Б.Хурц нарын шүүх хуралдаан хойшиллоо


Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өнөөдрөөс хэлэлцэж эхэлсэн. Хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн ч ирцтэй холбоотой асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаад байсан юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүнээс хуралдааныг ирэх сарын 8 хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчин, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх