2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо

Эрүүл мэнд Admin Today 2020 06 сар 06 356

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 2016 оронд коронавирусийн халдвар тархаж,  6.8 сая хүн өвчилж, 387 мянган хүн нас баржээ.  Одоогоор 3.1 сая эмчлэгдэж байна.  ОХУ-д сүүлийн 24 цагт 8731 тохиолдол нэмэгдлээ. Дэлхий дахин 130 мянган хүн өвчилж, 5000 хүн нас барлаа, сүүлийн 24 цагт. Өмнөд Африк, АНУ зэрэг оронд зонхилон хүмүүс өвчилж байна. 

Манай улсын хувьд өчигдөр 5 хүн хяналтад орсон, 252 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 1280 хүн ажиглалтад байгаа.  Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 12 эмч ажиллаж, 1220 хүнд тандалт судалгаа хийсэн, сэжигтэй тохиолдол илрээгүй. Иргэдийн хувьд худалдаа, үйлчилгээний газарт ариутгал, халдваргүйтэл муу хийж байна. Тэр дундаа ариун цэврийн өрөөндөө гар ариутгагч тавихгүй байна гэсэн гомдол гаргаж байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 5-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Зооноз өвчин судлалийн төвийн болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид  нийтдээ 255 хүн шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнд коронвирус илрээгүй. Тавдугаар сарын 28-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Өнөөдөр 1 оюутан эдгэрч гарч байна. Энэ оюутан 22 настай. 23 хоног эмчилгээ хийлгээд гарлаа. Ингээд нийт тохиолдол 193 боллоо, 71 хүн эмчлэгдээд гарлаа.  108 хүн хөнгөн, хүндэвтэр 14 өвчтөн байгаа. 8-16 насны нэг хүүхэд, 3 жирэмсэн эмэгтэй байгаа" хэмээлээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх