Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа тэргүүлж байна

Боловсрол Admin Today 2020 03 сар 12 284

Коронавирусийн дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудийг хөл хорионд оруулж, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн ба энэ аргыг дэлхийн 29 оронд мөрдөж байна. 

Дэлхийн хэмжээнд нийтдээ 584 сая хүүхэд хөл хорионд ороод байгаа бөгөөд теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцолжээ.

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар амжилттай хүргэж буй. Цахим хэлбэрээр хичээл хүргэж байгаа ч элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ үед сурагчдын зүгээс хичээлээ улам идэвх, санаачилгатай давтахыг энэ дашрамд анхааруулан зөвлөж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх