Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл үүсгэсэн талаарх гомдлыг 7012-8012 утсанд гаргах боломжтой


Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НМХГ зэрэг албаны төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэж буй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар иргэдийн асуултад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ийнхүү хариулав.

Тэрбээр "Нийслэл хотын хэмжээнд 1,300 гаруй эмийн сан бий. Эдгээрт амны хаалт, ариутгалын бодисын худалдаа явагдсаар байгаа. Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл үүсгэж ашиг сонжоо олохыг оролдсон хүмүүс быолон аж ахуй нэгжийг 7012-8012 утсанд мэдээлж гомдлоо гаргах боломжтой. Энэ дагуу хууль бус үйлдэлд хариуцлага тооцно хэмээлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2020 03 сар 12

Mah, guril, orgon hergeleenii hunsnii baraa osoj l baig uu