Парламент
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсаас ирээд гэрийн тусгаарлалтад оров
2021-12-6

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар айлчлалаа өндөрлөж, эх орондоо ирээд УОК-оос баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу гэрийн тусгаарлалтад орсон байна. Тэрбээр МАН-ын 30-р их хурал болон бусад төлөвлөсөн арга хэмжээндээ цахимаар оролцох юм. Түүнтэй хамт айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд мөн тусгаарлалтын дэглэмийг мөрдөж эхэлжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсад айлчилна
2021-11-30

УИХ-ын  дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар маргаашаас /2021.12.01/ эхлэн таван өдрийн хугацаанд Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийнэ. УИХ-ын дарга  Г.Занданшатарын энэ айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж буй.  Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана

А.Ариунзаяа: Гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүй
2021-11-19

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас асуулт асууж, хариулт авлаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үү, Тавдугаар Үндсэн хууль уу
2021-9-15

 “Тэрэлжийн нууц уулзалт” гэх шинэ хэллэг энэ намрын улс төрийн өнгө хандлагын илэрхийлэл болон хэрэглэгдэж магад. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдээр танхимын гишүүд болон МАН-ын бүлгийн гишүүд, Засаг дарга нартайгаа Тэрэлжид уулзаж, улс төрийн тохиролцоо хийжээ.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.