Энэ саналыг дэмжин 37 гишүүн гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд арванхоёрдугаар сарын 30-нд энэхүү сонсголыг Хууль зүйн байнгын хороонд явуулах санал гараад дэмжигдсэн. Үүнд УИХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Шинэ жилийн баярын уур амьсгал орсон нөхцөлд яриад өнгөрсөн нэр төдий зүйл болох гээд байна. Тийм учраас энэхүү сонсголыг хойшлуулан он гаргаад ярилцах санал гаргасан ч дэмжигдээгүй" гэсэн юм.АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт,Оюу толгойн ордтой холбоотой асуудал. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэгээр цөөрч мэдэхээр байна. Учир нь МАН-ын нэг гишүүн АН-д орно гэж намынхандаа албан бусаар мэдэгджээ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжив. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ –аар хэлэлцэж байж гаргана
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар Цар тахлын хуулийг 6 сараар сунгах шаардлагатай хэмээн үзсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Энэ үеэр Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг МАН-ын бүлгээс дэмжсэн. Тиймээс ипотекийн зээл төлөлтийг дахин 6 сараар хойшлуулах боломжтой болж байна.
Энэ талаар тэрбээр "Ковидын хуулинд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах, хойшлуулах зэрэг арга хэмжээнүүд бий. Ковидын хуулийг сунгах учир энэ заалт ч мөн хэрэгжээд явна" гэлээ.
Харин цахилгаан дулааны үнийн талаар "Цахилгаан дулааны үнэ төлбөртэй холбоотой асуудлыг Засгийн газар биш Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагийн хүрээнд шийдэж байсан. Тиймээс улсын төсөвт энэ чиглэлийн асуудал тусгагдаагүй учраас 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс иргэд өөрсдөө ус, дулаан, цахилгааныхаа төлбөрийг төлнө гэж ойлгож байгаа" гэв.
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн намуудын хувьд нэлээд дуулиантай, шуугиантай өнгөрлөө. Төрийн эрхийг бүхэлд нь барьсан МАН Их хурлаа хийлээ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2021.12.13) хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Хүний эрхийн өдөр тохиосон
М.Тулгат даргатай АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намынхан Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу 12 сарын 10-ны өдөр тайван жагсаал зохион байгуулах гэж буй аж.
Ардын намын 30 дахь Их хурлаас сонгогдсон Бага хурал нь өчигдөр хуралдлаа. Тус Бага хурлаас Ардын намын генсекийг сонгов
МАН-ын 30 дахь их хурал хоёр өдөр болж өндөрлөсөн. Энэ хурлаар Бага хурлын гишүүдээ сонгосон юм
МАН-ын 30 Их хурлаа хуралдууллаа. Энэ Их хурлыг өмнөхүүдээс нь өөр нүдээр харах шалтгаан байгаа юу гэвэл байгаа. Эдийн засгийн тусгаар тогтнолын зуун жилийн түүхийг эхлүүлхээр нэрлэж буй томоохон бүтээн байгуулалтууд талаасаа ч тэр, гишүүдийнхээ сахилга хариуцлыгыг чангатгаж гэмт хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, бүр намын гишүүнээс нь хасах дүрмийн өөрчлөлт зэргийг нь онцолж олзуурхаж байгаа. Гэхдээ хэрэв ажил хэрэг болж үлдвэл шүү дээ.
Зуун жилийн дараа алдаагаа ухаарав Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жилийн нүүрийг үзсэн ч хүний эрхийг дээдлэх, түүнийг хууль эрх зүйн хүрээнд нягт авч үзээгүй гэх шүүмжлэлтэй байнга тулгардаг. Тэгвэл улс төрийн ууган хүчний 30 дахь Их хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тавьсан илтгэлд “Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ын талаар тодорхой дурдсан байна
МАН-ын 30 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Их хурлын тэргүүлэгч Н.Учрал үг хэллээ. Тэрбээр "МАН 100 жилийнхээ босго дээр ирсэн ч гэсэн оюун санаагаараа цэл залуу нам болж төлөвшиж чадаж байгааг хэлэхийг хүсэж байна
Эрх баригч улс төрийн хүчин МАН Их хурлаа хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байна. Их Хурлын 1200 гаруй төлөөлөгч эв санал нэгтэйгээр нэгийнхээ төлөө “нийтийн хүчээр зориглон хөдөлж” намын даргаа 99.72 хувийн саналаар сонголоо. Үгүй ер, ийм өндөр хувийн саналыг энэ цаг үед байтугай өмнөх нийгэмд харж байсан билүү хэмээн бахархах, гайхшрах хоёр зэрэгцэж сууна.
МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно
МАН-ын 30 дугаар их хурал өнөөдөр “Улаанбаатар палас”-ын танхимд боллоо. Хуралдааны үеэр тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгохыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, батламжлав.
Хурлын үеэр МАН-ын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд 1450 төлөөлөгчийн 99.7 хувь нь дэмжив.
АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
МАН-ын 30 дугаар их хурал үргэлжилж байна. Үдээс өмнө МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэлт оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа хэмээн онцлоод “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэлээ
МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дараа Мандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. Ингэснээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна.
МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байгааг намын дарга онцлоод “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол
МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. Монгол ардын намын 30 дугаар их хурал 278716 гишүүнийг төлөөлж 1245 төлөөлөгч оролцож байна. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мандатын комиссын илтгэлийг танилцуулав.
Илтгэлд "Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд МАН, МАХН нэгдэн байгуулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж хоёр нам нэгдэх асуудал бодит үр дүнд хүрлээ. Хоёр намын нэгдсэн үйл явц нь Монгол Улсын том эрх ашигт нийцэн улс, эх орныхоо өмнө тулгамдсан олон том сорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой нийгмийн хүлээлтэд бодитой хариу өгсөн түүхэн үйл явдал байлаа.
Өнөөдөр МАН-ын 30 дахь Их хурал эхэллээ. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг жинхлэх юм.
Ардын намын 30 дугаар Их хурал өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжилнэ
Эрх баригч МАН ээлжит Их хурлаа ирэх даваа гаригт хуралдуулахаар товлосон. Энэ хурал улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн түвшинд анхаарал татаж байна. Ялангуяа 100 жилийн түүхтэй эрх баригч намыг хэн удирдах вэ гэдэг нь энэ хурлаар шийдэгдэх учиртай
Энэ УИХ дахь сөрөг хүчний статустай Ардчилсан нам дотроо эвээ олохгүй байна. Бүлэг нь бүр ч дор. Сүүлдээ Ардчилсан нам байгаа эсэх дээр ч эргэлзээ төрөхөөр үйл явдлууд өрнөх болсон.
Ардын нам 30 дугаар Их хурлаа зарлалаа. Яг долоо хоногийн дараа болно