Нийтлэл
Р.Эмүжин: Үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяа харсангүй, гайг чинь бол хаширтлаа үүрч байна аа...
2021-11-2

Үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяа харсангүй, гайг чинь бол хаширтлаа үүрч байна ааа...Энэ хүнд чинь чадахгүй, хүчрэхгүй байхад нь л МАН хүзүүгээр татсан хүнд хүчир ажил үүрүүлчихээд байгаа юм биш үү? Мөстсөн халтиргаатай зам дээр мөндлөөр жолоо бариулаад мөлхөөд байгаа гэнэ шүү. Гар нь бадайраад үхлээ шдээ, наад маамуу чинь

Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?
2021-10-29

Ш.Адьшаа нь Гаалийн Ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа улсад 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэл бүхий хээл хахуулийн хэргээр тус газрын дарга асан Х.Баатартай хамт баривчлагдаж байсан удаатай. Тэрээр МАН-ын гишүүн байсан хэдий ч түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон учир тухайн үед нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг

Бурхангүй төрийн буг
2021-10-29

Монголын төр өнөөдөр ямар ч хаалгагүй, цонхгүй, тотгогүй, тэр байтугай ямар ч босгогүй байшинтай адил болжээ. Ийм байшинг балгас гэдэг билээ

М.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна
2021-10-28

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж буй билээ. Мөн Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан юм

"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой
2021-10-28

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг уржигдар байнгын хорооныхоо хуралдаан дээр “...COVID19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2.7 сая орчим иргэндээ талархлаа илэрхийлж, тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу, сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна, бид бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой” гэж ярилаа.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...
2021-10-27

Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм.

 

Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг, хаана гацсан бэ
2021-10-26

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн холбогдсон хэд хэдэн хэрэг байдаг. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.  Холбогдсон хэргийнх нь тухайд эх сурвалжууд “Ц.Элбэгдорж нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгаж байна” гэж мэдээлсэн

Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаалаар нэмэгдэнэ
2021-10-25

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Мөн Засгийн газрын бүтцэд хоёр шинэ яам нэмэгдэхээр болсон онцгой өрнөлтэй долоо хоног өнгөрлөө

Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ "тэмцэгч" болсон уу
2021-10-21

“Жийп сервис”-ийн захирал Даваагийн Мөнх-Эрдэнэ гэж улстөрч бий. АН-ын харьяалалтай

Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?
2021-10-20

УОК-ыг тэргүүлдэг Шадар сайд С.Амарсайхан НОК-ыг удирддаг, хотын дарга Д.Сумъяабазар нар хоорондоо "түгжилдээд" эхэлсэн бололтой. Саяхан хотын даргын дүү Д.Дагвадорж "Монголын циркийг булшиллаа" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэртээ 2008 онд Д.Дагвадорж аварга менежмэнтийн хувьчлал нэрээр уг барилгыг өөрийн болгосноос хойш Монголдоо төдийгүй дэлхийд данстай циркийн урлагийнхан гудамжинд гарсан нь хатуу боловч гашуун үнэн. Хүүхдийн инээд, хөгжилтэй үзүүлбэрээр тасардаггүй байсан циркийн бөмбөгөр байр өнөөдөр гаднаасаа бүрэн бүтэн ч дотроо балгас болчихсоныг хэн хүнгүй харсан

Төрөөс мэдээлэл хүсэхэд “долоон булчирхай”-гаа тоочих албагүй
2021-10-20

 Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай  хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг  Засгийн газраас боловсруулан УИХ-д  өнгөрсөн хавар өргөн барьсан. Уг хуулийн төсөлд мэдээлэл хариуцагчаас олон нийтэд заавал нээлттэй ил тод байх мэдээллийн төрөл, зүйлийг нэмэгдүүлэн  хамрах хүрээг өргөжүүлсэн нь сайн талтай

Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…
2021-10-19

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон тухай мэдээлэл ирлээ. Гэхдээ...

АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?
2021-10-19

 Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт   болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын  задрах явц ялагдлынх нь гол  шалтгаан  болсоор ирэв

10 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд тэрбум төгрөг зарцуулж байна гэв
2021-10-15

УИХ-ын чуулганаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэх үеэр цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын талаар албаныхан гишүүдийн асуултад хариуллаа. Манай улсад нөөцөд бүртгэлтэй 1.7  сая тун "Файзер" вакцин, 890 мянган тун "Вероцелл" вакцин бий

Явах, үлдэх “дан” сайд нарын ялгаа нь ийм юм
2021-10-15

Засаг сэлгээ хийнэ. Энэ тодорхой болов. Хэд хоногийн өмнөөс зарим сайд нарт хариуцлага тооцох талаар яригдаж эхэлсэн. МАН-ын бүлэг энэ ажлыг Ерөнхий сайдад даалгасан. Улмаар өчигдөр Засгийн газар бүтэцдээ өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Гэхдээ энэ тусдаа асуудал юм.

Л.Халтар сайд 2.3 тэрбумаар замын эвдрэлийг судлуулан, пост бариулжээ
2021-10-15

Л.Халтар сайд Засгийн газрын төдийгүй Зам, тээврийн салбарын шүдний өвчин болоод удлаа. Зам, тээврийн хөгжлийн яаманд авлига, хууль бус тендер, ашиг сонирхлын зөрчил, ажлын хариуцлагагүй байдал үүрлэсэн гэдэг нь олон баримтаар нотлогдоод байна.

2022 оны САЙД нарын төсөв
2021-10-15

Улс төрчдөөс “Бүх цаг үеийн хамгийн чадваргүй Засгийн газар” гэдэг тодорхойлолтыг аваад буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 оны төсвийг Парламентад өргөн барихдаа PR хийхээ мартсангүй. Сар гаруй шатахуун, түлшний хомстлоор ард түмэндээ гэнэтийн бэлэг барьсан Засгийн газар ажил хэрэгч харагдахыг хүссэн үү ирэх оны төсөвт “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ” гэдэг уриа өгсөн. Магадгүй түүхэндээ анх удаа Монгол Улсын төсөв уриатай болсон нь энэ байж мэднэ. Гоё чамин уриаг урьтал болгосон 2022 оны төсвийн ерөнхий мэдээллээс одоо цухас дурдъя. Монгол Улс ирэх онд 15.6 их наядын орлого олж, 18 их наядын зарлага гаргаж, 2.3 их наядын алдагдал хүлээх тооцоог Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хийсэн байна.

Ерөнхий сайд аа, Л.Халтар чинь шившгээ тарьж байна даа
2021-10-12

Ингэж хэлэхийн учир нь томилогдсон цагаасаа хэл ам таталсан Л.Халтар сайдыг Засгийн газрын тэргүүн өнөөг болтол хаацайлсаар байгаад буй юм.

Сайд нарт хариуцлага тооцохыг бүлэг Л.Оюун-Эрдэнийн мэдэлд үлдээв
2021-10-12

УИХ дахь МАН-ын бүлэг  аливаа асуудалд хэрхэн хандаж, ямар байр суурь илэрхийлэх нь олон ийтийн анхаарлыг татсаар  ирсэн. Үнэмлэхүй олонх болсон өнөөгийн нөхцөлд энэ хандлага  лавширч, нийгмийн зүгээс тавих шаардлага, сөрөг хүчний шүүмжлэл улам бүр чангарч байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед Засгийн газар, нэр бүхий сайд нарыг тойрсон хариуцлага тооцох тухай асуудал юм. 

Хуулийн засаглалтай оронд, хуулийн төсөл боловсруулдаг шинжлэх ухааны институдтэй болох ёстой!!!
2021-10-11

Монгол улсад орж ирж байгаа гадаадын томоохон хөрөнгө оруулагчид хэд хэдэн шалтгаанаас Монголыг хаяж, гарч явсан. Үүний шалтгаан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийн лицензийг маш олон хуулийн заалтаар хүчингүй болгож өөр компанид олгодог. Дээрхи хуулийн заалтуудаар буюу үл шалих заалтуудаар шүүхэд хандаж шүүгч нартай нийлж хүний хэдэн сая ам долларын хөрөнгө оруулсан хөрөнгийг салхинд хийсгэж асар их хохирол учируулдаг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн орд газрыг дээрэмдэж авч бусдад дамлан зарах дайн эхэлдэг.

Халтар сайдын харалган бодлого хятадын компанийг таргалуулж, монголын компанийг дампууруулах уу!
2021-10-11

"Дарханы зам там болоод удсан. Замын ажлыг хариуцсан сайд нь Л.Халтар. Замын-Үүдэд ачаа саатсан, өргөн хэрэглээний үнийн өсөлтөд ард түмнийг сөхрүүлсэн хариуцсан нь эзэн нь бас л Л.Халтар.  "С" зөвшөөрөлд холбогдох 12 тэрбумын авилга яригдаж байна хариуцсан сайд нь өнөөх Л.Халтар. Нүүрсний үнэ түүхэнд байхгүй өндөр байхад 100-хан машин хоногтоо гаргаж, эдийн засгаа дэмжиж чадаагүй! хариуцсан сайд нь дахиад л Л.Халтар. 

Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ
2021-10-11

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар өөрийн хүнийг томилуулах арга сүвэгчилж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал Женко Х.Баттулга өөрийн тойрон хүрээллийн улс төрчид болох Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын даргаар Б.Даваасүрэн гэдэг хүнийг томилуулахаар зүтгүүлж буй аж.

Хоёр улсын харилцаанд “хорлон сүйтгэгч” болоход хоёрхон захиа л хангалттай!
2021-10-11

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал маргааш Эрхүү хотноо эхэлнэ. Хурлаар юу хэлэлцэх вэ? “РЖД” НХН-ийн нэгдүгээр орлогч дарга Сергей Павловоос Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дэд дарга Ж.Бат-Эрдэнэд 2021 оны 9 дүгээр сарын 29-нд ирүүлсэн албан бичигт уг хурлаар хэлэлцэх асуудлыг тусгажээ

МАН-ынхан Сонгинохайрханы сонгогчдыг сонгиногүй цуйвангаар л хуурч байна даа
2021-10-11

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болж байна. Үнэн хэрэгтээ энэ сонгуулийг эрх баригч МАН тоохгүй байна

“Дээл”-ээ давхарлахаас өөр гарц Засгийн газарт үлдсэнгүй
2021-10-11

БНМАУ-ын сүүлчийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн энэ албыг хашиж байхдаа нутагтаа очсон гэдэг. 1991, 1992 оны үед шиг байгаа юм. Тэрбээр Ерөнхий сайдын хувиар хурал цуглаан хийж л дээ. Сумын клубт цугласан олны дундаас нутгийн нэг хүн босч “...За, та энэ сайхан нутгаас төрж гарсан Ерөнхий сайд билээ. Таны удирдсан Засгийн газарт энэ нутгийн нэг ч сайд алга. Нутгийнхнаасаа дэмжээд сайд болгож болдоггүй юм уу” гэжээ. Тэгэхэд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “...Тийм ээ, би энэ улсын Ерөнхий сайд хүн. Манай Засгийн газарт нутгаас маань сайд хийж байгаа хүн байхгүй. Үнэн. Гэхдээ нутгаас маань төрийн сайд хийчих чадалтай хүн байсангүй” гэж хариулсан гэдэг юм.

Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?
2021-10-7

Шатахууны хомсдолд орж, өнгөрсөн есдүгээр сард гал алдсан монголчууд дахиад л шатахуундаа дугаарлаж, хонов. Монгол Улс тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдэв

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ДНБ-ий нэг хувийг зарцуулна
2021-10-5

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өчигдөр хүргүүлэв

Түр орлон гүйцэтгэгчээр 900 хоног ажиллаж буй Төрийн албан тушаалтны хууль бус үйлдэл
2021-10-4

Монгол Улсын төрийн албаны хууль зөрчиж агентлагийн дэд дарга, даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон 30 сар буюу 900 гаруй хоног ажиллаж байгаа цорын ганц албан тушаалтан бол Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хуурай дүү Б.Билгүүн юм. Энэ нь Монгол Улсын иргэд хуулийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг устгаж мэдлэгтэй мэргэшсэн олон залуучууд шатлан дэвшиж сонгон шалгаруулалтад орох эрхийг таван жил гаруй хугацаанд хааж боогдуулсан авлигын шинжтэй бусармаг үйлдэл юм. Стандартчилал, хэмжилзүйн салбарт бугшсан хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох талаар иргэд, төрийн албан хаагчдаас удаа дараа Монгол Улсын Шадар сайд, Төрийн албаны зөвлөлд санал гомдол хүргүүлдэг боловч эцэслэн шийдэж хариуцлага тооцохгүй байгаагаас хууль бус ажиллагаа даамжирсаар байна. Б.БИЛГҮҮНИЙ БАЛАГ-1 Насаараа хэмжилзүйн салбарт ажиллаж тэтгэвэрт гарахад нэг жил үлдсэн төрийн албан хаагчийг ажлаас нь халж гудамжинд гаргажээ

Замын-Үүдийн гацаанаас болж 5 их наяд төгрөгийн хохирол учирчээ
2021-9-29

Замын-Үүдийн гацаа гайт рапснаас эхлэлтэйгээр бүтэн 1 жилийн нүүр үзлээ. Үүний 6 сар шахуу нь бүр таг гацалт, тэг зогсолт байв

БАРИМТ: Чингэлтэй дүүргийн удирдлагууд 1.5 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар илэрлээ
2021-9-29

Цар тахлын улмаас эдийн засаг нь хямарсан дэлхийн улс орнууд хэмнэлтийн бодлого баримталж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулахаас зайлс хийж бүсээ чангалж буй. Гэтэл Монголд нөхцөл байдал тэс өөр дүр зурагтай явж ирлээ. Эдийн засаг, иргэдийн амьжиргаатайгаа хамт туйлдаж байхад эрх баригчид усан оргилуур, хөшөө дурсгалд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө хаясан. Тэгвэл төсвийн мөнгөнд ёроолгүй мэт хандсан энэ мэт үйлдэл төрийн олон байгууллагад ёс юм шиг давтагдаж байсан нь аудитын шалгалтаар эхнээсээ ил болоод эхэллээ. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан алдаа, зөрчлүүд саяар бус тэрбумаар хэмжигдэх боллоо.  

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.